“Транспэрэнси Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од: Оноо буурч байгаа 10 орны нэг нь Монгол

Aдмин / Нүүр

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас улс орнуудын авлигын төсөөллийн индексийг өчигдөр олон улсад нэгэн зэрэг зарлав. Дэлхийн 180 орныг харьцуулан жил бүр гаргадаг энэ жагсаалтыг Дани улс 90 оноотойгоор тэргүүлсэн бол Финланд, Шинэ Зеланд улс 87 оноогоор удаалжээ. Манай улсын хувьд 33 онооны үнэлгээтэйгээр дэлхийн 180 орноос 116-д жагсчээ. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 35 оноотой, 110 дугаар байрт байсан бол энэ жил зургаан байраар ухарсан байна.

“Транспэрэнси Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од:

-Дэлхий нийтээр авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг энэ жилийн мэдээлэл харуулж байна. 2017 оноос хойш дэлхийн нийт улс орны 95 хувь нь авлигын түвшин бага зэрэг буурсан буюу огт ахиц гараагүй гэсэн баримт байна.

2017 оноос хойш оноо нь мэдэгдэхүйц буурч байгаа 10 улс орныг онцлон дурдсаны нэгд манай улс багтжээ. Оноо буурч байгаад олон шалтгаан бий. Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болоод байгаа. Улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй, намууд өөрсдөө авлигын гол суурь болсон. Мөн авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шийдэгдэхгүй удааширдаг. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил авлигын хэргээр дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай байна.

Мөн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох шаардлагатай. Төрийн албаны болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчилтэй хэлцлээс бий болж, монополь давуу эрхийг хэсэг бүлэг этгээдэд төвлөрүүлсэн нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байна. Би энд нэг жишээг онцолж хэлэхийг хүсэж байна.

Африкийн ихэнх орны хувьд хөгжил буурай, авлигын индекс өндөр байдаг. Харин Ангол улсаас суралцах, авч хэрэгжүүлэх сайн жишээ байгааг онцолж яримаар байна. Анголын хувьд шийдвэртэй зөв арга хэмжээ авснаар сүүлийн таван жилд 14 оноогоор өссөн сайн үзүүлэлттэй байгаа. Тэд нэгдүгээрт, элит бүлгийн монопольчилсон асуудалд анхаарал хандуулж, бүлэглэлийн авлигын сүлжээг задалсан. Хоёрдугаарт, Анголын төрийн өмчит компаниудын авлигын асуудалд анхаарч, засаглалыг зөв голдрилд оруулсан. Энэ бол бидний суралцаж болохуйц сайн жишээ юм” гэв.

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Ганбат: МОНГОЛД Л ДҮР ЭСГЭСЭН ХАРИУЦЛАГА БАЙНА

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын индексийг зарласантай холбоотойгоор АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбатын байр суурийг сонирхсон юм. Авлигын тухай асуудлыг ярихад гудамжинд гараад иргэдийн амьдрал руу харахад л тодорхой харагдана. Авлига бол ард түмний амьдралын урвуу хамаарал шүү дээ. Төр ямар байна, ард түмэн тийм л амьдарч байна. Авлига Монгол Улсад тогтолцооны хэмжээнд хүрсэн, аюултай гэж хэлж болохуйц нөхцөл байдалд байгаа. Авлигын индексээр дэлхийн 180 орноос 27-д орсон АНУ гэхэд 2022 оны төсгөлд болсон авлигын эсрэг олон улсын чуулган дээр “Бид авлигатай тэмцэх асуудлыг үндэсний аюулгүй үзэл баримтлалдаа оруулж байгаа. Бусад улс орон ингэж авлигатай тэмцэхийг уриалж байна” гэж хэлсэн. Гэтэл Монгол Улс 116-д жагссан байна.

Саяхан болсон АТГ-ын хэвлэлийн хурлаас болоод ч юм уу “Монголд сайн ажиллаад байгаа юм биш үү” гэж яригдаад байх шиг. Хэд хоногийн өмнө АТГ-аас зарласан мэдээлэл бол тайлангаа тавьж байгаа л тоо. Гэтэл авлигын төсөөллийн индексийг дүгнэхдээ авлигатай тэмцэж байгаа шууд үйл ажиллагаагаар дүгнэдэггүй. Олон улсын 13 эх сурвалжийн 100 гаруй шалгуураар дүгнэдэг. Тэгэхээр энэ бол хоосон хуурай тоо биш юм. Засаглалын тэнцвэр алдагдсан байдал, харилцан хяналтыг байхгүй болгосны гор ийм байдлаар гарч ирж байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсад засаглалын тэнцвэр дээд зэргээр алдагдсан. Олон нийтийг төлөөлж байгаагийн хувьд хэлэхэд дэлхий нийт авлига гэдэг асуудлыг ерөнхий хэдэн зүйлээр хэмждэг.

Нэгдүгээрт, улс орон бүр сайн засаглалтай байх ёстой. Бид өнөөдөр муу засаглалтай, ард түмэн муу амьдарч байна. Хоёрдугаарт, нээлттэй засаглалтай байх ёстой. Бид хаалттай засаглалтай байна. Төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа болон ил тод байдалд иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийт ямар ч оролцоогүй шахуу байна. Гурав дахь асуудал нь хариуцлагатай төр, засагтай байх ёстой. Гэтэл хэн өнөөдөр Монголд хариуцлага хүлээж байгаа юм. Дүр эсгэсэн хариуцлага л Монголд байна. Хэнийг өнөөдөр авлигын асуудлаар шийтгэсэн юм. Авлигын асуудал ийм түвшинд байгаагийн гол шалтгаан нь төр, засагт, улс төрд байгаа. Үүнийг цэгцэлж шинэчлэхгүйгээр бид цаашдаа авлигаас ангижирч чадахгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Ёс суртахуунгүйгээр авилгалтай тэмцэж болдог юм уу? [192.82.77.203] 2023-02-02 00:18:12

Авилгалд хутгалдаж нийгэмдээ шүүмжлэгдсэн Улсын Их Хурлын гишүүд нь сэжиг бүхий хууль гаргасан болно. Авилгалд сэжиглэгдсэн хэдэн сайд дарга, шүүгч прокурор нь тус сэжигтэй хуулийг хэрэгжүүлэхийг оролдно. Хууль нь "новшийн байна" гэж хэвлэлээр шүүмжлэгднэ. Ийм нөхцөлд бид авилгалтай тэмцэж ЧАДАХ УУ? Ес суртахуун ба орчин үеийн шашин энд ХААНА байгаа юм бэ?

Ёс суртахуунгүй улсад авилгал багасахгүй. [192.82.77.203] 2023-02-02 00:09:20

Млнгол бол сүүлийн 30 жилд ёс суртахуунгүй улс болсон. Учир нь коммунист ёс суртахууны оронд шинэ ёс суртахуун ба орчин үедээ нийцсэн шашинг гаргаж ирээгүй. Иймд ёс суртахуунгүй улсад авилгал багасна гэж найдаад хэрэггүй.

Бусад орноос бид тээр хойно үлдлээ. [192.82.77.203] 2023-02-02 00:27:11

Хуучин социалист улсууд бүгд шашнаа сэргээж ёс суртахууныхаа чиглэлийг тодорхой болгосон. Оросууд ба ЗХУ-ын хуучин БНУ-д нь Үнэн алдартны Христ, Мусульман, Буддист сүмүүдээ ёсоор нь сэргээчихлээ. Польш, Герман, бусад социалист орнууд бүгд тус тусын Христийн шашныг үндэснийхээ хэлүүдээр сэргээчихлээ. Гэтэл Монголд монгол хэлээр сэргээсэн Буддын, ба Мусульман шашин бий болов уу? 30 гаруй жил.өнгөрчихлөө ш дээ. Шарын шашнаа ойлгож байгаа хүн дэндүү ЦӨӨХӨН байна.

Mongol [192.82.74.43] 2023-02-01 18:35:18

ТӨР ОД оо Та монгол хүн мөн үү Гадныхантай нийлж монголоо муулж, доош нь хийж кайф авдаг юм уу

иргэн [62.55.205.86] 2023-02-01 16:45:33

Нямбаатар сайд ойлгохгүй байгаа ш дээ. Тэр хүнд нам гэж мөнгө шааааадгаа болих хэрэгтэйг яаж ойлгуулах вэ, тэгээд АНУ хамаатан садангаасаа авсан гэж гүрийнэ, ккккк

Зараа [202.55.188.123] 2023-02-01 14:27:52

илжигний чихэнд ус хийсэн ч, алт цутгасан ч... нөхдөөс болоод дэлхийд муугаараа зарлагдсанаа бид яг үнэндээ өөр хоорондоо цай кофегоо ууж бхдаа бахархалтайгаар яриад л өнгөрийшд. хариуцлага алдсан этгээд нь эзэн биегүй, хариуцлага тооцох нөхөд нь шир царайлсан, хариуцлага нэхэх ард иргэд нь эв түнжингүй болохоор тэгээд яах вэ?

Иргэн [192.82.75.7] 2023-02-01 13:22:39

Авилгачидтайгаа тэмцээч!!!!!!!! ирээдүйг авч үлдэх --Ухаан саруул ирээдүй бна уу???????!!!!!!! Цагаан сар хэн хэрэгтэйн Улс чинь хэрэгтэй биздээ.!!!!!!!!Цагаан сар улсайгаа байхад Сайхан мэндлээд л үнсээд л болоо өөр та нарт юү хэрэгтэйн !!!!!!!!

Зочин [66.181.191.27] 2023-02-01 13:07:56

Үр дүн гарахгүй, хэн ч шийтгэгдээгүй байгаа бол авилгалыг таслан зогсоож чадаагүй л байна гэсэн үг.

Зочин [103.212.116.204] 2023-02-01 12:00:14

Хяналтын механизм үгүйлэгдээд байна аа. Зөвхөн гишүүдийн тоо нэмээд тэд сахилгатай болохгүй. Хурал тасалсаар . хулгай хийсээр байна. Нэг нам гарахгүй гэх баталгаа байхгүй.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.