Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын дундаж цалин 1 сая 54 мянга байна
Ноос, ноолуурын салбарт ажиллагсдын дундаж цалин 1 сая 54 мянга байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан улсын дундаж цалингаас 30 орчим хувиар доогуур үзүүлэлт.
Уул уурхайн салбарын дараа орох экспортын энэ салбарт боловсон хүчин дутмаг, тогтвортой ажилладаггүй, цалин хөлс муу, ажиллах орчин нөхцөл тааруу зэрэг асуудал их. Иймээс энэ салбарт ажиллагсад, үйл ажиллагаа эрхлэгчид, бодлого боловсруулагчид хамтран цалингийн тарифийн хэлэлцээрт орох алхмаа хийж байна.
Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Тамир, Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж байгаа ч энэ салбар дахь ажилчдын цалин хөлс, ажиллах нөхцөл, хөдөлмөрлөх эрхийн асуудлыг мөн давхар анхаарах ёстойг тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.21] 2023-02-14 09:50:54
манайх монгол ажилчиддаа өндөр цалин өгөх хэрэгтэй өмхий хужаа ажилчдад өгч байхаараа ,,,,,
зочин [202.9.40.38] 2023-02-11 11:52:41
хөгийн тогтолцоотой монгол хүний хөдөлмөрийн ажилчдаа хүндэлдэггүй