ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа нийт нутгаар тогтуун байна

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар тогтуун байна.

2023 оны хоёрдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2023 оны хоёрдугаар сарын 09-нөөс хоёрдугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын­ нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.