Г.Галбадрах: Гадаадад байгаа Монголчуудын асуудлууд

Aдмин / Нүүр

Энэ удаагийн “Зѳвлѳлдѳж шийдье” зѳвлѳлдѳх санал асуулгад гадаадад байгаа монголчуудад хамаатай хоёр асуулт орсон байгаа.

Нэг. Гадаадад байгаа монголчууд УИХ-ын болон бусад сонгуульд санал ѳгѳх тухай

Монгол Улсын Ерѳнхийлөгчийг сонгох сонгуульд гадаадад байгаа монголчууд 2 удаа санал ѳгсѳн. Дуртай дургүй ч юм шиг энэ оролдлогод сул талууд байсан:

1.Зѳвхѳн ЭСЯ болон Консулын газруудад урьдчилан бүртгүүлсэн иргэд санал ѳгѳх ёстой. Сурталчилгаа дутмаг, завгүй ажилтай монголчуудад энэ нь бараг боломжгүй шалтгаан байв. Том хотуудаас гадна зѳндѳѳ жижиг хотуудад ажиллаж амьдардаг монголчуудад бүр ч хамаагүй

2.Сонгуулийн санал ѳгѳхдѳѳ тухайн оронд буй ЭСЯ болон Консулын газарт ѳѳрийн биеэр очиж санал ѳгнѳ гэсэн заалттай. Тухайн үед монголчууд Чикаго хотоос автобус хѳлслѳн Вашингтон ДС хотод ирж ЭСЯ дээр санал ѳгч байсныг санаж байна. Энэ хооронд 1300 орчим км замыг 14 цаг орчим хугацаанд туулдаг гээд бод доо. Дэндүү эх оронч тэдний сэтгэлийг хэн ч тоож үнэлээгүй л дээ

3. Дээрх шалтгаануудаас шалтгаалан гадаадад байгаа монголчууд идэвхигүй, цѳѳн санал ѳгсѳн гэдгээр нэг их ач холбогдол ѳгѳхгүй байгаа бололтой

Мэдээллийн технологи хурдацтай хѳгжиж, блокчейн технологи нэвтэрч буй энэ цаг үед гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудаа сонгуульд идэвхитэй оролцож санал ѳгѳх боломжуудыг заавал олох ёстой. Энэ нь цѳѳхѳн монголчууд бидний хувьд “Үндсэн хууль”-даа заасан сонгогдох болон сонгох эрхийг нь хангах, Монголдоо байгаа монголчуудтай адил тэгш оролцоог хангах зорилгын биелэл болно гэсэн үг. Ямар ч рекламгүйгээр эх орноо хайрлаж, ажиллаж амьдарч буй орныхоо хѳгжил дэвшилтэй харьцуулан Монгол эх орныхоо хѳгжил дэвшилд хувь нэмэр оруулах сан хэмээн зовинож явдаг тэдэнд ийм боломжийг заавал олгох ёстой.

1.Эхний удаад сонгуульд саналаа ѳгѳх технологийн шийдлийг олж, тэдэнд сонгох боломж олгох нь зѳв эхлэл байх болно

2.Дараагийн удаад гадаадад байгаа монголчууд сонгуулийн бие даасан тойрог болж дотроосоо ѳѳрийн тѳлѳѳллийн хүнээ УИХ-д оруулах боломжийг олгоно

3.Энэ нь аажимдаа Монголын хѳгжилд дэлхийн хѳгжлийг нэвтрүүлэх, хѳрѳнгѳ оруулалт оруулах, монгол хүн бүр эх орныхоо хѳгжил шинэчлэлд ѳѳрийн хувь нэмрээ оруулах сайн боломж болно хэмээн ѳѳдрѳгѳѳр тѳсѳѳлж байна

Хоёр. Давхар харьяаллын асуудлыг шийдэх ёстой

ҮСХ-ны судалгаагаар бараг 200 000 орчим монголчууд гадаадад ажиллаж амьдардаг гэсэн тооцоо бий. Үр хүүхдүүдийнхээ сайн ирээдүйн тѳлѳѳ, ѳѳрийн мэдлэг чадвар, хѳдѳлмѳрѳѳрѳѳ баялаг бүтээж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй олон монголчууд тэндээ урт хугацаагаар амьдарна. Баалахгүйгээр харах юм бол тэд ѳѳрсдийн зардлаар ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй хүмүүс . Тэнд олон монгол хүүхдүүд тѳрж ѳсѳн, дэлхийн олон үндэстний хүүхдүүдтэй эн зэрэгцэн хѳгжиж буй. Тэдэнд 3 давуу тал байдаг:

1.Тухайн орныхоо хэл, соёл, хѳгжлийг ѳѳртѳѳ шингээн тѳлѳвшиж буй дэлхийн иргэд

2.Хамт суралцаж буй олон үндэстний хүүхдүүдтэй сайтар ойлголцож, бас ѳѳрийгѳѳ ойлгуулж сурч буй нь давуу тал

3.Хэдийгээр монгол хэл соёлоо сайн мэдэхгүй ч ѳѳрийн эцэг эхийн нѳлѳѳгѳѳр “Би Монгол хүн учраас бусдаас муу байж болохгүй” гэсэн бардамнал оршсоор буйг анзаарсан

Магадгүй тодорхой хугацааны дараа тэд дэлхийн хэмжээний улстѳрч, мэргэжилтэн, мэргэжлийн спортын шилдэгүүд, урлагийн одод болон гарч ирнэ. Энэ нь Монголыг дэлхийтэй холбох том гүүр болно хэмээн ѳѳдрѳгѳѳр харж байгаа.

Мэдээж амаргүй олон шалтгаан байгаа хэдий ч гадаадад байгаа монголчуудын давхар харьяаллын асуудлыг зѳѳлѳн аргаар шийдэх ёстой. Энэ нь:

1. Дэлхийн хѳгжлийн технологи болоод сайн загваруудыг Монголдоо нэвтрүүлэх боломж бий болно

2. Олон олон бизнесмэн монголчууд алсдаа Монголдоо хѳрѳнгѳ оруулалт хийх боломжтой болно

3. Дэлхийн хэмжээнд Монголыг сурталчлах, бас Монголтой холбох гүүр болно

4. Олон монголчууд элэг бүтэн амьдарцгааж, эе эвтэй бие биенээ түшиж амьдрах боломж бий болно

5. Монголын хѳгжлийг дэлхийн хѳгжилтэй холбон ойртуулах сайн боломж бүрдэнэ

Америкийн мэргэжлийн сагсан бѳмбѳгийн спортод Ш. Энхийн -Од, Холливудын ертѳнцѳд С.Чингүүн, дэлхийн хэмжээний шоунд амжилттай оролцож яваа Баттулга, нугараач охид гээд энэ бүхний эхлэл аль хэдийн тавигдсан байгаа. Чикаго хотод ажиллаж амьдарч буй миний дотно танил Г.Амарсанаа монгол хүүхдүүдийн авьяас чадварыг хѳжүүлэхийн тулд “Авьяас” Академи байгуулан ажиллуулж буйгаар барахгүй монголчуудыг нэгтгэх “Монгол таун” байгуулах гэж нилээд жил хичээн зүтгэж буй. Олон жил суурьшсан монголчуудын “ нуруу тэнийж”, ѳѳрсдийн боломжоороо Монголын хѳгжилд оролцохыг хичээж, харь оронд ч ѳѳрсдийн орон зайгаа олохыг мѳрѳѳдѳж буй. Харин Монголын Тѳр болоод бид ч ѳѳрсдѳѳ тэднийг дэмжих цаг нь болжээ. Тэд ч бид ч бүгдээрээ “Монголын баялаг билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Сэтгэгдэл

Zochin [91.86.153.41] 2023-02-17 17:14:11

Davhar irgenshlel zovshoorsnoor mongol oroni togsgol.

Гадаадад баахан гадаад иргэншилтэй эх орончид байх юмдаа.эх орончид [192.82.76.208] 2023-02-16 02:43:46

Нэг л их монголын харьяатаас гарсан монгол эх орончид лайв хийгээд л гайхуулаад л.юм зараад л .....

Гадаадад шингэсэн монголчууд Монголд юугаа хийх юм бэ? [64.119.19.135] 2023-02-15 21:02:12

Гадаад гараад төвхөнцөн монголчууд Монголдоо буцаж ирэхгүй ш дээ. Төвхнөж чадаагүй нь бөөн зээл, хууч өвчинтэй, даатгалгүй, хөрөнгөгүй л нутагтаа ирнэ. Тэгэхлээр гадаадад сурьшиж амьдарч, гадны иргэн болчихсон монголчууд Монголын улс төрд орлцох ямар хэрэгтэй юм бэ? Хоосон үймүүлэхийн нэмэр.

Зочин [66.181.182.170] 2023-02-15 15:32:21

Давхар иргэншилийг зөвшөөрсөн Монгол шиг буурай хөгжилтэй, цөөн хүн амтай улс дэлхийд байхгүй. Тэд биднээс тэнэг биш! Улс үндэстний оршин тогтнол, тусгаар тогтнолд аюултай.

зочин [103.57.93.139] 2023-02-15 14:52:53

Үндсэн хуулинд нэмэлт оруулах эсэх заалтан дээр МАН-ын тавиулууд их сандарч хүмүүсээр асуулт олныг бэлдүүлж асулгаж байгааг анзаарав уу. Хаалга болгоны үүдэнд хүмүүс зогсоосон нь харагдана. Тэд МАН-ын нөхдүүд харагдав. Их мөнгө зарж хийж байгаа ажлаа ийм зорилгоор ашиглах байсан бол ингэж үймүүлэх хэрэг байв уу. Хариултыг ажлаа сайн мэдэхгүй телевизээр эсэргүүцэн ярьж байсан хүмүүсийг тавьсан байх юм яаж иргэдийн жинхэнэ санаа гарахав. Галбадрах анзаарах ёстой шүү. Хариуцлагаас яаж бултахав. Дахиад хулгайнууд гарах нүхийг хаахаас үхтэл айж байгаа нь анзаарагдалаа. Хэсэг бүлэг бүрт удирдах хүмүүс намын тавиулууд байлаа. Бусад асуултуудад ач холбогдол өгөлгүй алга болсон. доо. Ингэх гэж Н.Энхболд. Тогтохсүрэн нар удирдсан. Уг нь зөвлөл удирдах ёстой байсан.

Зочин [66.181.165.234] 2023-02-15 12:25:33

тэнүүлчид тэгээд эрх ашгаа л ярина л даа

Зочин [103.161.242.136] 2023-02-15 10:10:09

Дэмжиж байна шүү..

Зочин [150.129.143.131] 2023-02-15 09:49:26

МОНГОЛ ТАУН МАШ ЗӨВ ШҮҮ.

Зочин [202.21.120.62] 2023-02-15 08:30:33

давхар иргэншил ч гэх шиг украйн руугаа зайл


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.