ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ТӨР 300 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН УУ?

Aдмин / Нүүр

Цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжиж хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ бодлого хэрэгжиж эхлэхэд Монгол Улсын хэмжээнд 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг хүртээж байгаа гэж Засгийн газраас мэдээлж байв. Тэгэхээр хүүхдийн мөнгөнд 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан гэсэн үг. Тэгвэл үүний 300 тэрбум нь хий бичилт байсан гэнэ үү. Хэрэв энэ үнэн бол эрх баригчид хүн ам зүйн бүртгэлийг ашиглан хүүхдийн тоог зохиомлоор нэмж, 300 тэрбум төгрөгийг хулгайлсан байх нь.

Энэ оны улсын төсөв батлагдахад хүүхдийн 100 мянган төгрөгийн дүнд өөрчлөлт ороогүй. Харин өндөр орлоготой өрхүүдийн хүүхдэд өгөхөөс татгалзсан шийдвэр гарсан. Энэ хүрээнд манай улсын нийт хүүхдийн есөн хувь нь 100 мянгаасаа хасагдаж байгаа юм. Харин үлдсэн нэг сая 367 мянган хүүхэд сар бүр 100 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авна. Ингэснээр төсөвт 320 тэрбум төгрөгийн сул орон зай үүснэ гэж сайд нь ярьж байв. Энэ шийдвэртэй холбоотойгоор сая хүүхдийн мөнгөний бүртгэлийн будилаан олон нийтийг цочирдуулсан. “И-Монголиа”-д айл болгоны хүүхдийн тоо нэмэгдсэн байв. Жишээлбэл, ганц бие хүмүүс 2-3 хүүхэдтэй болсон нь энгийн үзэгдэл байлаа.

Хэдэн арван тэрбумаар тоологдох хөрөнгө бүртгэгдсэн өрхүүд ч олширч, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх тамга даруулжээ. Амьжиргааны түвшин доогуур өрхүүд хүртэл хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан зэрэг бүртгэлийн будилаан одоо ч цэгцрээгүй байгаа. Хороо, татвар, халамжийн төвүүд иргэдийг нааш, цааш олон дахин явуулж, өөрсдөө ч тайлбарлаж мэдэхгүй гацаанд орсон нь бодит үнэн. Яагаад хүн болгоны хүүхдийн тоо зохиомлоор өсч, худлаа бүртгэл гарав. Үүний цаана асар их мөнгөн дүнтэй хулгай байж болзошгүйг хэлээд байна. Айл бүрд илүү бичсэн хүүхдийн тоогоор сул мөнгө авдаг байсны том нотолгоо.

Эрх баригчдын энэ увайгүй үйлдэл ил болмогц иргэд өөрсдөө мэдээллээ баталгаажуулаагүйн алдаа мэтээр хаацайлсан нь үнэнд нийцэхгүй байгаа юм. Сүүлийн арав гаруй жил шилжилт хөдөлгөөн огт хийгээгүй, шинэ байр аваад л тэр хаяган дээр амьдарч байсан өрх сая хүүхдийн мөнгөнөөс хасагдсан шалтгаанаа хартал хүүхдийн тоо нь гурваар нэмэгдээд зогсохгүй, аманд багтахааргүй хөрөнгөтөн болсон байж. Ийнхүү төр нийтийн санхүү буюу татвар төлөгчдийн мөнгийг дахин зарцуулахдаа дур зоргоороо хусдагийг хүүхдийн мөнгөний бүртгэлийн будилаан барьж өглөө.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.116.11] 2023-02-07 14:31:50

цалин тэтгэвэр нэмэх тухай хэн ч ярихгүй анхаарлыг өөр тийш нь хандуулж зориуд өөрсдийн алдаагаа амжилт болгон ард түмний тархи угааж байна хармаанаас мөнгөө хамар дороосоо газар нутгаа барьж байсан баялгаа алдчихсан хариуцлага хэн хүлээх юм энэ ерөнхий сайд Их хурал энэ нам хүлээх ёстой

Зочин [192.82.69.130] 2023-02-07 12:26:43

МАН д ичих улайх булчирхай алга даа.Нүүрс , газар , НДС , ЭМДС ,ЖДҮХС , 60 тэрбум , Хөгжлийн банк, капитал банк , гээд бүгд МАНд холбогдох юм.Бүр монголын ирээдүй болсон хүүхэд БАГАЧУУДААСАА ХУЛГАЙЛСАН ГЭНЭ ҮҮ. ТӨР ЗАСГИЙГ МАН БАРЬЖ БАЙГАА шүү дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.