ТӨР ХЭЗЭЭ Ч ХҮНИЙ ЭРХ БЭЛЭГЛЭХГҮЙ, АРД ТҮМЭН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ТЭМЦЭЖ ОЛНО

Aдмин / Нүүр

Хүний эрхийг хуульчлан бичиж цаасан дээр үлдээхээс илүү амьдрал дээр биежүүлэх, бодитоор хэрэгжихэд төрийн үйл ажиллагаа чиглэгдэх эсэхээс хамаарч тэнд дарангуйлал эсвэл жинхэнэ төр хоёрын аль нь оршиж байгааг тодорхойлж болдог. Хүний эрхийн тухай ойлголт нийгмийн суурь цутгуур ба олон тулгуур багана үүнээс л өндийж босон сайн сайхны оргил руу тэмүүлэн ирээдүйд итгэх итгэлийг хамгаалдаг. Гэтэл Монгол улсад хүний эрхийн зөрчил хурцаар тавигдах тусам нийтийн сэтгэл зүй хямрах, улс төрийн байдал цумрах, эдийн засаг авлигын хэлхээнд тарчлах нөхцөл арилахгүй байна.

Эрх баригч нам ямар ч сайн сайхан зүйл амлаж, хийж хэрэгжүүлэх гэж оролдох бүрт мухардалтай нүүр тулах болно. Учир нь ард түмний боломж, эрх чөлөө, эрдэм мэдлэг гэх мэтийг авлигачдын таатай амьдрахаас дээгүүрт тавьж чадахгүйдсэн үлгэн салган байдалд удав. Иймд ямар нэг тогтолцооны өөрчлөлт ч гэх юм уу, эдийн засгийн шинэчлэл, бүтээн байгуулалт гэж хэд давтах ачир дээрээ хөлдүү хар хана мөргөсөөр байх болно.

Ямагт ард түмний зөв байдаг. Мөнхийн зүй тогтлоороо ард түмэн төрийн дор үр хүүхэд шиг нь бөөцийлүүлэх эрхтэй байдаг. Харин үр хүүхдээ хүчирхийлдэг хэрцгий эцэг эх байх эсэхийг төрийн түшмэдүүд шийддэг. Төр нь иргэдийнхээ жам ёсны эрхүүдэд эрээ цээргүй халдаж байгаа бол ард түмэнд тэмцэхээс өөр зам үлдэхгүй.


Сэтгэгдэл

Анархи л үлдэнэ ш дээ. [103.57.94.26] 2023-01-29 19:59:28

Намгүй бол Монголд улс төрийн амьдрал гэж байхгүй болно, намгүйгээр бүх иргэд арсалдан тэмцдэг АНАРХИ л ноёлно. Өөр тэгээд юү болох юм бэ?

Zochin [66.181.160.110] 2023-01-29 12:34:01

Ard tumen sersen bainga chihneesin honh uyaj shaardaj baihgui bol mun solihgui udaaval yamarch tur yalzarch daranguilagch tur bolno

Зочин [192.82.80.150] 2023-01-29 17:06:46

Энэ учралын хууль нэртэй дөнгийг зогсоож өөрийг нь ард түмнээс урвасан хэрэгт гишүүнээс нь эргүүлэн татъЯ

Зочин966 [192.82.91.98] 2023-01-29 12:07:50

Ард эвлэлдэн нэгдэж чадвал уих тарааж АТХ ыг хуралдуулж үндсэн хуулийг шинэчлэн тогтолцоог өөрчлөх замаар улс орноо хөгжүүлж сайн сайхан амьдралыг бий болгож чадна. Намууд байгаа цагт хулгай луйвар авилга тасрахгүй мөнхөд оршино. Намуудыг тараах хэрэгтэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.