ӨНӨӨДӨР: "Иргэд мэдэх эрхтэй" нээлттэй хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН БАЙР
10:00 цагт: Глоб Интернэшнл Төвийн зохион байгуулах “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу” сэдэвт хэлэлцүүлэг болно. Глоб Интернэшнл төвөөс 2022 оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн болон төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах зорилгоор хийсэн мониторингийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудал болон авах арга хэмжээний талаар санал солилцоно. Утас: 99170361, 324627.
ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ
11:00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс агаарын бохирдлын асуудлаарх "Иргэд мэдэх эрхтэй" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 70131400, 88101262.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдаж буй асуудлаар иргэд болон Урбан иргэдийн форум “No double standard”-аас хэвлэлийн хурал зарлалаа.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, хувилбар, орны мэдээ, дархлаажуулалтын хувь, хичээл эхлэхтэй холбогдуулан зөвлөмж, Ковидын нөхцөл байдал, урд хөрш нээгдсэнтэй холбоотой анхаарах зүйлс болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэхээр хэвлэлийн хурал зарлалаа.
Сэтгэгдэл