Э.ГАНЦЭЦЭГ: 2022 ОНД НИЙТ 36 ХҮНИЙ ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХАССАН

Aдмин / Нүүр

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өнгөрсөн онд нийт 264 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж байна. Үүнээс улсад хэр хэмжээний хохирол учирч, хэдэн хувийг нь эргэн төлүүлсэн?

-Хохирогчоор тогтоогдсон төрийн болон хувийн хэвшлийн нийт 592 байгууллага бий. Үүнээс 480 нь төрийн байгууллага байгаа юм. Нийт 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. Харин төрийн байгууллагад учруулсан хохирлын хэмжээ 16 тэрбум 480 сая 272,623 төгрөг байна.

-Гадаадын иргэн янз бүрийн зорилгоор манай улсад ажиллаж, амьдарч байгаа. Тэдэнтэй холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Ял шийтгүүлсэн нийт 14,394 хүнээс 36 нь гадаадын иргэн байна. Монгол Улсын шүүхээр ороод гэм буруутай нь тогтоогдсон гэсэн үг.

-2022 онд хэдэн хүний эцэг эх байх эрхийг хассан бэ?

-2021 онд нийт 16 хүний эцэг эх байх эрхийг хассан. Харин өнгөрсөн онд 36 хүний эцэг эх байх эрхийг хассан.


Сэтгэгдэл

Зочин [91.210.248.232] 2023-02-14 18:28:14

Ямар их айшигтай тоо вэ, цаашдаа өсөх хандлага гаргуулахгүй талаар холбогдох газрууд нь ажиллах хэрэгтэй шүү дээ, хүүхдийг эцэг, эхээс нь албадан салгана гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хүний үнэр алга Хуучин үзэл бодлоо өөрчлөх цаг болсон бншүү!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.