Солонгост хар ажилд дарлагдсан хөөрхий монгол залуус

Aдмин / Нүүр

Хөдөлмөр бол нийгмийн үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн бүх хүмүүсийн онцгой үйл ажиллагаа юм. Үүнийг тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар болон оюун ухаанаар дамжуулан хийж болно. Харин орчин үеийн дэлхий дахин жил жилээр эрс шинэчлэгдэн хүн нийгмийн хэрэгцээг хангахаас илүү өмнөөс нь техниз технологи ажиллаж, хүмүүс түүнийг удирдан чиглүүлдэг болсон. Харин хөдөлмөрлөж чадсан хүн бүрт боломж нээлттэй байдаг чөлөөт эдийн засагтай улс оронд хөдөлмөрийн үнэлэмж тааруу байх нь харамсах хэрэг мөн.

Хөдөлмөрийн үнэлэмжийг нэг цагт шилжүүлвэл Монгол хүнийх 1 доллар ч хүрэхгүй. Хэдий хөдөлмөрийг цагийн менежментээр тооцох арга манайд бүрэн нэвтрээгүй ч нэг талдаа хөдөлмөрийг ингэж хямдхан үнэлж буй улсын бүтээмж, хөгжлийн зүй тогтол нь зэвэрч муудах нь аргагүй гэмээр.

Хөдөлмөрийн насны залуучуудын 90 гаруй хувь нь эх орноосоо өөр газар тухайлбал БНСУ-д хөдөлмөрлөх хүсэлтэй. Учир нь тэнд Монголынхоос хэд дахин илүү цалинтай. Гэхдээ үүний цаана Монголчуудын жам ёсны эрх чөлөө, хуулиар хамгаалагдах эрх гэх мэтчлэн хүн болж төрснийхөө хувьд эдлэх ёстой эрх чөлөө нь бүрэн дүүрэн хангагдаж чаддаг уу гэдгийг нарийвчлан судлах шаардлага бий.

Саяхан Солонгос эрэгтэй Монгол эмэгтэйг доромжлон зодож байхад тэдний манай элэг нэгтнүүдэд ямар хандлага гаргадаг нь нийтэд тодоор илэрсэн. Байгалийн хуулиар хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлж болдог зэрлэг сэтгэлгээ хүний нийгэмд ч устаж алга болох болоогүй.

Амьдрах ар гэрээ тэжээхийн төлөө харийн газар хөлсөө урсгаж яваа монгол залуусаа төр нь төр шиг байж өмгөөлж хамгаалж, нийгмийн үйлчилгээгээр хангах тал дээр дорвитой анхаарах болов уу.


Сэтгэгдэл

Зочин [203.23.199.101] 2023-02-18 08:48:18

хохь нь муусайн боолууд

Зочин [202.179.3.131] 2023-02-16 10:58:45

Энд ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй байгаа төр засаг буруутай.

Боолынхоо боол болсон [103.57.95.157] 2023-02-16 04:59:44

Боолынхоо боол болж 3 дах үеээрээ Босгоны шороо идэж сууна. Цагтаа Эмс охидыг нь шилж. Алба гувчуур татварлаж явсан түүхтэй бээз.

Зочин [202.9.47.3] 2023-02-16 07:27:25

Боол байсан худлаа. Тийм түүх ч байхгүй. Өөрсдөө эрт дээр үеэс боол явж ирсэн заяагүй оркууд

Mонголд 8 нэрийн дэлгүүр ажиллулж байснаас л дээр... [192.82.76.208] 2023-02-16 02:37:23

Монголд 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байснаас солонгост хар ажил хийсэн нь хамаагүй дээр юм байна лээ.дэлгүүр л ийм бгаа юм чинь бусад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол бүүр аймаар биз

Зочин [72.143.201.110] 2023-02-16 01:57:26

ar ger ur huuhduudee abj ybaa olon olon humuus hari nutagt mongoloo setgeldee teej udur ni ajillaj shunu ni zuudlej ybaa shu ted huuhduudee medleg bolobsrol hun bolgoh gej mongold ur zeelee duusgah gej uuriiguu umartan zutgej ybaa shu mongoldoo bagagui hurungu mungu ilgeej bga bas dan gants solongos bus buh l gazart mongol hun bga

Иргэн [103.57.94.208] 2023-02-15 20:52:36

Монголдоо залхуураад байдаг монголчууд гадаадад роботууд шиг ажиллаж, гадаадад нүхэнд амьдарсан ч гомдолдоггүй.

Зочин [202.55.188.118] 2023-02-15 22:39:08

Гол нь авдаг хэддээ л бгаа юм

Зочин [71.163.37.57] 2023-02-15 20:33:58

Чацага ард түмэн

Зочин [202.126.89.33] 2023-02-15 17:35:50

ЯМАР ЮМНЫХ НЬ ЯДРАХ ВЭ ХАРИЭ Ч САЙХАН ШҮҮДЭЭ ОЛОН ЦАГ АЖИЛЛАСАН Ч ӨНДӨР ЦАЛИН АВНА ГЭДЭГ БОЛ АЗ ЖАРГАЛ ШҮҮДЭЭ. МОНГОЛД ХИЧНЭЭН АЖИЛЛААД Ч ЦАЛИН ӨГӨХГҮЙ ЖИНХЭНЭ БООЛЫН ХӨДӨЛМӨР МОНГОЛД БАЙГАА ШҮҮ

Зочин [103.9.90.100] 2023-02-15 16:51:59

ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ТӨДИЙ БИШ НИЙТ СТРАТЕГИЙН 69 ТОМООХОН ОРД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ

Za bitgii shaa [202.179.26.118] 2023-02-15 16:55:03

Cham netiin davarsan zalhuu atsnuudaas bolj uls hogjihgui bna

Зочин [103.9.90.100] 2023-02-15 16:50:28

ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АА АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ТЭГЛЬЕ

njuty [66.181.178.139] 2023-02-15 16:43:21

цагийн үнэлгээ 1 доллар 2 доллартоо биш Шударга бус байдал авилгадаа байгаа Одоогийн 1 сая төгрөгийг 8 жилийн өснөх долларын ханшаар бодвол 600 гаруй доллар болно Гэтэл улстөрчид хулгай хийгээд төгрөгийн ханшаа зориуд унагаадаг Учир нь Хөгжлийн банк ЖДҮ элдэв сангаас хүүгүй эсвэл 3 хувь хүүтэй зээл аваад түүнийгээ буцаан төлөхдөө зориуд ханшаа унагаж 2-3 дахин бага үнээр буцаан төлдөг Учир нь 10 тэрбум авсан бол тухайн үеийн ханшаар 6 сая доллар бол одоо 6 сая доллар нь 21 тэрбум төгрөг Зүгээр л ханшийн зөрүүгээс 10 тэрбум хождог

Монгол [46.114.150.48] 2023-02-15 13:25:00

Монголын ажил олгогч нар ажилчиддаа олигтойхон шиг цалин өгч чадахгүй ажиллуулчихаад мөнгөө цаг тухайд өгөхгүй төр барьж байгаа хүмүүс нь хулгайч дээрэмчид . Ийм болхоор арай дээр амьдарч хөдөлмөрлөх аятай тухтай хаана байна тийшээ л залуус маань явна шүү дэ.

тэнэг данх [103.126.107.248] 2023-02-15 12:35:08

энэ бол данхын өөртөө зориулж хийж буй шоу шүү

Зочин [117.111.11.107] 2023-02-15 12:25:49

4

нямсүрэн. Д [202.21.107.2] 2023-02-15 10:40:25

Хүний нутагт ажил хийнэ гэдэг маш хэцүү нь үнэн гэхдээ Өөрийн орондоо ажил сайн хийх хэрэгтэй тэр нь хүний нутагт очиж ажил хийхтэй адил гэдэг Үнэндээ тийм л байдаг тэгэж ажил хийж байж л сайхан амьдарна. ҮНЭН ГЭДЭГ ДАРАГДАДГҮЙ юм.

Зочин [202.126.90.56] 2023-02-15 10:20:14

Өөрсдөө дуртайдаа бүр чичирч дайрч бгаад ямар нэгэн арга үаль хэрэглэж бгаад явсан боолоо хийгээд бж бна биз дээ өөр яалтай билээ өөрийнхөө эх оронд хөрөнгө оруулдаггүй хохь нь ш дээ

Зочин [203.23.199.221] 2023-02-15 09:06:31

Манай эрдэмтэн, өндөр боловсролтой улсаа чирч яваа зангиатай хүмүүсийн тархины хөгжилийн түвшин залуус гадагш тэмүүлэх.

Зочин [66.181.187.209] 2023-02-15 08:40:30

Солонгост ажил хийж байгаа монгол хүмүүсийг хоорондоо ярихад монголчууд яииад бна гээд шууд ажлаас нь болиулдаг,тэнд ярих ч эрхгүй, яг тэдний харц үгээр үг дуугүй ажилладаг,Солонгосчууд маш дээрэлхүү, ажил хмйж байгаа монгол хүмүүсийн эрхийг их зөрчдөг.

Зочин [66.181.160.106] 2023-02-17 10:04:49

гадаадад иргэд нь ажлын цагаар ажлаа хийдэг манайхан шиг буу халж цаг нөхцөөж суудаггүй юм. тэнд дийлэнх иргэд нь ярих амрах ч завгүй шургаж унатлаа ажилладаг, амьдралын өртөг өндөр тул насаараа зээл төлж амьдардаг ялгараад байх зүйлгүй.

zochin [202.131.225.227] 2023-02-15 08:37:20

Ар гэрээ тэжээх, амьдралаа дээшлүүлэхэд гадаад ажиллах нь маш зөвв хүн бүр өөрсдөө шийдээд гадаад ажиллаж байгаа шүү

Зочин [66.181.190.224] 2023-02-15 08:17:23

Улсаа хөшжүүлж чадахгүй байсаар ажилгүй амьдрах аргагүй болсон залуусаа визгүй оруулж өгөөч гэж гуйж явах гутамшиг юмаа дээр нүүрэлсэн хулгайг шийдэж чадахгүй худлаа ширээ шааж суух ч гэждээ


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.