МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭН Х.МОНГОЛЖИН 8 НАС ХҮРЛЭЭ

Aдмин / Нүүр

Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдөр /2023.01.24/ найман нас хүрлээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын III сургуулийн сурагч Х.Монголжин “Би хоёрдугаар ангид сурдаг. Сурагчдын амралтаараа дуу, бүжгийн дугуйланд явж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүнд баярлалаа. Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье” хэмээн аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг.

Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн хоёр сая дахь иргэнийг н.Аззаяа хэмээн нэрийдсэн бол гурван сая дахь иргэний ээжийг мөн л н.Аззаяа гэдэг аж. Харин гурван сая дахь иргэнд аав ээжийнх нь хүсэлтээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэсэн нэр хайрласан билээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцооллоор Монгол Улс 2035 онд дөрвөн сая дахь иргэнээ хүлээн авах юм.

Мөн 2047 онд таван сая дахь иргэнээ хүлээж авах урьдчилсан тооцоололтой.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.120] 2023-01-25 08:30:09

80 nas hureerei

Зочин [66.181.190.158] 2023-01-24 22:15:15

Аз жаргал хүсье


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.