САР ШИНИЙН БАЯРААР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Д.Тулга / Нүүр

Сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ), Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас замын хөдөлгөөний зохион байгуулалт ямар байгаа цаашид авах арга хэмжээ, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Энэ жил шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэв.

Нэгдүгээр сарын 30-наас хойш буюу сурагчдын амралт дуусаж сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэн худалдаа үйлчилгээний томоохон захууд руу чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж Намьяанжүгийн гудамж, Их тойруу, Нарны гүүр, Нарны зам, Чингэлтэйн өргөн чөлөө, Москвагийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэргээр өдрийн турш ачаалалтай байгаа талаар мэдээллээ.

ТЦА болон ЗХУТ-өөс замын ачааллыг бууруулах ажлуудыг шат дараалалтайгаар хийж байгаа бөгөөд тэдгээр нь үр дүнтэй байгааг онцолж байв.

2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингарав замын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр дараах гудамж талбайнуудад сайн нөлөө үзүүлсэн байна.

  • МУБИС-ийн уулзвар /Зүүнээс баруун/
  • Яармагийн гүүр /Баруунаас зүүн/
  • Энхтайваны гүүр /Хойноос урагшаа/

Өмнө нь оргил ачааллын үеүдээр гол гудамж замуудад нэг талыг барьсан таталт их хийдэг байсан бол одоо замын голд тээврийн цагдаагийн албаны алба хаагчийг оруулахгүйгээр үндсэн чиг үүргийн дагуу буюу замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулан биелүүлэх хяналтын ажлаа хийсэн нь илүү оновчтой гэж үзсэн байна.

Цаашид Зайсан тойргийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулахын тулд 21 хоногийн хугацаанд судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд "School police" хөтөлбөрийг идэвхжүүлэх, явган хүн болон тээврийн хэрэгсэлд зориулсан зорчих тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, Зайсан тойруу зүүн талын зорчих хэсгийн эгнээг өргөтгөн шинэчлэх, явган хүний зам, автобусны буудлуудыг засаж шинэчлэх ажлуудыг төлөвлөөд байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.