ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ
Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ
08:30 цагт: Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих Европын Холбооны үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Дээд түвшний зөвлөгөөн болно. Утас: 99630057
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол үргэлжилнэ. /МҮОНРТ шууд дамжуулна/
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
09:00 цагт: "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл" эрдэм шинжилгээ, технологийн хурал болно.
ПУМА ЗОЧИД БУУДАЛ
09:30 цагт: Газрын багц хуулийн төслүүдэд хийсэн үнэлгээг танилцуулах уулзалт болно. Тус хуулийн төсөлд иргэдийн мэдэх эрх, оролцох эрх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, хэрэгжилтийг хянах эрх, орон нутгаа тогтвортой хөгжүүлж, үр шимийг шударгаар хүртэх, газар нутгаа хамгаалах боломж хэрхэн хангагдсаныг иргэний нийгмийн байгууллагуудаас судалж үнэлээд байна. Утас: 99192857, 99194455
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН
10:00 цагт: МҮЭ-ийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах санал авах цахим, танхим хосолсон уулзалт" зохион байгуулна. Утас: 99149240
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
11:00 цагт: "Уул Уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас Хөвсгөлийн Могойн гол ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий найман хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулж байгаа тухай мэдээлэл хийнэ. Утас: 88090119
ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: БГД-ийн нэгдүгээр хорооны иргэн н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээс давсан эрх мэдлийг хэрэгжүүлж, ялтан төлөөлөгчөөр260 гаруй мянган иргэнийг төлөөлүүлж ял завшуулж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах, УИХ-ын гишүүдийг үндсэн ажлаа хийхийг шаардаж “Иргэн бол хүч” залуусын төлөөллөөс мэдээлэл хийнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
12:00 цагт: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас жил бүр зохион байгуулдаг "Executive summit" гүйцэтгэх удирдлагуудын уулзалт болох гэж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал зарлалаа.
Сэтгэгдэл