Ээжүүд: "50 саяын орлоготой" гэж будилуулаад хүүхдийн мөнгөнөөс хасагдсан

Aдмин / Нүүр

Өндөр орлоготой есөн хувийг хүүхдийн мөнгөнөөс хасч, үлдсэн 91 хувьд олгох журам хэрэгжиж эхэлсэн нь олон нийтийг бухимдуулаад байна. Төрийн нэгдсэн мэдээллийн бүртгэл зөрсөнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгө авах шаардлагатай олон зуун өрх хасагдаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан ээжүүдийн төлөөлөл олон нийтэд хандаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ҮСХ-нд шаардлага хүргүүллээ. Ээжүүдийн төлөөлөл ингэж ярилаа.

А.Дөлгөөн:
-ҮСХ өрхийн амьжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэдгийг судалж мэдлээ. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг ч 91 хувьд багтаагүй. Надтай холбогдсоноор яг ийм асуудал тулгарсан 1000 гаруй өрх байна. Тэнд жинхэнэ зорилтот бүлэг нь тэнд байна. ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хэчнээн хүүхдийг хохироосон бэ гэх шаардлагыг бид тавьсан. Зөрүүтэй мэдээллийг гурван жил тутамд шинэчлэх ёстой байсан. Тухайн өрхийн олсон орлогоос татвар, даатгал, зам ашигласны татвар, НӨАТ, зээл гэх мэт зүйлийг хасаад бодох ёстой.

Н.Наранцацрал:
-Бие гэртээ ганцаараа ажил хийдэг гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Гэтэл жилд 30-40 сая төгрөгийн орлоготой, арван сая төгрөгийн татварын төлөх боломжтой гээд гараад ирсэн. Мэдээлэл зөрүүтэй байна гээд хорооны халамж дээр очсон чинь нийгмийн даатгал дээр очиж уулз гэсэн. Харин нийгмийн даатгалаас намайг цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн хуулбараа хорооны нийгмийн ажилтандаа өгч зөрүүгээ арилга гэсэн. Материалаа бүрдүүлээд Чингэлтэй дүүргийн халамжийн хэлтэс дээр очсон боловч хүлээж аваагүй.

Я.Баяраа:
-Гэр хороололд амьдардаг. Машин байхгүй. Би өнөөдөр ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаа болохоор хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна. Хүүхдээ мэргэжил сургуультай болгох гэж шударгаар хөдөлмөрлөж явна. Эсвэл ганц бага насны хүүхэдтэй болохоор боломжийн амьдралтай гэж тооцоод байгаа юм уу. Надад хүмүүсийн хэлээд байгаа ипотекийн зургаа, найман хувийн байр нь ч алга. Байртай болох юмсан гэж мөрөөдөөд ч чадахгүй явна.

М.Цэцэгбадам:
-Манайх ам бүл гурвуулаа. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Үл хөдлөх хөрөнгө дээрээ гурван машин бүртгэлтэй болчихсон. Мэдээллээ заслаа гэсэн чинь бүр дөрвөн машинтай болгочихсон. Өрхийн орлого тооцож байгаа бол өрхийн зээлийг яагаад тооцоолж болоогүй юм бэ. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг төрийн албан хаагч.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Жаргал [150.129.140.230] 2023-01-26 23:45:19

Ариунзаяа гэж бүдүүн авгай ийм балайр юм хийсэн бнлээ. Муу шулам. Хөгшичүүлийг тэр эм бас ялгасан. Үхээсэй энэ гахай авгай

Зочин [103.140.11.76] 2023-01-26 09:04:04

Багшийн цалин тэтгэвэр 2-ыг нийлүүлээд 30-40 саяын орлоготой мөн хашаа байшингийн газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үзээд 2 үл хөдлөх хөрөнгөтэй гээд хүүхдийн мөнгө хасчихсан. Шийдэх газар байдаггүй юм байна лээ. Ер нь татвар ч НД ын газар ч ямар нэг ойлголтгүй байх юм бна лээ.

Zochin [192.82.88.193] 2023-01-25 22:30:29

Манайхыг 10-20 саяын орлоготой гээд л хассан даа дээдсүүд үнэхээр мал байгаа биз ам бүл 3 хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу амьжиргаагы баталгаажих түвшин 3 хүн жилдээ 19800 000 болно. Амьжиргааны баталгаажих түвшинд хүрэхгүй шахам байхад өндөр орлоготой 9 хувьд багтчих гэж

Зочин [202.9.46.209] 2023-01-25 21:52:17

uneheer hetsuu bnshuu huuhdiin mini pampersaa zalguuldag gants ymiig haschihlaa

059 [64.119.29.144] 2023-01-25 15:32:46

zeelgui Mongol gej khaa ch bhgui bhad zeeliig ni hasaj tootsoochee...kheden terbumaar ni ideed bgaa khulgaichdaa yajich chadakhgui golog bj kheden jookhon yumnuudiin mongiig khasaad bdag...neekh ikh mongo ogch gaa yum shig...ter mongoor ni etseg ekh ni gadaadad unetei khoroolol bariulakhgui sh dee...khool undandaa l zartsuulagdana...archaagui golognuud yumaa

Зочин [202.21.104.2] 2023-01-25 11:51:40

өрхийн орлого 50 саяас дээш гээд хасагдсан, хүүхдийнхээ мөнгөөр хэрэгтэй зүйлд нь хөрөнгө оруулалт хийнэ гэж хадгалдаг байсан, шууд аваад гудраад идээд уух ёстой байсан юм уу, ирээдүйд зориулсан хадгаламж үүсгэсэн нь буруу юу

Зочин [139.5.219.69] 2023-01-26 18:30:52

Тийм шүү . Үр хүүхэд амьдарлаа зөв залуурдаж өрхийн орлогоо чадан ядан хүргэж хүүхдийн мөнгийг цаашидын ирээдүйн төлөө хадгаламжинд хийсэн залуус буруутаж байх шиг байна. Анх өөрсдөө хадгаламжинд хий гэж зөвлөж байсандаа. Яагаад бас цалинг жилээр тооцоод байнаа. Сарын цалингаар тооцно гэж анх ярьж байсан шиг санаад байх юм. Цалингаас авсан олон татвараа хасаад гарт ирж байгаа орлогыг тооцох нь зөв баймаар юм. Жилээр тооцвол өндөр харагдаж байнаа. Мөн орлогыг нь олж харж чадсан юм чинь ямар зээлтэй хэдийг төлдөгийг харж хасаж тооцох хэрэгтэй. Цалингаасаа өндөр татвар төлж улсын орлогыг нэмэгдүүлж байгаа нь хохирох ёстой юү.

зочин [192.82.64.19] 2023-01-25 11:34:29

Би ч гэсэн өрх толгойлсон эмэгтэй НДШ., ХАОАТ.аа төлөөд байрны лизингээ төлж амжиргаага хүргэж ядан амьдардаг. Гэтэл ганц 8 настай хүүхдийн мөнгөнөөс 2 удаа алдаанаас болж хасуулчихлаа. Ганцаараа ажилж бгаа мөртлөө гэнэт жилийн 30-40 саяын орлоготойд орчлоо.Яагаад ганцаараа амьдарч буй эмэгтэйчүүдэд төр ингэж хатуу хандаж байна ьэ? Яах учраа мэдэхгүй байна.

зочин [59.153.86.116] 2023-01-25 10:41:59

УБГ,ҮСХ ,ХНХЯ ,ЦХЯ -ны дарга нарыг ажлаа хийгээгүйд хариуцлага тооцон халж чадвартай сэтгэлтэй хариуцлагатай үнэнч шудрага хүнээр тухайн байгууллагыг удирдуул . 250 мянган америк доллар бага мөнгө шүү дээ гээд гудиггүй хэлээд байгаа ҮСХ -ны дарга Батдаваад нэг зуун мянган төгрөг юу ч биш байх ч үүгээр амьдралдаа нэмэр болгож байгаа гэр бүлд хамгийн чухал дэмжлэг . сүүлийн үеийн мэдээгээр хурган дарга нараас тэрбум тэрбумаар мөнгө хураагдаж байгааг мэдээлж байна . ийм их хулгайлдаг юм уу .

Зочин [66.181.161.174] 2023-01-25 00:32:53

Ман Хүрэлсүхтэйгээ зайл

Зочин [202.9.40.65] 2023-01-24 15:30:52

Мхххх ман ын хулгайчуудыг сонгоод байгаарай.

зочин [202.9.40.37] 2023-01-24 15:21:46

3 хан сая ард иргэдээ амар тайван амьдруулчихаж чаддаггүй хөгийн чадваргүй мэдлэггүй төр

hulgaich naraa huuhdiin mongo buu hulgailaach [66.181.182.173] 2023-01-24 13:41:28

manai ajilgui 2 huuhdee harj baigaa ohin 50 sayiin orlogotoi gej garaad uur hursen shuu estoi eronhii said shig delbelmeer l baina shuu

Иргэн [192.82.72.60] 2023-01-24 12:05:19

Хоол горьддог гөлөг шиг янз бүрийн мөнгө тараасаар байгаад ийм байдалд хүргэсэн сайхан ардчилалын чинь буян одоо яах вэ дээ өрх толгойлсон ээж бохир орлого нь 3 сая давсан гэхээр сайн л олдог юм байна

Зочин [202.21.108.189] 2023-01-24 11:40:18

Odooo yahav dee. MAN-iig songosonii uiliin gor garch bna

Зочин [192.82.87.62] 2023-01-24 11:22:08

Манай охин 12 сард төрсөн одоо хүүхэд нь сар болж байна. Гэтэл төрөхөөсөө өмнө НД өндөр төлж байсан гээд хасагдсан . Хүүхэд төрүүлсэнээс хойш цалинтай ээжийн 50.000 аас өөр орлогогүй байгааг тооцдоггүй ээ. Дөнгөж нэг сартай хүүхэдтэй нялх биетэй эх ямар юмны ажил хийх вэ дээ. Өнгөрсөн жилийн орлогоороо тооцуулж оны сүүлээр төрсөн маш олон эхчүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байна.

Зочин [202.126.90.134] 2023-01-24 10:51:42

нийгмийн 91 хувь ядуу байна гэдэг нь гамшиг

Зочин [103.229.123.204] 2023-01-24 10:37:44

Далд эдийн засаг ил болж байх шиг ихэнх нь наймаачид юм шиг байна даа

Зочин [133.200.129.193] 2023-01-24 10:26:40

Хэвийн боов нэг зуун мянган төг аваад саналаа өгсөн хүмүүс одоо яая гэхэв 24 он хурдан болоосой зуун мянгаар авна гээд хүлээцгээж байхаас

Зочин [45.117.35.24] 2023-01-24 09:46:52

Миний охин Баяржаргалан жирэмсэн ажилгүй гэртээ байгаа. Гэтэл жилийн орлого нь 50 сая гэж гарсан бна. Хорооны халамжаас асуусан дүүргийн нийгмийн даатгалаас асуу гэсэн. Тэндээс асуухад бид мэдэхгүй гэх юм. Энэ ямар учиртай юм болоо.

Зочин [122.201.31.148] 2023-01-24 09:44:00

Табүгдийн СОНГОЛТ ИЙМ Л САЙХАН ҮР ДҮНД ХҮРГЭЖ БАЙНА


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.