ӨНӨӨДӨР: УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар мэдээлэл хийнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцоно. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож төслийн туршлага, үр дүнг мэдээлнэ. Утас: 95656360


ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын хурал болно. Монгол Улсын гадаад харилцааны бодлого, гуравдагч хөршийн бодлогын талаар хэлэлцэх тус хуралд УИХ, олон улсын дипломат албаны төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

10:00 цагт: Засгийн газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2018-2022 онд хамтран хэрэгжүүлсэн “Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл, харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн хаалт болно. Утас: 88102915


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

11:00 цагт: Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Степп арена"-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

11:00 цагт: Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд гэмтээн хохироосон иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал болно.


АРДЧИЛСАН НАМЫН БАЙР

11:30 цагт: УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99972117, 93113995 /С.Зориг агсны хөшөөтэй байр/


“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: "Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн 3 их наяд төгрөгийн хохирлоос салгах" талаар иргэн Д. Дорждагва мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.