“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Aдмин / Нүүр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө өгөхийг шаардаж иргэд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд нийслэлээс болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан. Ингэхэд нүүрсний хулгайг илрүүлэхийн төлөө шинээр томилогдон ажиллаж байгаа тухайгаа бидэнд хэлсэн. Мөн ногдол ашиг тараах тал дээр ажлын хэсэг байгуулсан ажиллаж байгаа бөгөөд хэрхэн яаж тараах тал дээрээ хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин гурван хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзахад цагаан сараас өмнө ногдол ашгийг тараах боломжгүй гэсэн.

Үүнийг бид эсэргүүцэж байна. Нүүрсний хулгайгаар алга болсон 44 их наяд төгрөгийг эргүүлэн татаж ард иргэд бидэнд цагаан сараас өмнө ногдол ашгийг өгөхийг бид шаардаж байна. Иргэд цагаан сараа өргүй зээлгүй гаргах боломжийг олгооч. Мөн ногдол ашгийг олгохдоо бүх иргэдэд алагчлалгүй олгооч ээ гэж шаардаж байна” гэсэн юм.

Тэгвэл орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл болох Төв аймгийн малчин Д.Адъяасүрэн “Эрдэнэс Тавантолгой” ХК бол ард түмний компани. Ард иргэд мэдээлэл дутмагаасаа болж 10 жил ногдол ашгаа авч чадаагүй байна. Хэрэв ногдол ашиг өгөх юм бол өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ гээд байх юм. Ногдол ашиг өгөөгүй байсан ч юмны үнэ өдрөөр өсөж байна шүү дээ. Одоо гишүүд тойрогтоо ажиллаж байна. Нөгөө л хуучин технологиороо бидний хүртэх ёстой бүхнийг авчхаад бидэнд гурил будаа тараагаад явж байна.

Мөн сонгууль болохоор ногдол ашиг гээд жаахан зүйл тараадаг. Тэгвэл бид тийм зүйлийг хүсэхгүй байна. Ногдол ашгаа авмаар байна. Баялагтаа эзэн нь баймаар байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр очоод өнгөрсөн жилүүдэд хэдэн төгрөгийн ашиг олсон юм” гэв.

Мөн Монгол Улсын 30 мянган иргэн ямар ч бичиг баримтгүй, хог түүж амьдралаа залгуулж байна. Энэ иргэдийг яаралтай иргэний үнэмлэхтэй болгож нийгмийн нэг хэсэг болгоочээ гэдгийг энэ үеэр иргэд хэлж байлаа.


Сэтгэгдэл

ЖОГО БАРМА [202.179.24.71] 2023-02-04 17:59:23

МӨНГИЙГ НЬ ИДЦЭН ГЭСЭЭЭНН .... ЯАА ...УПСООО ...

Зочин [202.126.90.109] 2023-02-04 08:55:50

Солиорцгоо. Ажил хий.

Иргэн [59.153.115.239] 2023-02-04 08:17:10

төр касгаас гуйгчид олширсон нь ядуурал бүр ажил гэхгүй бэлэн мөнгө мөнг гэцгээж бна Хоосрол янз бүр бна Өрхийн төсвөө авч явж чадахгүйтэй архидалт ажилгүйдэл Юм л бол өлсгөлөн Ардчилал ийм л тэмцлийг ойлгуулж Туйлдсан э/з-гаа яаж сэргээх вэ???????!!!!!

Зочин [66.181.191.244] 2023-02-03 22:24:23

нүүрсчидын захиалга гэж харагдаад байх.айдсаа дарах арга юм даа

Зочин [103.212.118.211] 2023-02-03 22:18:52

Манай ард түмэн үнэхээр хар толгойтой хонинууд юмаа цагаан сар болхоор л нүүрсээ хулгайлуулсанаа санадөг цагаан сар болохгүй бол тэмцэхгүй нь бна ш дээ ийм ард түмэнтэй улс хэзээ ч хөгжихгүй улс төрчиддөө дээрэлхүүлээл маллуулаал хулгайлуулаал бж л бна

Иргэн [103.212.117.241] 2023-02-03 18:45:31

Тэмцлийг тултал нь дэмжинэ.

Зочин [103.9.90.100] 2023-02-03 18:35:17

ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛЬЕ. НЭГ ХҮНД 2.5САЯ ГЭХЭЭР 25 САЯ БОЛНО. БЭЛЭН МӨНГӨ ТАРААХГҮЙГЭЭР ӨР ТЭГЛЭВЭЛ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ БОЛОХГҮЙ МӨНГӨНИЙ ХАНШ УНАХГҮЙ

irgen [202.9.46.60] 2023-02-03 18:14:29

Tur zasag ruu dairdag bulegtei suregtei boljee. Ed nar Mongoliin turiig neg l medehed deeremdene ee.

Зочин [202.55.188.101] 2023-02-03 17:32:16

Хувийн компаниудын захиалгаар баярын өмнө мөнгө тараалгаж барааныхаа үнийг өсгөж ашиг олох гэсэн л шаардлага байна. ҮЭ -ийн Мягмар гэгч бүдүүн авгай ЭМ-ийн салбарынхны цалин нэм гэж байнга жагсаал зохион байгуулж байгаад одоо ХУД-ийн ИХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болчихсон. Хажидмаа гэгч бас л тэр замаар хувийн амбицаа хийж байна.

үочин [202.131.227.30] 2023-02-03 17:27:25

Ер нь улс маш их зүйлийг үнэгүй өгч байна Тэрний оронд бүтээн байгуулалтын ажлуудаа хиймээр байна тараагаад ямарч нэмэр алга тэгээд ч энэ улсад тарааж байдаг мөнгө алга байна шүү Хүүхдийн мөнгө гэхэд 1.3 их наяд гэх житээтэй тэрний оронд энэ мөнгөөр хурдны зам метро үйлдвэр барьж улсаа хөгжүүлмээр байхийм

Зочин [95.82.68.108] 2023-02-04 02:10:34

Солиор, бөгс долоогч

Зочин [192.82.72.160] 2023-02-03 22:06:27

Яг үнэн

Зочин [124.158.68.193] 2023-02-03 16:43:14

Цагаан сарын дараа өгөө. Наана авбал баярлаад дуусгачихна

иргэн [66.181.176.139] 2023-02-03 16:35:51

хөгшдийг хуурч авсан.ноогол ашгаа авна өгөөрэй өгөхгүй бол тэмцэнэ

Зочин [202.9.46.237] 2023-02-03 16:29:23

2024оны сонгуульд МАН будаа

ZOCHIN [202.55.183.178] 2023-02-03 15:01:59

ЭНЭ ХАЖИДМАА ГЭЖ АВГАЙ ЮМАНД ОРОЛЦОХХОРОО САМРААД БАЙХЫМАА ӨӨР ХҮН БАЙВАД ЯАДГЫН БОЛ

зочин [64.119.24.223] 2023-02-03 14:21:21

Өмнөговийнхон тасалж аваад хувьцаа аваад бидний өмч гээд явж байх юм. Өртэй газар хувьцааны ашиг гэж юу байхав_ Төлөөлөн удирдах зөвлөл мэдэх болохоос Ганбат гүйцэтгэх захирад ЗГ -т ямарч хамаагүй өлсөөд үхэж дээ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.