Зэрлэг амьтны бэлчээр нутагт өвс, хужир тавилаа

Aдмин / Нүүр

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч н.Өнөрсайхан, н.Цэдэндамба нар Баруундэлгэр, Айргийн аманд зэрлэг амьтны бэлчээр газруудад 8 боодол өвс, 50 кг хужир байрлууллаа. Хамгаалалтын захиргаанаас био техникийн арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн өвс, хужирнаас 7 хоног тутамд үе шаттайгаар амьтны бэлчээрлэх талбайд байршуулах ажил хийгдэж байна.

Мөн Богдхан уулын хот орчмын зарим бүсүүдэд зэрлэг амьтад уулнаас бууж иргэд, аж ахуй нэгжүүдийн байршуулсан өвс тэжээл, хужирт орох үзэгдэл гарч байгаа ба иргэд, аялагчид та бүхний уулаар аялж, алхахдаа хөөж туух, үргээхгүй байх, хамгаалалтын захиргаанд мэдэгдэж хамтран ажиллахыг уриалж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.11] 2023-01-28 21:09:23

Зэрлэг амьтдаас емне эзэн нь таниад аваад явчих биз дээ, малчид ч дэл сул юмыг тэсгээхгуй ш дээ

zochin [202.179.26.250] 2023-01-28 19:34:34

8 han boodol uvs uu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.