БАРС ЗАХЫГ ХҮРЭЭЛСЭН БОХИРДОЛ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА
“Барс” худалдааны төвөөр үйлчлүүлдэг олон нийтийн зүгээс, худалдааны төв орчмын бохир нөхцөлөөс үүдэн бухимдалтай байгаагаа илэрхийлж байгаа. Учир нь худалдааны төвийн хажууд хүмүүс бие засаж, энэ нь хөлдсөн бохир нөхцөлтэй байгаа юм.
Энэ талаар иргэд ярихдаа,
- Барс захын ойр орчим угаасаа их бохир заваан. Хүнээр цэвэрлүүлэх эсвэл, энэ хавийг засмал зам болгох хэрэгтэй. Орж ирэхээр л хүмүүс ил задгай бие засаад байж байдаг юм. Энэ заваан юман дээр үйлчлүүлэгчид алхаж явна шүү дээ. Хоол хүнсний зүйлээ цуглуулах гэж явсаар, нян бохирдол тээгээд л гэртээ очиж байгаа. Миний мэдэхийн энэ хавь байнга л ийм бохир байдаг. Би үүгээр олон жил явж байна.
- Ногоо, жимс , ус ундаа, гурил будаа , талх боорцог нь арай хямд байдаг болохоор энэ захаар үйлчлүүлдэг юм. Энэ бөөгнөрч хөлдсөн шээснүүд арай л дэндүү. Бие засаж байгаа хүмүүс нь ч тэр. Машиндаа юм ачиж байгаад халтираад унахад шээсэн дээр л унаж байна. Хамгийн сэтгэлгүй, харамч эзэнтэй нь Барс зах байх.
- Бие засаж байгаа хүн, байгууллага аль аль нь анхаарах хэрэгтэй. Цэвэр нямбай байвал хэн хэндээ хэрэгтэй. Барс, Нарантуул зах гээд үргэлж ийм байдаг газрууд байна. Хавар болж байна. Урин дулаан болохоор энэ бүгд нян л болно шүү дээ. Аль болох хөлдүү дээр нь цэвэрлээд янзлах юм бол үр хүүхдүүдийн маань идэж байгаа хүнс хоол аюулгүй байх юм.
Бид энэ асуудалтай холбогдуулан Барс худалдааны төвийн орлогч дарга М.Эрдэнэчимэгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Барс зах дотроо хэдэн 00-той вэ?
-Манайх нэг 00-той.
-00 нь үйлчлүүлэгчдэд хүрэлцээгүй байна уу? Яагаад захын орчин тойрон ийм бохир нөхцөлтэй байна вэ?
-Манай захаас худалдан авалт хийж байгаа хүмүүс бүгдээрээ хогоо хаяж, шээгээд явдаг. Мэргэжлийн хяналтаас үргэлж ирдэг юм. Манайх ариутгалаа сайн хийдэг. Камер тавиад ямар ч бүтэмжгүй. Битүү шээс. Түүнийг нь цэвэрлээд л байна. Одоо ажиллах хүн хүч байхгүй.
-Ажиллах хүн хүчийг хэн бэлдэх ёстой вэ?
-Ажиллах хүн авъя гээд зар тавьж л байна. Хуучин хүмүүс нь дандаа тэтгэвэрт гарчихсан. Зуны улиралд үнэр танар нь айхтар болдог. Манайх долоо хоног тутам ариутгал хийдэг. Хөрсний бохирдлын асуудлаар мэргэжлийн байгууллагаас ч хүмүүс ирдэг. Ариутгал хийгээд нэмэр байхгүй. Зогсоолын хэсэгт, манайхан өөрсдөө үйлчлүүлэхдээ их бүдүүлэг. Барс ийм байна гээд хүнийг шүүмжлэхээ түрүүнд тавьдаг. Өөрсдөө соёлтой үйлчлүүлж чаддаггүй.
Эх сурвалж: Өрөг.мн
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.98] 2023-02-09 20:12:21
Барсыг хааж бгаад, тохижуул!АРАЙ дэндүү шүү!
Бадарч тахар [64.119.23.168] 2023-02-09 10:38:28
Эзэн нь гэж харамчийн туйл голоо цохисон новш байдаг юм ! Хүүхэн сольж эргүүлэхээс өөр юм мэдэхгүй новш байдаг юм ! Захыг нь татан буулга ! Эсвэл мөнгө гаргаж хогоо цэвэрлэ гэж хэл ! Хуц гэх байх !
irgen [202.9.40.133] 2023-02-08 16:04:09
MU .UB iig Hamgiin muuhai haragduulj bga uom ene heden zah.avtobusnii buudal duuren TUTS.Heden ue damjsan darga nar edgeeriig zailuulj chadahgui.zuvhen idej uuh.bojuur zolij munge ideh l uom hh uom.Zah.Tutsiig bugdiig zailuul.
Zoch I n [103.57.95.127] 2023-02-08 14:09:47
NUULGEH, TUGJREL CH BAGASNA
Зочин [66.181.186.239] 2023-02-08 14:59:21
Ч.Амарбаатар одоо юм бодмоороо. Их том том ярьдаг үүний оронд захаа тохижуул.
111 [202.179.25.223] 2023-02-08 14:04:42
Барс захын эзэн юм бодмоор .арай газар шүү харамчийн туйл .30 жил ямарч тохижилт хийгээгүй
Зочин [103.212.117.241] 2023-02-08 13:24:11
Хуучин төмөр замын ачих буулгах хэсгийг зах болгочихсон, Ийм тэнэг улс хаана ч байхгүй, Зориулалтын бус
Иргэн [103.57.95.198] 2023-02-08 11:36:54
Энэ барс захын асуудлуудыг шалгаж цэгцлээсэй Баяр дөхмөгц үнээ нэмнэ НӨАТ ын тасалбар өгөхгүй Хэлбэл 10 хувь нэмж өгнө гэнэ Орчны бохирдолт ярих юм биш
Huz [122.201.23.66] 2023-02-08 11:29:25
Nuulgeh heregtei
Зочин [139.5.219.168] 2023-02-08 11:12:12
Ezen ni mongo gargahgui, tegeed zahiin zoriulalttgui barilga 1990 oniihooroo baigaa
Оогий оогий [150.129.140.230] 2023-02-08 11:06:20
Барс захаар үйлчилж үйлчлүүлж байгаа тохиолдолд нойлын асуудлыг шийдэх хэрэгтэй мөнгө олохл зорилготой бол