Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ
Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачаа барааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Тодруулбал, Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс гурван улсын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг энэ оны хоёрдугаар сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ. Мөн Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 20 галт тэрэг солилцох хэмжээнд тээвэрлэлтийг нэмэгдүүлэх юм байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.229.120.64] 2023-01-29 09:37:59
ЗАМЫНҮҮД-ЭРЭЭН ХООРОНД НАРИЙН ЦАРИГИЙН 2, ӨРГӨНИЙ 2, НИЙТ 4 ЗАМТАЙ УЧРААС ХОНОГТ 2 ТАЛААС ГАРГАХ, НИЙЛҮҮЛЭХ ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОО БАРАГ ХЯЗГААРЛАГДАХГҮЙ ГЭСЭН ҮГ, ХЭДЭНН ГАЛТ ТЭРЭГ ӨГЧ, АВАХ НЬ ОДОО ГАНЦХАН ТРАНЗИТ АЧААНЫ ХЭМЖЭЭ, УБТЗ, ЗАМЫН-ҮҮД, ЭРЭЭНИЙ ТАЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНААС Л ШАЛТГААЛНА.