Хоёр болон гуравдугаар сарын хүүхдийн мөнгө 16-наас орно
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тус тэтгэмжээс хассан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ.
ХНХЯ-наас “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. 16-наас хүүхдийн мөнгөн тэтгэмж орно.Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.176.49] 2023-02-08 12:23:05
ДАНХАН ТОЛГОЙТ САЙДАА? ТЭР ТӨМӨР ЗАМЫН ОРЛОГЧ ДАРГЫН СЕЙФНЭЭС ГАРСАН МӨНГӨНӨӨСӨӨ БҮХ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШТЭЭ? ТЭР МӨНГӨ ЧИНЬ ХҮҮХДҮҮДЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ ШҮҮ? БУЦААЖ ӨГ
Зочин [202.126.89.103] 2023-02-06 15:39:19
Хүүхдийнсмөнгө ялгахгүй өгнө үү
Баяр [43.228.129.40] 2023-02-06 13:47:12
бүх хүүхэдийн мөнгийг ялгахгүй өгнө үү
зочин [103.126.107.50] 2023-02-06 11:40:35
бүх хүүхдэд мөнгийг нь өгөөчээ. Хүүхдийн мөнгө ороогүй байгаа асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй ш дээ