Ядуурлын шалтгаан, яр шарх, гав, гинж, дөнгө

Aдмин / Нүүр

Статистик мэдээгээр монголын хүн амын тал шахам хувь, гурван өрх тутмын нэг нь халамжаар амьдарч байна. Өөрөөр хэлбэл төр халамжаа зогсоох л юм бол өрхүүдийн амьжиргаа хомсдолд орох байдалтай.

Шалтгаан.

Өнгөрсөн 30 гаруй жилийн бодлогын завхрал, зориудын хөшүүн хойрго байдал ба үйлдвэрүүдийг дампууруулж, импортын татварын бодлого алдагдаж, экспортын бараа бүтээдэгдэхүүн дэмжигдээгүй өдий хүрсэн зэрэг төр засгийн оновчгүй буруу шийдвэрүүд ядуурлын гол нөлөөлөгч хүчин зүйл мөн.

Яр шарх.

Яран дээрх шарх гэдэгчлэн ядуурлын хор хохирол дээр нэмэгдээд авлига хээл хахуулын үзүүлэлтээр манай улс сүүлийн 7 жилд байнга ухарсан нь ядуурал ажилгүйдэл гаарч, нийгмийн түвшинд сэхэх аргагүй хямрал нүүрлэсэн. Ажиллах хүчийг бүрдүүлдэг хөдөлмөрийн насны залуучууд гадаадад дүрвэн амьдарч тэндээ мөнгөтэй болтол амьдрах хүсэлтэйгээс Монгол улсын эдийн засагт засч сайжруулах, эмчлэх, эдгээх аргагүй шархтай болоод байна.

Гав, гинж, дөнгө

Ядууруулагч хүчин зүйлсийг хориглон саатуулах, зогсоох ганцхан арга бий. Хууль завхруулж төрийн хэргийг түрийвчээ зузаатгах, хувьдаа баяжих хэрэгсэл болгосон авлигач түшмэдүүдийг хуулиар гавлаж, шударга ёсоор гинжлэн, эрх тэгш эрүүгийн зүйлчлэлээр дөнгөлөх шаардлага нэгэнт тулгарчээ. Ядуу нийгмийн үндсэн шалтгаануудын томоохон нь авлигалаар зоолсон шүүх, прокурор учир тэднийг ч мөн эрс шинэчлэлийн давлагаанд оруулж хууль ёсыг эрхэмлэхээс өөр аргагүй байдалд оруулан, нэгэнт гэмт хэргийн оролцогч болсон бол шийтгэлийг алдахгүй оноодог болгох зохицуулалт хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.28] 2023-02-14 08:21:41

БИТГИЙ МУУ ЁСЛООД БАЙГААРАЙ СЭТГҮҮЛЧИД ЭЭЭ

ЗОЧИН [202.126.88.114] 2023-02-13 12:02:48

АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР БАЙХГҮЙ ДЭЭР НЬ ӨГДӨГ ЦАЛИН ГЭЖ ХӨГИЙН ДӨНГӨЖ ӨЛ ЗАЛГАХ ХЭМЖЭЭНД ИЙМ УЛСАД АМЬДАРХАД БЭРХ БАЙНА СОЛОНГОС РУУ ВИЗГҮЙ БОЛВОЛ МОНГОЛЧУУД БҮГД ТИЙШЭЭ ЯВНА ХЭДЭН МАЛ ШИГЭЭ БОЛСОН МАЛЧИД ҮЛДЭЭД ӨНӨӨХ МАХ СҮҮ ЦАГААН ИДЭЭГЭЭ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАХ БАЙТУГАЙ АВАХ ТООХ ХҮН Ч ОЛДОХГҮЙ БОЛНО

Зочин [86.111.139.15] 2023-02-13 13:26:51

Зах дээр байгаа цагаан идээний үнэ тэнгэрт тулсанг хар! Гадаадын орнуудад баяр болохоор хямдрал гаргадаг !

Зочин [202.9.46.151] 2023-02-13 12:28:35

Солонгос визгүй болно гэж байхгүй. Визгүй болсон ч бүгдийг нь визгүй зорчуулна гэж байхгүй оркоо.

Зочин [180.149.65.2] 2023-02-13 09:03:20

ядууралд ажилгүйдэх ажил хийхгүй байх сэтгэж зүтгэхгүй байх л шалтгаан нь болно

Зочин [86.111.139.15] 2023-02-13 13:30:09

Төр засаг нь ард олноо ажилтай байлгах бүхий аргыг хайх ёстой!!! Зээл олгож ажиллах арга замыг нь нээж өгөх.энэ олон холвоод жагсаал цуглаанд мөнгөөр жагс гэж хатгахаас өөр ажилгүй

Зочин [202.9.46.151] 2023-02-13 09:02:53

Улны монголд улны айлд төрсөндөө маш их харамсаж шаналж байна. Төр чинь та нарыг ядуу амьдруулж зовоож байгаатай адил улны айлууд хүүхдээ ядуу амьдруулж зовоож байна.

Зочин [86.111.139.15] 2023-02-13 13:24:55

30 жилийн буруу бодлогыг Одоогийн засаг төр засах гэж оролдож бгаа! Харин ковидын үед Монгол төр Монголын ард түмнээ хамгаалсан шүү

Зочин [202.9.46.151] 2023-02-13 10:51:06

төр ард түмнээ тэжээхгүй юм бол төр байгаад яах юм. төр ард түмнээ тэжээхгүй бол төр юуны төлөө байгуулагдсан юм.

Зочин [180.149.65.2] 2023-02-13 09:04:48

төр таныг тэжээхгүй наад бондгор гэдсээ өөрөө л юм олж дүүргэнэ ш дээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.