Х.Билгүнзаяа: Хөгжлийн банкны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хэвлэлд нээлттэй

Aдмин / Нүүр

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр ШӨЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа "Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх 80 гаруй холбогдогч, 257 оролцогчтой, 490 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Шүүх тус хэргийг хүлээн аваад хуулийн дагуу ажиллаж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр болсон.Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиглагчаар оролцоно.

Нэрсээ бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөтэй нэвтрэх боломжтой.Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудал, эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудал хэлэлцэхгүй.Яллагдагч болон өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах ажлыг хэлэлцэнэ” гэж ярилаа.


Сэтгэгдэл

зочин [103.57.93.139] 2023-02-15 15:06:20

Их хурал дээр урьчилсан хэлэлцсэн шийдвэр одоо байхгүй Одоо юун урьчилсан гэсэн нэр гараад ирэв.

Зочин [66.181.161.235] 2023-02-14 19:15:12

Одоо энэ Төрийн банкны луйвар гэж бас трилионоор хэмжигдэх хулгай байна. Энэ хэзээ задрах бол?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.