НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ӨНӨӨДӨР ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО
2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн Яамнаас мэдээллээ. Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. Харин 41,257 иргэн IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 772.3 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа төлжээ. НӨАТ-ын буцаан олголтын журамд тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор заасан байдаг билээ.
Сэтгэгдэл
Зочин [117.136.4.102] 2023-01-30 17:20:30
dansand mungu orson esehiig yaj shalgah we
Nyamkhishig [66.181.161.231] 2023-01-30 14:51:15
Oroogui bn