Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна

Aдмин / Нүүр

Цагаан сар бол өвлийг өнөтэй давж, хавартай золгосны баяр. Мөн үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх гээд олон ёс заншлыг хадгалсан баяр юм. Тэгвэл сар шинийн баяр болоход 20 гаруйхан хоног үлджээ. Мэдээж хүн бүрт сайхан дээл аваад өмсөх юмсан. Хүмүүсийн гарыг цайлгах аятайхан бэлэг өгөх, сайхан тавгийн идээ, ууц, өвчүү тавих юмсан гэсэн хүсэл бий.

Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс үүдэж иргэдийн амьжиргааны түвшин буурч, эдийн засаг нь хямраад буй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин цагаан сарын тавгийн идээ, дээл ямар үнэтэй байгаа талаар “Шинэ зуун айл” худалдааны төв болон Нарантуул захаас сурвалжиллаа.

Манай улс үйлдвэрлэгч улс биш учраас сар шинийн баяраар 1.3 тэрбум төгрөг гадагшаа урсдаг гэх тооцоолол гарсан байдаг. Тэгвэл Covid-19 цар тахал гарч хил хаагдсаны улмаас хүмүүс Хятад болон ОХУ-ыг зорих болсон. Мөн иргэдийн хувьд сар шинийн баяраар гадагш урсах мөнгийг дотооддоо үлдээе. Бэлэн мөнгө бэлэглэе, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авья гэж бие биеэ цахим хуудсаар дамжуулан уриалсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас “Амар байна уу-2023” сар шинийн үзэсгэлэн худалдааг “Шинэ зуун айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 20 хүртэл зохион байгуулж байна.

Шинэ зуун айл худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвөөс хоёр буудлын цаана байрлах бөгөөд гаднаа зай талбай ихтэйгээс гадна авомашины зогсоол нь хүрэлцээ сайтай байв. Мөн зогсоол нь үнэ төлбөргүй. Үзэсгэлэнд 21 аймаг есөн дүүргийн малчид, үйлдвэр эрхлэгчид оролцож үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байлаа.


Үүдээр нь орвол үндэсний гэх тодотголтой бэлэг дурсгалын зүйлс болон хувцас, идээ, ундаа олноор харагдана. Тухайлбал, Монгол Улсын газрын зурагтай цаг, шүрэн эдлэл, арьсан бүс, тэлээ, өмд, гутал, түрүйвч, цагаан идээ, хэвийн боов зэрэг олон бүтээгдэхүүнд байлаа. Үүний дотроос тавгийн идээ болон цагаан идээ зарж буй хэсэг рүү очлоо. Сүүлийн жилүүдэд иргэд ааруул болон хэвийн боовоор идээгээ засах болсон. Тэгвэл хэвийн боов ширхэг нь 4500- 6800 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Таван үеэр өрөх боорцог, еэвэнтэй нь авбал хамгийн хямддаа 170 орчим мянган төгрөг болж байсан юм. Харин ааруулан идээний хувьд 400-600 мянган төгрөгийн үнэтэй байв. Үүнд таван үеэр өрөх саран хурууд, жижиг ааруул зэрэг багтсан байлаа.

Тавгийн идээ худалдаж авахаар сонирхож буй Д.Туул “Би 630 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Маргааш тэтгэвэр буух учраас өнөөдөр тавгийн идээний үнэ ямар байгаа талаар сонирхож явна. Уг нь ааруулан тавгийн идээ авбал дараа нь идэхэд сайхан. Даанч тэтгэвэр маань ганц тавгийн идээ аваад л дуусах гээд байгаа учраас хэвийн боов авья гэж бодож байна” гэсэн юм. Харин “Баялаг-Ундраа” төвд гандангийн хэвийн боов 3000-5000, Сүлжмэл боов 4500, гүрмэл боов 4000, бамбууш хэвийн боов 6250 төгрөг байв. Харин тавгийн идээний ааруул 280-350 мянган төгрөгийн хооронд байсан юм.


Тэгвэл сар шинээр гоёх дээлийн үнэ Нарантуул зах дээр ямар үнэтэй байсныг сонирхуулъя. Нарантуул захын дээлийн худалдаа руу очвол хүн цөөн байлаа. Худалдаачид худалдан авалт энэ жил тааруу байгааг хэлж байлаа. Худалдаа эрхлэгч М.Энх-Уран “Нарантуул зах дээр дээл худалдаалаад 10 жил болж байна. Урьд жилүүдэд цагаан сарын үеэр дээл сайн борлуулагддаг байсан бол энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Өдөржин зогсож гурван дээл зарвал их юм болоод байна. Манайд эрэгтэй хүний дээл 200-550 мянган төгрөг, эмэгтэй дээл 180-400 мянган төгрөг, хүүхдийн дээл 120 мянган төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Мэдээж материалаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа” гэв.

Харин иргэдийн хувьд сонирхсон дээлнийхээ үнийг асуугаад л өнгөрч байлаа. Иргэн С.Баттогтох “Зах дээр худалдаалж байгаа дээлний үнэ өндөр байна. Би 180 мянгад дээл авья гэж гарч ирсэн боловч дээл авч хүрэхгүй байна. Аятайхан дээл авъя гэвэл 350 орчим мянган төгрөг хэрэгтэй юм байна” гэсэн юм. Уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй. Худалдаа эрхлэгчдийн бараа гүйхгүй байдалтай байгааг сурвалжлагын үеэр таарсан хүн бүр хэлж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.41.14] 2023-02-04 10:14:33

цагаан идээ бол зүгээр л гурил бүү ав аваад хаях бно шүү

Зочин [67.206.165.179] 2023-02-02 10:43:32

Манайд цагаан идээ бүр дэндүү үнэтэй

зочин [192.82.85.230] 2023-02-01 23:20:52

Одоо цагийн Цагаан сар хэтэрхий нөсөр болчихсон уу? Дээл хувцас нь ч тэр, идээ будаа ундаа нь ч тэр, бэлэг сэлт нь ч тэр их л нөсөр тансаг юмуу? баярхал юмуу? мэдэхгүй ээ. Социализмын үед цагаан сар тэмдэглэх хориотой байсан хэдий ч настангууд өөрсдөө гэртээ боовоо хийгээд, ууцаа чанаад, буузаа жигнээд, баншаа чанаад энгийн мөртлөө маш сайхан хүндэтгэлтэй ёсолдог байсан биз дээ? согтуу хүн лав байдаггүй байсан. Золгоод гарахад нь гар цайлгах маягаар энгийн зүйлс өгдөг байсан. Одоо бол хөрөнгө чинээгээ харуулах, эсвэл үнийн өрсөлдөөн болчихсон юмуу?

Зочин [66.181.161.127] 2023-02-01 16:45:23

Улсад 30 дөчин жил хөдөлмөрлөчихөөд тавгийн боов ууц байтугай тэтгэврийнхээ мөнгөөр 1 сар өлсөхгүй амьдарч чадахгүй байна. Хаоамсалтай

Зочин [66.181.161.127] 2023-02-01 16:42:27

Жилдээ ганцхан тэмдэглэдэг Цагаан сараар нь муу хөгшчүүлээ арай л хэцүүдүүлж байна. Дэлхийн хамгийн ядуу монголын хөгшчүүд

зочин [103.212.116.204] 2023-02-01 12:23:31

Нас тогтох сайхан гэж дуу байдагсан Одоо өөр болжээ. Ирэх хүний тоо хөнгөхөн 100 гарчихаж байна. Дээр нь нэмээд утсаар ярьдаггүй жилд нэг ирдэг хүмүүс их болжээ. Ядаж төр буруу бодсон тэтгэвэрийн зөрүү өгөхгүй юм Ийм л байна муу үг хэлдэггүй нас шүү дээ.

Зочин [66.181.161.204] 2023-02-01 11:42:13

Зүгээр л тэмдэглэхээ байчихаач дээ. Баяр тэмдэглэх гэсэн юм. Тавгийн боов авах мөнгөгүй гэж иргэд нь гомдоллодог орон энэ дэлхийдээр бараг цор ганц байх аа. Үйлдвэрлэл байхгүй. Юу ч хийж чадахгүй. Хулгайг л чадна. Тэгээд элдэв зүйл нэхнэ. Гадны оронд ядуус нь хүүхдийн сүү байхгүй, хоноглох оромжгүй, хоолгүй, тэтгэвэргүй, ажил олдохгүй гэж гомдоллодог. Гэтэл бид...

Зочин [66.181.161.127] 2023-02-01 16:38:52

Тэнэг мал минь чи насаараа тэгэж амьдао

Зочин [64.119.30.83] 2023-02-01 11:01:39

Шинэ жил, цагаан сараар үнээ бууруулж бөөний хямдрал зарладаг соёлд хэзээ суралцах юм бол доо. Эсрэгээрээ үнээ хэт нэмчихээд ард түмнээ шулаад байх юм. Муу новшийн дамын наймаачид

ЗОЧИН [202.126.88.124] 2023-02-01 09:38:18

ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ХЭРЭГГҮЙ БОЛСОН БАЙНА ХУРШСАН ШАР ТОСОНД ЧАНАСАН БАЙНА. ЭНЭ ХЭДЭН ХУВАЛЗУУД УЛСАД ТӨЛЖ БАЙГАА ТАТВАР Ч БАЙХГҮЙ ДЭЭР НЬ АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛНА БАС ХУУРЧ ШУЛНА ГАНДАНГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. НЭГ БОЛ ЛАМ НАРААС ӨНДӨР ТАТВАР АВ

Зочин [66.181.161.204] 2023-02-01 11:43:29

Хуршсан шар тос биш ээ. Гандан хэзээ ч шар тосонд боов хайрж зардаггүй. Сингапур тос буюу гий гэж тосонд чанадаг юм. Очоод агуулахыг нь шалгачих.

ЗОЧИН [202.126.88.124] 2023-02-01 09:34:46

УЛСЫН БАЙР, ЦАГААН САРЫГ ЦОМХОН ТЭМДЭГЛЭЖ СУРЦГААЯ НЭГ ХЭСЭГ БҮҮР УТГАА АЛДААД УУЦ ИДЭЭНИЙ УРАЛДААН БОЛООД БАЙСАН КОВИДЫН 2 ЖИЛД ОВОО САЙХАН ЦЭГЦЭРЧ БАЙСАН ОДОО БАС БУЦААД ДЭЛГЭРЭХ НЬ ДЭЭ ЯАНА ДАА ЭНЭ ТЭНЭГЛЭЛИЙГ

зочин [202.9.40.115] 2023-02-01 09:27:44

ядаж цагаан идээ идээ шиг бол яахав гэхсэн зүгээр л гурил ааруул боов бүү ав цайгаа уугаад буузаа идээд л болоош дээ ,,,,,,

зочин [59.153.86.116] 2023-02-01 09:21:13

өөрийнхөө боломж бололцоогоор идээ , шүүсээ тавихад өөрт нь хүндрэлгүй ёс төрөө алдахгүй сар шинээ сайхан гаргана .том ууц тавина гэдэг зөвхөн харуулах үзүүлэх л шүү дээ . олон хононо мах муудна гэдэс доторт муу .сайхан өөх алагласан цул мах чанаад зөв хадгалаад зочиддоо шууд аваад идэхээр болгоод өгөх нь зүйтэй . хотынхон дийлэнх нь мах зөв эх талаас нь барьж идэх мэдлэг муу .

Иргэн [64.119.22.232] 2023-02-01 09:19:12

ЗаавалммҮнэнээр авах шаардлагүйээ?????!!!!!!кг Евэнгээр засаад л сүүтэй цай буузаа чанаад л боллоо.!!!!!!! Нэг нэгнийхээ дээгүүр нэр төр бүү хөөцөлд байгаагаараа л Сайхан сэтгэлээр дүүрэнг бий болго!!!!!!!! бүх боломжийгхулгйч нар Хулайлсан ч Өөрсдөө барьж босгоё!!!!!!!! Бурхан хулгайчидаас бидний өмнөөс шийтгэнэ дээ !!!!!!!!


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.