ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болно. /“Их Монгол” танхимд/

09:00 цагт: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ. /МҮОНРТ шууд дамжуулна/


БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

10:00 цагт: 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл өгнө. Утас: 91666022. /403 тоот/


"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

12:00 цагт: “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн танилцуулга уулзалт болно. /Номин танхимд/


НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

Монгол Улсын интернэт сүлжээг интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх сургалт болно. Утас: 304258


МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

МСНЭ-ийн зорилт, гишүүнчлэл сэдвээр чөлөөт уулзалт хийнэ. Утас: 91118403


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.