ӨНӨӨДӨР: “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
09:00 цагт: “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” иргэний нийгмийн байгууллагуудын хэлэлцүүлэг болно.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
11:00 цагт: Монголчуудын “Итгэлт хамба” хэмээн нэрийдэж заншсан буриадын Дашидоржи Итигэловичъ Итигэловын тухай өгүүлэх “Гайхамшигт үзэгдэл” баримтат киноны нээлт болно. /Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей/
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлууд, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлүүдийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99043832
УДИРДЛАГЫН АКАДЕМИ
13:00 цагт: Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас Улс орнуудын авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. /Удирдлагын академийн Б байрны хурлын заал/
ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛ
15:00 цагт: Монголын Бизнесийн зөвлөлийн бүх гишүүдийн сарын уулзалт “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээр болно.
Сэтгэгдэл