Тээврийн хэрэгслийн торгууль, татварыг цахимаар төлдөг болно
Улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх болон RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг "Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь замын хөдөлгөөнийг зохицуулах ухаалаг систем RFID уншигчийг байршуулах ажил.
Нийслэлд 650 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээр автомашиныг бүртгэх, хөдөлгөөнийг зохицуулах энэхүү системийг 161 байршилд байршуулсан, 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг энэ оны эхний улиралд багтаан хийнэ. Системийг дөрөвдүгээр сард хүлээлгэж өгнө.Тээврийн хэрэгслийн торгууль, татвар, төлбөр хураамжийг цахимаар төлдөг болно. Заасан хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлөхгүй бол алданги тооцох, хугацаандаа төлбөл хөнгөлөлт авдаг олон улсын жишгийг бүрдүүлэх бололцоо бий болж байна.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим болсноор автомашины татвар хураамж, нэмэгдэхгүй. Бүсчлэлийн асуудал одоохондоо байхгүй.Замын хөдөлгөөний ухаалаг систем нь тээврийн хэрэгслийн зорчилтыг хянах юм, хувь хүний эрхэд халдахгүй" гэв.
Сэтгэгдэл
иргэн [43.228.129.25] 2023-02-08 08:56:12
Төр байгаа бол татвар авах нь зүйн хэрэг, улсын иргэн бол татвараа төлөх нь мөн адил зүйл. Их багын хэмжээ ч гол зүйл биш хамгийн чухал нь орлогын хэмжээнээсээ хамаарч БҮГД татвараа төлөх асуудал юм
Зочин [202.131.254.60] 2023-02-07 11:49:34
Энэ МАН-ы төлгөн авилгач юу гээд хуцаад бнаа. Бүх машинд чип тавьж байгаад хэдэн цаасыг нь ховх сорох нь дээ. Ард түмэн яаралтай эсрэг тэмцэх хэрэгтэй боллоо.
Zochin [202.131.226.18] 2023-02-07 10:46:04
Ugasa l tsahimaar tuldug shde...neeh shine yum hj bga yum shg hudlaa yrij mungu idhiimaa...tgsnee ter 13terbum ch geh shg zailtsan
ЗОЧИН [202.126.89.196] 2023-02-07 09:56:16
ТАТВАР АВНА, ШУЛНА ТОРГОНО Л ГЭХЭЭС ӨӨР ИРГЭДЭЭ ДЭМЖИНЭ ХӨГЖИНӨ ГЭЖ ЕРӨӨСӨӨ ЯРИХГҮЙ ЮМ ДАА ХУЛГАЙЧУУД ИНГЭЖ МӨНГӨ БОСГОЖ ХУЛГАЙЛАХ Л АРГАА ХАЙХ ЮМ ӨЛӨНГҮҮД
УБ Иргэн /хөдөөнөөс ирээгүй/ [202.55.191.194] 2023-02-07 09:29:14
Хацрын улаан хэзээ ч арилдаггүйшдээ
УБ Иргэн [202.55.191.194] 2023-02-07 09:28:13
Тэгнэ, ингэнэ гэж дандаа ирээдүй цаг ярихгүй юмаа, энэ хэдэн хөдөөнөөс ирсэн нам дагасан юмнууд улс болон УБ хотын хөгжлийг хойш нь татсан гаруудаа, зайлаачээ тэр төрсөн газар луу. Иргэдийн төлөөлөгч нар гэж ёстой бүтэхгүй гарууд, мэдлэг чадваргүй, бас сэтгэлгүй, хөдөө рүүгээ л явцгаа
Зочин [64.119.31.73] 2023-02-07 09:15:10
Цахимаар төлдөг болоод 5 жил болж байгаа биз дээ. Өөрийнхөө хийгээгүй юмыг хийсэн юм шигээр ярьдагаа больчихооч.