ГХЯ: Газар хөдлөлт Монгол иргэд цөөн зорчдог бүс нутагт болсон
Туркэд газар хөдөлж олон мянган иргэн амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Тэнд байгаа Монгол иргэдтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор Монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл