ХҮҮХДИЙН МӨНГӨ: Хасагдсан иргэд 8-наас өмнө мэдээллээ шинэчлүүлсэн тохиолдолд хүүхдийн мөнгө 16-наас орно
Энэ оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож, 9 хувийг нь хассан билээ.
Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд иргэдийн мэдээлэл зөрүүтэй, давхардал үүссэний улмаас зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байна.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.
Тус яамнаас өгсөн мэдээллээр “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. 16-наас хүүхдийн мөнгөн тэтгэмж орно.
Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.7] 2023-03-10 18:14:35
Эд хөрөнгө байр машин ямар хамаатай бн аа.Хүүхэд бүрд адил өг.өө.50 мянгаао бүх хүүхдэд өгөөчээ.Ялгаварлах боль доо.
Зочин [192.82.83.9] 2023-02-07 11:38:56
Үнэхээр мөнгө нь хүрэхгүй байгаан бол 91%-д нь өгнө гэж худлаа хүүхдийн тоог хасч байхаар бүх хүүхдэд 91000 төгрөг өгөхөд л адилхан байх ёстой ш дээ. Тийм гаргалгаа байсаар байхад албаар худлаа хувт гаргаж талаас илүүг нь хасч будлиантуулж өөрсдийнхөө хулгайлсан мөнгөө хүүхдэд өгөх мөнгөнөөс жаахан ч гэсэн нөхөх гэсэн ядчихсан сэтгэлгээтэй.
Зочин [202.70.34.115] 2023-02-06 18:46:01
Huuhdiin mungu avahaar bayn bolchih yuma
ҮЗҮҮЛЭХ ЮМ АА [202.179.24.71] 2023-02-06 13:10:53
ИРГЭДЭЭ ДЭЭРЭЛХЭНЭ, ДОРОМЖЛОНО, ЭЛЭГ БАРИНА ГЭЖ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛЭХ ЮМ ӨӨ.... ИРГЭДЭЭ ӨМӨӨРЧ БОСООД ШГ ХЭЛЭХ ГАНЦ Ч ГИШҮҮН ГАНЦ Ч УЛСТӨРЧ БАЙДАГГҮЙ НЬ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ... ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗҮГЭЭР НЭГ ӨГЧИХГҮЙ.... ИНГЭВЭЛ ӨГНӨ . ТЭГВЭЛ ӨГӨХГҮЙ Ч ГЭЖ БАЙХ ШИГ .... АРАЙ ШИВШИГТЭЙ ЮҮ
зочин [202.9.41.14] 2023-02-06 08:10:48
хүүхэд бүрт өг эх орныхоо эзэн нь авах ёстойгоо авах л ёстой
Зочин [66.181.168.131] 2023-02-06 08:07:06
idej uuh bolhooroo heden terbumaar iddeg baij huuhdiin hedhen tugrug hasaad, dahij ene zasgiin gazar MAN hezee ch uudluhgui udahgui ta nar tarna
Зочин [64.119.21.122] 2023-02-05 23:54:47
За битгтй хуцаад бай хүүхэд бүр олго хүүхдийн мөнгө халамж тэтгэмж биш ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШҮҮ
Зочин [192.82.72.135] 2023-02-05 15:52:39
Buh huuhdedee uguuchee malnuudaa ihenh huuhduudiig hassan bn shdee arai shuu neeree
Хуучин мөнгө биш, харин тэтгэмж болсон. [192.82.77.203] 2023-02-05 02:19:16
Ер нь дээрх гарчгийг "Хүүхдийн мөнгө" биш харин "Хүүхдийн ТЭТГЭМЖ" гээч. Битгий хүмүүсийг төөрөгдүүлээд байгаач. Төр засаг чинь тийм НИНЖИН БИШ болсон. Зөвхөн орлого багатай айлын хүүхдэд ТЭТГЭМЖ олгож байна.
Горьдоод хэрэггүй. [192.82.77.203] 2023-02-05 02:11:47
Чинээлэгт тооцогдсон 9 хувь нь авах УЧИРГҮЙ учир дээрх тэтгэмжиг АВАХГҮЙ л юм байна ш дээ. Горьдоод хэрэггүй юм байна.
Зочин [192.82.83.132] 2023-02-05 00:51:49
Ygd zasagdaxgvi bga yum be medelle shinechlvvlsench zasagdaxgbi bnale
Зочин [192.82.83.132] 2023-02-05 00:51:08
Oron nutgiin hvmvste medeelel ogooche zasagdaxgvi bna tgd odo yahuu iihvv gher mddeg ng ch hvngvi bvgd ngrvge zagaad ywaad bh yum