Өнгөрсөн шөнө Туул гол дагуу -41, Завханд -53 хэм хүрчээ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносон байна. Харин Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрчээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байжээ.Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.