Цагаан сар дөхөөд ахмадууд ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ авах нь нэмэгджээ

Aдмин / Нүүр

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр болох цагаан сар иргэдийн халаасанд их ачаалал өгдөг болоод удаж буй.

Тэгвэл өчигдөр Цагаан сарын баярын үеэрх хэрэглээний статистик мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Энэ үеэр ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг "Сар шинийн баяраар улсын хэмжээнд ойролцоогоор зах зээлд 1.2 их наяд төгрөгийг зарцуулж байна. Үүний 46 хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, 548 тэрбум төгрөг гадагш гарч байна. Энэ нь бэлэг бэлт, импортын хүнсний бүтээгдэхүүний зардалд зарцуулагдсан гэх тооцоолол бий" гэсэн юм.

Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэгийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг. Тиймээс ч цагаан сарын баяртай холбогдуулж арилжааны банкнуудаас зээл авах иргэдийн урт дараалал ч үүсэж эхэлжээ. Ялангуяа ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авдаг байна. Тодруулбал, зарим арилжааны банкны өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авах хамгийн өсөлттэй сар нь 1, 2 дугаар сар байдаг аж.


Сэтгэгдэл

зочин [202.21.113.42] 2023-02-12 13:06:03

6 сараас илүү хугацаатай зээл битгий өг. урт хугацаатай зээлийн ард хүүхдүүдийнх нь эрх ашиг л явж байгаа. хөгшдөд эрх мэдэл байх биш. тэтгэврийн зээлийг 6 сар болгосноос хойш л хөгшид эм тарианыхаа мөнгөтэй хүүхдүүдийнхээ гарыг харахгүй болсон сайн тал бий шүү

Зочин [192.82.88.145] 2023-02-11 22:26:20

ХААН БАНК ТЭТГЭВРИЙН ЗЭЭДЭЭ 2.ООС 3 ЖИЛ БОЛГГООЧ. ИХЭНХ АХМАДУУД ХААН.ААС ТЭТГЭВЭР АВДАГ. БАНКНЫ ЗЭЭЛ УРТАСГАХАД БАНК АЛДАГДАЛГҮЙ. ЗЭЭЛЭЭ УРТАСГАХГҮЙ БОЛ АХМАДУУД ӨӨР БАНКЫГ СОНГОНО....

зочин [66.181.182.142] 2023-02-11 10:51:56

Тэтгэвэрийн зээл олон жилээр авья гэж бичиж байгаа хүмүүс нь тэдний хүүхдүүд шүү Прус авах санаатай донтсон байна Шаардлагатай бол 6 сараар зээл аваг. Жилээр зээл авахад 5 сая шүү яах юм. Банк өгөх сонирхолтой Туваан гишүүн зээлтэй ахмадууд үхвэл зээлийг улс төлнө гэнэ үү. Ахмадуудыг зээл аваад бай гэж уриалсантай агаар нэг. Хэнд ашигтай юм. Тувааны кармаанаас мөнгө гарахгүй ингэж попорч болно гэж үү.

Зочин [122.201.31.110] 2023-02-10 18:00:55

18 сарын тэтгэвэрээ зээлж авч Цагаан сараа тэмдэглээд дараа нь жил хагас хоол идэхгүй юм уу Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэж, бусдыг дуурайж том ууц, өндөр боов засаад яах вэ дээ. Хэн ч идэхгүй халуун байранд 3-5 хоносон бөөн өөх хатсан боовоо өөрсдөө идээд элэг ходоодны хавдартай болж байгаа юм

Зочин [66.181.185.189] 2023-02-10 16:07:42

Тэтгэвр нэмэхгүй бол ахмдуудын олонх гь ХААН банкнаас тэтгэвэр авдаг иймээс тэтгээрийн зээл йн хугацааг ядаж 18 болгож өгөөч Учир гь ахмдужд зээлтэй байгаа нэмж 5-6сарыг зээл хвч байж тавгиян идээ ууц шүүсэн хвмаар байнаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.