Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг 87 хувьд олгоод байна
Хүүхдийн мөнгө олгох өрхийг тодорхойлох, мэдээлэл шинэчлэх ажлын явцыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /01.25/ танилцуулав.
Тэрбээр "Нийт хүүхдийн 87 хувьд мөнгийг нь олгоод байна. Нэгдүгээр сардаа багтааж 91 хувьд хүргэнэ. Хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн 10 хоногт иргэд мэдээллээ эрчимтэй шинэчилж байна. Тухайлбал,
- 90 гаруй мянган өрх мэдээллээ шинэчлэх хүсэлтээ ирүүлсэн
- 11 мянга орчим айл өрх шинээр бүртгэгдсэн
- Өмнө нь бүртгэлтэй байсан 5,000 орчим өрх хасагдсан байна.
Мөн өнөөдрийн байдлаар 100 мянга орчим машин бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн. Учир нь таван жил татвараа төлөөгүй, хөдөлгөөнд оролцдоггүй хэсгүүд бий. Иргэд авто машинаа борлуулахдаа янз бүрийн аргаар зардаг. Жишээлбэл, эд ангиар задлаад борлуулдаг нь бүртгэлээс хасагддаггүй" гэлээ.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.17.66] 2023-01-27 08:05:20
Их итгэж сонгосон даанч хэрэг алгадаа
Иргэн [64.119.17.66] 2023-01-27 08:02:18
Хасагдсан хүүхдүүдийн мэдээлэлд алдаа их бнаа засуулах гээд очихоор хорооны халамж хариуцсан ажилтан дээрээс шийд ирээгүй бид мэдэхгүй гээд сууж байх юмаа одоо хаана ханадах вэ
зочин [192.82.84.208] 2023-01-26 16:08:48
Хүүхдийн мөнгө олголтын шинэчлэл гэгчээр 230 гаруй мянган төрийн байгууллагын ажилтнууд, МАН-ын угшилтай цүнх баригч нар ямар ч чадваргүй, Монголын бүртгэлийн систем нь бүрэн дампуурчихсан-огт худал мэдээлэлтэй, хоорондоо ямар ч уялдаа холбоогүй гэдгийг ард иргэд ил тодоор харж маш сайн ойлгов уу? Монголын хүүхдүүдийг алагчлах, ялгаварлан гадуурхах эрхийг МАН-ын эрх баригчдад хэн олгосон бэ? Монголын үрс бүгд адил тэгш эрхтэй биз дээ? Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд адил тэгш олгооч ээ.
Зочин [64.119.16.63] 2023-01-26 09:53:15
мөрөөдий, уг нь бүх хүүхдэд ялангуяа хангалттай орлого үхий өрхийн хүүхдэд заавал өгөх хэрэгтэй. Тэгээд, танай хүүхдэд татвар төлөгчид хүүхдийн мөнгө өгж байна, танай гэр бүл нийгмийн сайн сайхны төлөө юу хийв гээд, өрх тус бүрийн гишүүдийг телевизийн камерийн өмнө зогсоож байгаад асууна.
ЗОЧИН [202.126.89.200] 2023-01-26 09:33:10
МАН-ЫН ЭНЭ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЮУ ХУЦААД БАЙНА АА ХҮҮХДҮҮДИЙН БАРАГ 87 ХУВИЙГ ХАССАН БАЙГАА ШҮҮ ХУЛГАЙЧУУДАА ТА НАРТАЙ СОНГУУЛААР НЭГ УУЛЗНА АА ХУЛГАЙЧУУДАА