Улсын хилээр орсон гадаадын зорчигч 261.3 мянгаар нэмэгджээ

Aдмин / Нүүр

Манай улсын хилээр 2022 онд 2016.2 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1372.8 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ. Энэ нь цар тахлын дараа хилийн боомт нээгдсэнтэй холбоотойг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2020 оныхоос 700.1 (1.5 дахин) мянгаар нэмэгдэж, 2019 оныхоос 4080.2 (66.9 хувь) мянгаар багассан байна. Мөн 2022 онд 988.6 мянган зорчигч улсын хилээр оржээ. Хилээр орсон зорчигчдын 31.8 хувь нь Чингис хаан, 20.1 хувь нь Алтанбулаг, 15.4 хувь нь Гашуун сухайт, 5.4 хувь нь Замын-Yүд, 3.7 хувь нь Шивээхүрэн, 3.5 хувь нь Булган, 20.1 хувь нь бусад боомтоор орсон аж.

Тэдгээр зорчигчийн 688.1 (69.6 хувь) мянга нь Монгол Улсын иргэн, 300.5 (30.4 хувь) мянга нь гадаад улсын иргэн байна. Улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 300.5 мянган хүн орсон нь өмнөх оныхоос 261.3 (7.7 дахин) мянгаар нэмэгдлээ. Тэдний 92.4 хувь нь 30 хоног хүртэл, 2.8 хувь нь 30-90 хоног, 4.8 хувь нь 90 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчийн 170.4 (56.7 хувь) мянга нь эрэгтэй, 130.1 (43.3 хувь) мянга нь эмэгтэйчүүд аж. Нийт зорчигчийн 276.6 (92 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 23.9 (8 хувь) мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 59.2 хувь нь Европ, 34.4 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 3.7 хувь нь Америк, 1.5 хувь нь Ойрх Дорнод, 0.7 хувь нь Өмнөд Ази, 0.5 хувь нь Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаад зорчигчийн 52.3 хувийг ОХУ, 18.2 хувийг БНСУ, 5.9 хувийг Казахстан, 4.6 хувийг БНХАУ, 3.1 хувийг АНУ-ын иргэд, үлдсэн 15.9 хувийг бусад улсын иргэн эзэлж байна. Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 2022 онд 286.3 мянга болсон нь өмнөх оныхтой харьцуулахад 253.2 мянгаар буюу 8.6 дахин өсжээ. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оныхтой зорчсон улсаар нь харьцуулбал, ОХУ-ын жуулчин 140637 (12.2 дахин), БНСУ-ынх 51070 (23.1 дахин), Казахстан Улсынх 16828 (24.1 дахин), БНХАУ-ынх 5423 (1.9 дахин)-аар нэмэгджээ.

Манай улсын 728.6 мянган (давхардсан тоогоор) иргэн 2022 онд гадаадад зорчсоноос 429.4 (58.9 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оныхоос 308.5 (3.6 дахин) мянгаар нэмэгдсэн бол 299.3 (41.1 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчиж, өмнөх оныхтой харьцуулахад 137.9 (85.5 хувь) мянгаар нэмэгдэв. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 524.7 (72 хувь) мянга нь эрэгтэй, 204 (28 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 42.9 (0.6 хувь) мянга нь хүүхэд байна. Хугацаагаар авч үзвэл, 592.8 (81.4 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 12414 (1.7 хувь) нь 30-90 хоног, 123.4 (16.9 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.

Улсын хилээр өнгөрсөн онд 2637.3 мянган (давхардсан тоогоор) тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оныхоос 754.4 (40.1 хувь) мянгаар нэмэгдлээ. Тэдгээрийн 30.6 хувийг ачааны вагон, 25.6 хувийг ачааны машин, 5.9 хувийг суудлын машин, 37.9 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Тээврийн хэрэгслийн 29.7 хувь нь Гашуун сухайт, 29.5 хувь нь Замын-Yүд, 8.4 хувь нь Шивээхүрэн, 6.7 хувь нь Сүхбаатар, 6.4 хувь нь Алтанбулаг, 19.3 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.