Мөнгөний сонгуулиар амташсан улс төрчдийн БЭЛЭГ тараалтын шуурга эхэллээ

Aдмин / Улстөр

Цагаан сарын баяр дөхсөнтэй зэрэгцэн эрхэм түшээд тойрогтоо оймс, чихэрхэн барьж, хуурамчаар саймширч ард түмнээ сайхан сэтгэлээр нь далимдуулан сонгуулийн “кок” авч мэхлэлтийн ажиллагаагаа өрнүүлсээр. Ер нь сонгогчдын сэтгэл санаагаар татах зорилгоор аливаа хэлбэрээр бэлэг тараах үйлдлийг төрийн албаны хуулиар хориглох хэрэгтэй. Учир нь эл үйлдэл нь өгсөнийг гар хоосон буцаадаггүй цайлган, өрөвч монголчуудын сайхан уламжлал дээр нь дөрөөлж төрд заларах гэсэн “луйвар”-ын шинжтэй ужиг хортой зүйл.

Үнэхээр ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, сайн түшээгээ харуулмаар бол часхийсэн хууль санаачлаад иргэдийнхээ амьдралыг цогцоор нь сайжруулах бодлогын чанартай үндсэн ажлаа л тултал хийх нь зөв.

Хаад ноёдоос хишиг горьддог дундад зууны үе биш сэн дээ. Ард иргэд ч өчүүхэн зүйлээр хуурах гэж явахын оронд төрөө эмхлэх шаардлагыг гишүүдээдэд эрс шулуун тавьж чаддаг байх хэрэгтэй. Иргэдийн улс төрийн ухамсар ийм л зүйл дээр тулгуурлана.

Хүндэтгэл илэрхийлэхийг улсын төсвөөр хэдэн тэрбумыг зарлагадах, таваг хүрэхгүй хужаа чихэр, таван хоног өмсөхгүй сэмэрхий оймсоор доромжлох гэж ойлгож байгаа улс төрчид амь бөхтэй оршсоор байгаа нь эмгэнэл.

Ер нь улс төрийн зорилгоор эд зүйл, мөнгө төгрөг тараах нь ард түмнийг авлигадахаар оролдож буй үйлдэл мөн үү. Эс бөгөөс ард түмэн, ахмад буурлууддаа амин зүрхнээсээ хайртай, төрийнхөө төлөө чин шударгаа зүтгэж, хайрт эх орноо хөгжлийн манлайд хүргэж гавъяагаараа гал өрдөж яваа ариун гэгээн түшээдийн минь хишиг буян уу? мэдэх юм алга.


Сэтгэгдэл

зочин [202.179.15.130] 2023-02-08 13:28:26

Манайхаан, өгснийг нь аваад бай, Харин сонгуулиар эргүүлээд бөгсөн дээр нь хүйтэн жин тавиад лааз өшиглүүл. хэ хэ

Зочин [103.229.121.194] 2023-02-08 09:39:39

tetgewer nemeed hangaltgvi malnuudaa,tog usnii chin tulburiig nemeed butsaagaad hed dahin nugalaad awchina malnuudaa

зочин [202.9.40.127] 2023-02-08 08:23:40

өчүүхэн аахал шийхар хог,,,,,,,,,,,,битгий ав

иргэн [66.181.186.124] 2023-02-07 15:58:05

Tэтгэвэр нэмээ.өгч л байг аваад хэнд өгөхөө ард түмэн эднээ сэтгүүлч гуай

Зочин [203.23.199.221] 2023-02-07 15:42:19

Өгвөл ав.Хотод амьдарч байгаа хамаатныхаа зөвлөгөөг сонс.Юм үзсэн гуйлгачны үгэнд ор.

зочин [202.21.116.11] 2023-02-07 14:20:08

тэтгэвэр цалин нэмчих өөр юу ч хэрэггүй

зочин [202.9.40.127] 2023-02-07 12:08:56

бүү ав авах шаардлагагүй

иргэн [66.181.181.129] 2023-02-07 12:02:20

ард иргэдийг ядуу байлгадаг гол зорилго нь энэ , өчүүхэн жижиг мөнгөөр сонгуулийн санал худалдаж авах

иргэн [59.153.115.234] 2023-02-07 10:02:07

Та нар ийм юм өгч байхаар - зүгээр Тэтгэвэрийг нь нэмж өгчихөөч !!!!!!!!!

Зочин [202.21.104.85] 2023-02-07 09:44:50

Мөнгөөр сонгогдсон хүмүүс таны хүртэх ёстой эрх, хөрөнгө, бололмжийг хулгайлж Танд өгсөн МӨНГӨӨ ХЭД ДАХИН НУГАЛЖ ОЛОХООР УЛС ТӨРД ОРЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУДАА

зочин [202.126.89.196] 2023-02-07 09:26:56

ЭНЭ ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙН МӨНГӨӨ УГААЖ ИРГЭДИЙН САНАЛЫГ ХУДАЛДАН АВААД ДАХИН ГАРЧ ХУЛГАЙГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ. ДАХИН БҮҮ СОНГО.

Зочин [202.9.40.189] 2023-02-07 09:05:18

Нүүрсний мөнгөний өчүшхэн хэсэг болов уу


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.