Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Энх тайвны шинэ хөтөлбөр”-ийг дэмжиж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ 1 дүгээр сарын 26-ны өдөр “Энхийг цогцлоох болон энх тайвныг сахин хамгаалах” асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч В.Энхболд сүүлийн жилүүдэд энхийг цогцлоох асуудлын хүрээний нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын үр нөлөө нь нэн буурай хөгжилтэй, арлын жижиг болон Монгол Улс шиг газар зүй, эдийн засаг, байгаль орчны өвөрмөц нөхцөл, эмзэг байдалд байдаг тусгай хэрэгцээт орнуудад улам бүр өсөн нэмэгдэж байна гээд олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эдгээр улсын оролцоо, цаашлаад дуу хоолойг нь сонсож байхын чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр мөн Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Энх тайвны шинэ хөтөлбөр” боловсруулах санаачилга, энэхүү хөтөлбөрт урьдчилан сэргийлэх ажиллагаанд хөрөнгө, хүч зарцуулах, охид, эмэгтэйчүүдийн асуудалд энэ тэргүүний анхаарал хандуулахаар тусгасныг сайшаан дэмжиж байгааг илэрхийлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд энхийг цогцлоох, энх тайвныг сахин хамгаалахад залуучуудын оролцоог хангах нь зүйтэй гээд энэ хүрээнд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас баталсан НҮБ-ын Залуучуудын алба байгуулах тухай тогтоолыг дэмжсэнийг мэдээлж, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг нотлон илэрхийлсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Энхийг цогцлоох комиссын дарга, Элчин сайд Мухаммед Абдул Мухит, Баруун Африкийн улсуудын Эдийн засгийн комиссын Эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын сүлжээний ерөнхийлөгч Диаго Ндайе нар болон бусад 70 гаруй гишүүн орны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 1 дүгээр сард даргалж буй Япон Улсын санаачилгаар зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.117] 2023-01-29 16:36:41

Нью йорк д сүүлийн 5 жил амьдарч бн. Энэ хүнийг огт хараагүйм байхым. Элчин сайдархуу юмуу чааваас. Млнголчуудтай огт уулздаагүй хаашаа хүн бэ чи мэддэг үү батцэцэн сайданцарааааа?

Зочин [66.181.160.77] 2023-01-29 09:50:10

Эх орноо нэн буурай хөгжилтэй жижиг орон болгоод байгаарай. Монгол хүн амныхаа билгээр.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.