Ж.БУШ: ЗАЛБИРАЛ НАДАД УХААРАЛ, ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ

Aдмин / Нүүр

Ж.Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд өчигдөр хамгийн сүүлчийн удаа ард түмэндээ хандан үг хэлсэн билээ. Хэдхэн хоногийн дараа албан ажлаа өгөх гэж байгаа түүний “Die Welt” сонинд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.


-Таныг Ерөнхийлөгчийн ажлаа авсны дараахан би ярилцлага хийж байсан юм. Түүнийгээ дахин уншлаа. Тэр үед та төсвийн алдагдал санаа зовох зүйл биш, Конгрессын хийх ёстой ажил гэж хэлсэн байсан. Одоо та энэ үгэндээ ямар нэгэн тайлбар хийх үү?

-Бид саяхан санхүүгийн хямралтай холбогдуулан татварын хэмжээг бууруулсан. Ингэхэд төсвийн алдагдал багассан. Гэсэн хэдий ч есд үгээр сарын 11-нээс хойш бид улс орноо хамгаалахын тулд урьдынхаас илүү их мөнгө зарлагадах болсон. Би хүмүүст төсвийн алдагдалд бус нийгмийн системийн доголдолтой талыг анхаарах ёстой гэж хэлдэг байсан. Энэ бол бидний хамгийн том алдагдал. Одоо хэсэг хугацаанд алдагдал багасна, учир нь эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авна.

-Нөхцөл байдал ямар байгаа тухай танаас нэг бус удаа асууж байсан. Байдал ямар болчихоод байгааг та хэдийд мэдсэн бэ? ?

-Цагаан ордны Ягаан танхимд Сангийн сайд Н.Полсон, Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке нартай уулзах үеэр “Ноён Ерөнхийлөгч өө, та яаралтай арга хэмжээ авахгүй бол санхүүгийн зах зээлийн байдал тэр жил болсон дэлхийн эдийн засгийн хямралаас ч дордох төлөвтэй байна” гэж тэд хэлсэн. АНУ-ын Ерөнхийл өгчийн хувьд “Өөрийнхөө баримталдаг зарчмаас ухрахг үй, бүх юм сайхан болно гэдэгт найдаж байна” гээд бодоод зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Эсвэл муу юм болохоос урьдчилан сэргийлж арга хэмжээ авах ёстой. Би үүнийг л хийсэн. Би чөлөөт зах зээлийн зарчмын эсрэг юм хийсэн гэдгээ хүлээнэ. Хэрвээ нөхцөл байдал хэвийн байсан бол би буруу шийдвэр гаргасан гэж хэлнэ. Асуудлын хамгийн гол нь уналтын байдал жирийн ажилчдад маш их хохирол учруулсанд байгаа юм. -Тэгвэл ер нь зарчим гэж байгаад яах юм бэ? -Зарчим бол түүнийг хамгаалж зөв шийдвэр гаргахын тулд байдаг зүйл. Өөрөөр хэлэх юм бол бид ирээдүйд ч чөлөөт зах зээлтэй байх болно. Ихэнх хүмүүс биднийг бодит байдлыг хэтрүүлэн ярьсан гэж байсан. Эдийн засгийн зөвлөхүүд маань хэлээд байхад “Та нар арай л дэгсдүүлээд байгаа байх. Юу болохыг харж байя” гээд сууж байж чадахгүй.

-Та Бүгд Найрамдах намын тэргүүний гаргасан шийдвэрийг мэдэж байгаа байх. Өөрөөр хэлэх юм бол та компаниудыг аварч, үйлдвэрүүдийг улсын болгосон. Төр улам их нөлөө- тэй болж нэг ёсондоо социализмд орж, татварыг нэмэгдүүлж, хувийн аж ахуйн эрх чөлөөг хязгаарлана гэсэн үг. Зарим нь тодруулах юм бол танай намын дэд дарга Жеймс Бопп таныг социалист гэж нэрлэсэн . . .

-Тэр шийдвэрийн талаар би дуулаагүй. Ямар ч байсан эдийн засгийг сүйрлээс аврахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай байсан -Би таны үгээс иш татахыг төдийлөн хүсдэггүй. Харин Алабама мужийн захирагч асан Ж.Уэльс 1960- аад онд “Намуудын хооронд онцын ялгаа байхгүй” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Бүгд Найрамдах намын гишүүн байхын утга учир юунд байна? -Бидний хувьд баримталж буй зарчмаа тайлбарлахын тулд нам маш чухал. Надад болон манай намын бусад нөхдөд энэ нь сонгуульд ялалт байгуулах боломж олгож, бидний явуулах бодлогын үндэс нь болдог. Жишээ нь эрх чөлөөний утга учрын тухайд. Эрх чөлөө бол энхтайвныг авчирдаг ер бусын зүйл гэсэн зарчмыг манай нам баримталдаг байх ёстой. Хүмүүс эх орондоо, гэртээ сэтгэл тайван амьдрах ёстой гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. Тиймээс ч 50 сая хүнийг эрх чөлөөтэй болгож, ардчиллыг хөгжүүлэхэд нь тусалсан. Манай нам чөлөөт зах зээлийг хөгжүүлж, татварыг аль болох бага болгохыг эрмэлздэг.

Намайг Ерөнхийл өгч байхад бид татварыг нэг бус нэлээд хэдэн удаа багасгасан. Мөн хувь хүмүүсийг улам хүчтэй болгодог бөгөөд хариуцлага, хууль эрх зүйд итгэдэг. Хэрвээ та Ерөнхийл өгч байхад хүүхдүүдэд аюул учраад байвал үүнийг өөрчл өхийн тулд бүгдийг хийнэ. Би цэрэг, батлан хамгаалахын салбарын төсвийг нэмэгдүүлсэн. Ард иргэдээ хамгаалахын тулд шүү дээ. Учир нь бид дайны байдалд байсан.

-Та өөрийнхөө шүтлэг бишрэлийг хамгаалдаг гэж номлогчид ярьсан байсан. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх энэ хугацаанд өдөр болгон Библи уншдаг гэсэн.

-Тэр үнэн.

- Таны өмнөх Ерөнхийл өгч нар өөрийн шүтлэг, бурханд итгэдэг тухайгаа ярьж байсан. Таны хувьд энэ нь ямар утга учиртай вэ. Таныг шүүмжлэгчид “Тэр бол бурхантай холбоотой гэдэг нь тодорхой. Тиймээс ч бурхан биднийг Ирак руу явуулсан” гэдэг. Та бурхны хэлснээр шийдвэрээ гаргадаг гэдэг нь инээдэмтэй юм шиг санагдахгүй байна уу?

-Энэ тухай надаас хүмүүс асуухад нь би залбирал гэдэг хувь хүний нууц гэж хэлдэг. Гэтэл хүмүүс миний шүтлэг бишрэлийг ертөнцийг үзэх үзлийн эсрэг болгон ярьдаг. Залбирал нь намайг өөрийгөө барьж, улам хүчтэй болгодог. Тиймээс ч залбиралд талархаж явдаг. Би заримдаа аз жаргалтай, заримдаа тийм ч их аз жаргалтай бус байдаг. Гэхдээ өдөр бүр баяр баясгалан дүүрэн байдаг. Энэ бол үнэн үг.

-Би таныг сайн ойлгохыг хичээе. Нэг жишээ аваад үзье. Та чухал шийдвэр гарах гэж байна гэж бодъё, С.Хусейныг түлхэн унагах гэж байна. Ийм үед “Бурхан минь, хэрвээ энэ шийдвэр буруу бол болиулж өгөөч” гэдэг үү?

-Залбирал надад ухаарал, эрч хүч өгдөг. Мөн миний гэр бүлийг, цэргүүдийг маань хамгаалдаг. Хүн шийдвэр гаргахдаа тухайн нөхцөл байдлынхаа хамгийн боломжтойг нь сонгож, бусдын зөвлөгөөг сонсдог. Би бол оюуны чадвартай хүн, хийсвэр зүйлд автдаггүй.

-Энэ чинь юу гэсэн үг вэ. Тайлбарлаач?

-Хаа нэгтээгээс хэн нэгний дуу хоолойг сонсдоггүй гэсэн үг. Би амаргүй шийдвэр гаргах гэж байгаа тул баримт дээр тулгуурлан гаргадаг. Тиймээс ч би залбирал гэдгийг хүний хувийн асуудал гэж хэлээд байгаа юм шүү дээ.

-Харри Трумэн Цагаан ордноос явахдаа ядуу л байсан. Д.Эйзенхауер Ерөнхийл өгчөөс болиод өмнө нь амьдарч байсан байшиндаа очсон. Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа эхний хэдэн жилд ном бичих зэргээр нэлээд мөнгө олдог. Та албан ажлаа өгснийх өө дараа юу хийх вэ. Ном бичих үү эсвэл?

-Би ном бичнэ. South Methodist University их сургуулийн дэргэд хүрээлэн байгуулна. Энэ хүрээлэнд та бид хоёрын ярилцсан асуудлаар мэтгэлцээн зохионо. Мөн түүгээр дамжуулан дүрвэгсэд болон эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг чөлөөлүүлэхийн тулд ажиллана. Лора Афганистан болон Ойрхи Дорнодын эмэгтэйчүүдийн тухай асуудлыг хөндөнө. Мөн Ойрхи Дорнодод шинэчлэл хийх бөгөөд америкчууд нааштай өөрчлөлт гарахыг хараасай гэж хүсч байна. Америк дахь шашны байгууллагуудын нийгмийн салбарт явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Энэ хүрээлэн нь хүмүүс хажууд байгаа хүнээ, бие биеэ хайрладаг болгох үндэс суурийг тавьж өгнө гэж бодож байгаа.

-Гэхдээ танай хүрээлэн улс орны дотоод бодлогын зарим нэгэн тодорхой асуудлаар ажил хийнэ биз дээ?

-Би боловсролын салбарт явуулж байсан бодлогоо цаашид хэрэгжүүлнэ. Техас мужийн захирагч байхдаа бусад салбарын шинэчлэлийн хамт боловсролын салбарыг үндсээр нь шинэчилсэн. Энэ хүрээлэнгээр дамжуулан хийх зүйл маш их байгаа бөгөөд музей, архивтай холбоотой ажиллана. South Methodist University их сургууль Далласын яг төвд байдаг, Лора бид хоёрын худалдаж авсан байшингаас холгүй. Би үүнд маш их баяртай байгаа шүү. -Өнгөрсөн бүхнийг дахин хийх боломж олдвол та юуг өөрөөр хийх вэ? -2004 оны сонгуулийн дараа нийгмийн системийн шинэчлэлд бус цагаачлалын бодлогод шинэчлэл хийх байсан. -Яагаад? -Нийгмийн бодлогод шинэчлэл хийх нь миний сонгуулийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Улстөрчдийн дийлэнх нь энэ сэдвийг хөнд өхгүй байхыг хичээдэг. Учир нь энэ нь маш аюултай сэдэв л дээ. Би нийгмийн даатгалын системийг шинэчлэлийн нэг хэсэг болгохоор Конгресст санал оруулсан. Энэ нь амарг үй хуулинд баригдсан байгууллагууд нь хямралд автсан тохиолдолд үүнийг хүлээн авна гэдгийг би мэдэж байсан. Тиймээс цагаачлалын асуудалд шинэчлэл хийсэн бол илүү зөв байх байсан. Энэ нь хилийн аюулгүй байдал, гадаадаас орж ирсэн ажилчид зэрэгтэй холбоотой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.251] 2023-02-03 09:34:09

хоёр өндөрөө дэлбэлж, Ливи, Иракийг бөмбөгдсөн болохоор сайн залбирахгүй бол горьгүй байхаа.

Зочин [192.82.83.156] 2023-02-05 19:10:15

Энэ нөхөр чинь яс юман дээр загалмайтныхаа дайныг хийсэн юм бишүү

Зочин [202.9.46.62] 2023-02-03 15:22:03

Долларын эзэд, банк санхүүгийн эзэдийнхээ даалгавараар ливи иракийг дэлбэлсэн.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.