ӨНӨӨДӨР: АН-аас МАН-ыг тойрсон хулгай луйвар, иргэдэд ноогдож буй гэх 15 мянган төгрөгний асуудлаар хэвлэлийн хуралтай

Aдмин / Нүүр

МУИС-ИЙН НОМЫН САН

09:00 цагт: "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. /МУИС-ийн Номын сангийн 5 давхарт/


ХАНГАРДИ ОРДОН

09:00 цагт: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нартай уулзалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206.


БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээллэх зорилгоор "Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 88038882 /Кристал танхимд/

09:30 цагт: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Ноос ноолуурын холбоод хамтран "Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88062101, 99149240 /“Jade” танхимд/


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

10:00 цагт: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.


С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨТЭЙ АН-ЫН БАЙР

12:00 цагт: Монгол Ардын нам тойрсон хулгай луйвар, иргэдэд ноогдож буй гэх 15 мянган төгрөгний асуудлаар хэвлэлийн хуралтай. Утас: 9997-2117, 9311-3995

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

14:00 цагт: 70-аас дээш насны ахмад уран бүтээлчдэд зориулсан үзэсгэлэнгийн нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99166627, 99778237


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.