Х.ТУНГАЛАГ: ЭРҮҮЛ САРУУЛ НӨХӨР МААНЬ САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД УГААРТАЖ АМЬСГАЛ ХУРААСАН. ГОМДОЛТОЙ БАЙНА
Сайжруулсан түлшинд хэдэн арван иргэн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн ч дөрөв нь амиа алдаж байсан харамсалтай жишээ саяхных. Бид энэ хэргийн хохирогч Х.Тунгалагтай ярилцлаа. Түүний нөхөр нь сайжруулсан түлшинд угаартаж амьсгал хураасан юм.
-Сайн байна уу та. Эхлээд та ханийнхаа талаар ярихгүй юу. Ямар ажил эрхэлдэг хүн байв?
-Миний хань үндэсний хэмжээний том үйлдвэрт ажиллаж гэр бүлээ тэжээгээд явдаг байлаа. Гурван жилийн өмнө байшиндаа угаартаж өөд болсон юм. Би гэдэг хүн тухайн үед бие давхар, бага насны гурван хүүхэдтэй үлдсэн.
-Ер нь танайх сайжруулсан түлшийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн юм бэ. Түлэхэд нүүрснээс ялгаатай чанар их биз?
-Хар нүүрснээс ялгаатай л даа. Сайжруулсан түлшний шатамхай чанар нь нүүрстэй харьцуулахад маш удаан. Шатаж дуусахаараа их хэмжээний хог гарна. Нүүрс бол цогшоод л нунтаг болтлоо шатдаг. Сайжруулсан түлшнээс чулуу шиг хэлбэртэй хог маш их гардаг. Үнсийг нь авахад хамар цоргиж, хоолойгоор гашуун оргино. Тогтмол маск зүүхгүй л бол үнс бариад хэсэг алхахад л нүднээс нулимс гараад толгой эргэж, дотор эвгүйрхэнэ. Энэ бүхэн сайжруулсан түлшний орц найрлагатай л холбоотой асуудал гэж би хардаг. Одоо бол чанар нь бүр муу болсон байна лээ.
-Таны гэр бүлийн хүн угаартаж нас баржээ. Тухайн өдөр ямар үйл явдал өрнөсөн юм бэ?
-Миний хань осол болдог өдөр нам даралтын цахилгаан халаагуураа янзалж байгаад оройн 00:00 цагийн үед байшиндаа унтсан. Гал түлж шалаа хатаах хэрэгтэй байсан болохоор л тэр. Тухайн үед бид шинэ байшинд орохоор төлөвлөөд байсан юм.
Би хүүхдүүдтэйгээ хажуу талын гэрт амрахаар хэвтсэн ч сэрвэлзээд унтаж болдоггүй. Ингээд шөнийн 03:00 цагийн алдад байшин руу ороход миний нөхөр зуухны хажуу талын орны дэргэд өнгөрчихсөн байсан даа. Цагаан хөөсөөр бөөлжиж байгаад цусархаг зүйл гарсан байна лээ. Хамгийн сүүлд нь хар тортогтой зүйлээр бөөлжсөн байгаа юм. Энэ бүхэн 00:00-03:00 цагийн хооронд л болсон.
-Тухайн өдөр таныг байшинд ороход доторх нөхцөл байдал ямар байв?
-Ур,д өдөр нь бага зэрэг угаар үнэртэж байсан л даа. Нөхөртөө цонхоо онгойлгохыг хэлж байсан ч шал хатахгүй гэж хэлээд хаагаад байсан юм. Тухайн шөнө байшин руу ороход их хэмжээний угаар үнэртэж байсан. Миний хань унтах үедээ зуухаа дүүртэл нүүрс хийчихсэн юм билээ. Ингээд л эргэж сэрээгүй. Би гэдэг хүн бага насны гурван хүүхэдтэй, дөрвөн сартай бие давхар үлдсэн. Гэдсэнд байсан хүү маань одоо хоёр ой гарантай.
-Угаар мэдрэгч, дохиоллын систем суурилуулсан байсан уу?
-Тухайн үед манайх шинэ байшинд орсон юм. Гэтэл шалаа дутуу хатааснаас болж тавилгуудаа бүгдийг нь зөөж гаргаад зөвхөн зуух л үлдсэн. Ингэхдээ угаар мэдрэгчээ түр зуур гаргасан. Гэхдээ яаж ашиглах талаар бидэнд хэн ч заавар зөвлөгөө өгөөгүй байсан. Манайх энгийн зуух хэрэглэдэг байсан.
-Таны гэр бүлийн хүний онош яаж гарсан бэ?
-79 хувийн нүүрс хүчлийн угаарын хийнд хордсон гэх онош гарсан. Их хэжээний тортогтой бөөлжсөн байсан даа, миний хань. Дөрвөн сартай бие давхар үлдсэн намайг тухайн үед цагдаа, прокурорууд байцаалт аваад амар заяа үзүүлээгүй дээ. Ханиа алдсан хүний сэтгэл зүй ямар байх билээ, тэр бүхнийг цагдаа прокурор огт тоодоггүй юм билээ. Шууд дуудаад л байцаана. Хүний эрхийн мэдрэмжийн талаар ямар ч ойлголтгүй.
-Ингэхэд та хавтаст хэрэгтэй нь танилцсан уу?
-Хавтас хэрэгтэй нь танилцахад хорооны хүмүүс бидэнд сайжруулсан түлш түлэх заавар өгсөн гэж ор үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Асуудлыг ингэж өөрөөсөө түлхсэнийг нь сүүлд мэдсэн. Анхааруулаад явсан бол бас яах ч байсан юм билээ. Тухайн үед дохиоллыг айлууд хэрэглэж хэвшээгүй байсан шүү дээ. Гүйцэд танилцаж амжаагүй байсан л гэсэн үг.
-Та бага насны дөрвөн ч хүүхдийн хамт үлджээ. Нийслэлээс ямар дэмжлэг үзүүлэв?
-Нийслэлийн Тамгын газраас нарийн бичиг гэх хүн 49 хоног болохынх нь урьд өдөр 10 сая төгрөг гэрт авчирч өгсөн. Ингэхдээ “Нийслэлээс шаардлагатай гэж үзсэн учраас өгч байгаа юм шүү” гэж хэлж байсан. Тухайн үед хэд хэдэн хүн угаартаж нас барсан шүү дээ. Тэдэнд тусламж үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй.
-Одоо танд ямар санал байна вэ?
-Миний хань өөд болоод гурван жил болж байна. Сургуулийн болон цэцэрлэгийн насны дөрвөн хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломж алга. Манай хүн байшингаа гүйцэд барьж чадалгүй өнгөрсөн. Би өөрөө цэвэрлээд орсон ч нялх хүүхэдтэй учраас болдоггүй юм билээ. Одоогоор эгчийнхээ хамт байр түрээсэлж амьдарч байна. Тухайн үед сайжруулсан түлш хэрэглэх талаар хэн ч, ямар ч заавар өгөөгүй. Нэг л өдөр нүүрс түлэхгүй гэх захирамж гараад л зөвхөн сайжруулсан түлш хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн. Төдийлөн хэрэглээнд нэвтрээгүй түлш хэрэглэж хэдэн арван иргэн угаартаж амь насаа алдсаны нэг нь миний хань. Сайжруулсан түлш түлэх талаар ямар ч заавар зөлөмж өгөөгүй байж шүүхийн өмнө зөвлөгөө өгсөн гэх үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгсөн хорооны ажилтнуудад гомдолтой байгаа. Орц найрлага нь тодорхой биш түлш иргэдэд шахалтаар хэрэглүүлж олон хүн угаартуулсан нийслэлд ч дэндүү гомддог доо. Бие давхар үлдсэн намайг цагдаа, прокурор нь хэд хэдэн удаа байцаагаад л алга болсон. Өрх гэрээ авч явсан хань минь огт өвчин зовлон хэлдэггүй байлаа. Энэ түлшинд угаартаад л өөд болсон.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Сайжруулсан түлш бол АЛЛАГА [139.5.216.84] 2023-10-03 15:33:50
Энэ түлшнээс болоод нэгэн гэр бүлийн 4 хүн үүрд унтсан 2 хүүхэд амьд байгаа аз болж айлд хонож таараад Одоо 2 охин өнчинрсөн айл амьтанаар хэсэж амьдарч байна даа
Зочин 966 [192.82.86.197] 2023-01-23 15:39:38
төрийн бодлого буруу байгаагаас болж ард амьдрал дээрдэх биш уруудаж байна. Цахилгаан станц бариад үнэгүй тогоор халдаг бол асуудалгүй утаагүй цэвэрхэн сайхан орчинд амьдарна. Баялагийн тэгш хувиаралт болнодоо мөнч их нүүрс хулгайлсандаа төр баригч бузрууд нүгэл нүдээрээ гэгч болох байлгүй
Зочин [202.179.27.3] 2023-01-22 19:52:47
Arhi uugaad zuuhniihaa amiig ongorhoi tasraad unasan bsan.
Зочин [103.26.193.140] 2023-01-28 02:19:05
Архи огт хэргэлдгүй хүн бсан шүү амаа мэдэж ярина шүү
Зочин [66.181.161.141] 2023-01-27 21:04:31
Arhi uudaggui bla
Зочин [192.82.81.57] 2023-01-22 19:48:50
Яндангаа хөөл аюулгүй байдлаа сахь
Зочин [103.212.118.204] 2023-01-22 15:06:22
өөрсдийнхөө буруугааc угаартах үзэгдэл их гарч бна шүү!
Зочин [66.181.191.31] 2023-01-22 09:53:26
Нүүрсний хулгайн 40 их наядаар УБ ын бүх гэр хорооллыг байранд оруулсан бол утаа бүр байхгүй байхдаа Алт нeфт бусад газрын баялгаас хэдэн зуун их наядын хулгай илрэх бол
Иргэн [2.42.132.245] 2023-01-22 04:15:39
Өвөл болохоор л хотоос зугтах шаардлага гарч байна даа.Энэ жил бүр утаанд нь бүр хордох боллоо. ДАРГА НАР ӨӨР АГААР АМЬСГАЛДАГ БОЛОХООР ОЙЛГОХГҮЙ ЮМАА.
Зочин [207.96.54.237] 2023-01-22 02:44:06
Nohoroo alchihsan yum bish uu uuriin 3;00 hurtel sahidag chine sejigtei baina daa
Зочин [66.181.161.141] 2023-01-27 21:04:58
Zail golog mini
Зочин [103.26.193.140] 2023-01-27 20:22:14
Тухайн нөхцөлд бсан юм шиг мэдэмхийрч амныхаа зоргоор ярихаа больж үз
Зочин [202.9.40.202] 2023-01-22 21:56:32
эмэгтэй хүн чинь зөнтэй бдийн шд
Зочин [202.179.27.3] 2023-01-22 13:29:05
Shal sogtuu bsan
Зочин [66.181.188.164] 2023-01-22 10:34:44
Май шүү
Зочин [188.162.254.111] 2023-01-21 23:40:25
Шахмал сайжруулсан тулш гээч юм чинь дарга нарын олон хувьсах аргаар бодож яриад олсон луйварын нэг арга ш дээ! Энэ тулшийг нягтруулж бэхжуулдэг европын стандартын ямарч химийн бодис ороогуй цэвэр байгалийн эрдэнэ шишээс гаргаж авсан цардуулыг анхнаас нь ОХУ аас нийлуулэе гэхэд улны хумуусд хямдхан хятад юм л байхад болно гээд баахан хун хордуулаад одоо болохоор алтантариа гурилтай хольж зуураад л дан утаа л гаргаж байгаа шуу! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [207.96.54.237] 2023-01-22 02:45:30
chaddag meddeg yum bol ochood hiigeechee pc-ii araas soliorohoo bolino uu
Зочин [150.129.143.51] 2023-01-21 22:32:41
Ямар ч хачин юм бэ дээ сонор сэрэмж гэж юм байдаггүй юм уу? Юу ч хамаагүй түлсэн л бол болоо гээд үхсэн юмшиг унтдаг юмуу ямар харамсалтай юмбэ
Зочин [59.153.112.194] 2023-01-21 19:58:15
Олон хүний аминд хүрээд байхад үл тоомсорлож болохгүй , зааварчлага маш сайн өгөх шаардлагатай , утаа мэдрэгчийг нь яаж ажиллуулдагыг мэдэхгүй хэцүү шүү дээ , Лагерт гардаг хүмүүс мэдэхгүй ! ! !
Зочин [202.126.89.69] 2023-01-21 19:27:58
Харамсалтай юм аа. Нэг их сайн юм хийсэн ч юм шиг зааваргүй шууд түлүүлээд олон хүн амиа алдсан даа авилга авсан төрийн мөнгө цусалсан хулгайчууд МАНы шалхгар хар авгай трлллууд нь өмөөрөөл хуцаад бсан заваан хар авгай нар одоо тролл ажиллагаа нь идэвхжиж бна
Зочин [150.129.141.164] 2023-01-21 18:57:56
Хүрэлсүх ерөнхийлөгч гэрт амьдраад сайжруулсан түлшээ түлж үз ээ Ямар байх бол Төр гарагсад гэрт амьдардаггүй болохоор зовлонг нь мэдрэхгүй өолохоор ер тоохгүй таг чиг УИХ ын гишүүд ч гэсэн
оргил [124.158.64.39] 2023-01-23 07:49:04
маш олон айл энэ түлш хэрэглээд амьд байгааг юу гэж хэлэх вэ аминдаа арчтай байвал яасан юм бэ нүүрс түлэхэд ямар заавар хэрэгтэй юм бэ.эргэлзээд байвал хажуу айлаасаа асуу. хэн юу мэддэг юу мэддэггүйг хорооныхон яаж шалгах юм бэ.цонхоо онгойлго гэхэд шал хатахгүй учир онгойлгоогүй гэж хээв нэг яриад сууж байдаг тэгвэл цонхоо онгойлгохгүй гэвэл дотор нь хонох гэж тэнэгтэх ямар хэрэг байнаа АН-нханд олз болсон үйл явдал байна
Зочин [150.129.141.164] 2023-01-21 18:54:24
Дээд боловсролтой би ч гэсэн худалдаж авахад нь байсан ч биш гал түлэх нээн хаах горимыг нь хэрэглэх гэж нэлээн сандарсан Сайжруулсан түлшийг ч мөн адил
Зочин [150.129.141.164] 2023-01-21 18:51:09
Өлзий зуухыг хэдэн м.кв талбайд хэрэглэх,хэдийд нээж хаах нарийн зөвлөгөө сурталчилгаа байнга тв-ээр цацаж байхгүй бол жижигхэн гэр амбаарт бол ортойгоо шатаж үхэх магадлалтай Монголчууд тийм нарийн дэг соёлтой биш хэнэггүйдүү хүмүүс учраас нарийн хэрэглээтэй зүйлүүдийг зөв хэрэглэхгүйгээс амь насаа алдсаар байгаа нь үнэн Хөгжүүлэгч нь цааш нь судалдагч үгүй хийгээд хаячихна Бага түлшээр өдөржин дулаан байх боломжтой ч нээж хаах горимоо хэрэглэж чадахгүйгээс ,түлшээ ихдүүлснээс гэх мэт олон алдаа гарч амь насаа алдах аюултай Зөв хэрэглэж сурсан нь ашиглах дуртай байгаа Сайруулсан түлшний хувьд зөв хэрэглээгүйгээс бас утаанд хордож үхэх аюул гарч байгаа нь үнэн Хэрхэн хэрэглэх талаар сурталчилгаа тв ээр цацахгүй байна ,тв гүй айл ч байгаа Мөн л хөгжүүлэгч судалж үзэхгүй хэрэгт холбогдохоос айж таг дуугүй суух ,төр засаг нь асуудалд холбогдохоос айж таг дуугүй байх юм Ийм байвал иргэд аюулд байнга өртөөстэй ,хөгжүүлэгч нь ч бүтээгдэхүүнээ сайжруулсан аюул осолгүй болгосон ч юмгүй бх
Зочин [150.129.141.164] 2023-01-21 18:32:12
Утааг нь шатаагч хоер дахь горимтой зуухаа одоо хэсэг нь авч туршиж үзье ээ Угаартаж үхэж байхаар тэр нь зөв бхо
Зочин [202.9.47.9] 2023-01-21 16:01:21
Улнуудаас төрсөн хүүхэд их зовно доо.
Зочин [150.129.141.164] 2023-01-21 18:55:57
Төрийнхөн ихэвчлэн халаалттай байшинд ,хөөрхий улныхан зуухандаа гал түлж амьдрах гэж нэг иймэрхүү хэцүү байдалтай,амь насаа алдсаар