Монголоос зугтах хүсэлтэй залуус мянга мянгаар нэмэгдсээр...

Aдмин / Нүүр

1950-1970-аад онуудад Монголд Хятад ажилчид хэдэн арван мянгаараа орж ирэн хоёр орны хэлэлцээрээр тэд барилга бүтээн байгуулалтын ажил ихээр өрнүүлж байв. Тухайн үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг тэлж, үйлдвэрлэл бүтээн байгуулалт өрнөх дотоодын боломж нөөц, ажиллах хүч хангалттай бий болжээ. Гэвч хөдөлмөрийн үнэлэмж сул, улсын эдийн засаг хүчин чадал муутайгаас монголын залуучууд мянга мянгаараа гадаадад дүрвэж өндөр цалинтай ажил эрхлэхээр хилийн дээс алхаж байна.

Аливаа улс орны залуучуудын мөрөөдөл эх оронч үзэлд суурилсан өрнүүн зүтгэлтэй, өөдрөг байдаг бол монголын олон охид залуус цагаачлалаар харлаж борлож хуримтлалтай болох, орон сууц худалдан авах болсон нь харамсалтай. Баялаг үйлдвэрлэж, бүтээн босгож хөгжиж цэцэглэх гол үндэс бол хүн ардынхаа хөлсний дусал шингэсэн хэл гуравхан валютаар голоо зогоодог бус төр нь иргэдээ хангалттай цалин орлоготойгоор эх орныхоо бүтээн байгуулалтад итгэл дүүрэн ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх юм.

Хөдөлмөрийн насныхан 90 гаруй хувь нь боломж олдвол гадаадад гарч ажиллах хүсэлтэйг судлаад тогтоожээ. Гэтэл харъяа яамдууд намынхаа троллуудад халамжаа үзүүлээд завгүй. Тэр ч бүү хэл БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг визгүй журам гарган зорчуулах санаачлага гарчээ. Тусгаар тогтносон улсын нэр хүнд гэж уг нь баймаар. Бид түүхэн турш бусдын боол болж яваагүй юм сан.

Монголчууд техник, технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах, боловсрол мэдлэгээ эх орондоо зориулах нөөц бололцоогүйдээ бус амьдрах арга хайсандаа гадагшаа хэдэн зуун мянгаараа тэмүүлцгээнэ. Гэтэл төр засаг өөрсдийгөө шүүмжлүүлэхийг хориглох хууль санаачлан Ерөнхийлөгч түүнд нь хориг тавьсандаа баатарлаг үйл бүтээчихсэн юм шиг өрөвдөлтэй байдал руу гулсан орлоо.


Сэтгэгдэл

Иргэн [45.117.35.13] 2023-02-19 23:51:15

Гадаадад боолын ажил хийх гэж манай эмч сувилагч багш нар их явах юм монголын их дээд боловсрол /боолын/ мэргэжил 5-10 жил сурч байж олоод гадаадын боолын 2-3 өдрийн цалинг сардаа авахын төлөө талын тал боолын ажил хийх юм. Зарим улс бэлэн дээд боловсролтой боолтой болох заяатай ч юмуу. Ингээд бодоход их дээд сургуулиа боол бэлтгэх сургууль гэвэл зохилтой. Боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн үнэлэмж хоёр гайхалтай

Зочин [66.181.160.106] 2023-02-17 09:42:13

хулгайч ард түмнээс хулгайч удирдагч л сонгогдох нь аргагүй. монголчууд их багагүй хүний сул юмны хажуугаар зүгээр өнгөрч чаддаг билүү. манжууд хүртэл халхчуудын шуналыг барж дийлэхгүй нь гэж халаглаж байсан талаар түүхийн сурвалж бичигт байдаг шүү.

Зочин [192.82.73.79] 2023-02-16 17:08:01

ХУДАЛ ХУУРМАГ МЭДЭЭЛЛЭЭР ХӨӨРӨГДӨЖ ТАРХИ УГААХ ГЭЖ ДАХИН ДАВТАН ОРОЛДООД БАЙГАА ЭТГЭЭД ЧИ ӨӨРӨӨЛ ТОНИЛООД ӨГ

Зочин [202.21.108.60] 2023-02-19 11:13:46

Маш зөв дэмжиж байна. Дуртай нь зайлж л байг л дээ.

Зочин [66.181.161.82] 2023-02-17 00:56:35

Чи өөрөө монголоос зайл. Дээр бичсэн өгүүлэлд худал үг нэгээхэн ч алга. Арчаагүй хөлсний тролл чам шиг лалруудаас болж 3000 жилийн түүхтэй мөн цагтаа дэлхийн талыг эрхшээж явсан гүрэн мөхөж байна. Энэ байдлаар 20жил явхад монгол улс мөхнө гээд улс төр судлаачид нотолцон байна. Чи өнөөдөр хэдэн цаас аваад гол зогоох ч ирээдүйд чиний үр хойч гуйлга гуйгаад амьдрах ирээдүй ойрхон байгаа шүү! Хэрэв цамд өөрийгөө зөвтгөх зөвтгөл байвал надруу залга би уучлал гуйна. 86589900 Мөнхбаатар овогтой Гантөмөр.

Харамсалтай [192.82.69.130] 2023-02-16 23:52:13

МОНГОЛоосоо дайжаад байна уу , МАНаас дайжаад байна уу.Их олон хүнийг олон залуучудыг гадагшаа гаргахаар ЕРӨНХИЙ сайд солонгост очлоо. Тэтгэвэрийн бид яах вэ. Чаддагаараа хавраас жагсахаас даа.Мэдээж цагдана хорино биз.Айхгүй байна өө

Хариулт [192.82.69.130] 2023-02-16 23:46:03

Сүүлийн 6 жилд МАН төр барихад ядуурал огцом нэмэгдэв .АН төр барьж байхад 25% нь ядууралтай гэж байв МАН засаг төр аваад 34 % буюу 3 хүний нэг нь ядууралд оржээ Бүр ажилласаар байгаад ядууралд ордог жишиг МАН хэвшүүлэв.Яалтай билээ.дахиад 100 жилийн хоцрогдол

Зочин [66.181.184.192] 2023-02-16 16:53:57

Энэ нөхцөл байдлыг ардчилсан нам бий болгосон. Сайханбилэг хийсэн ажил

Зочин [74.96.0.11] 2023-02-17 00:30:12

harin tiim bolood bna Mongold amidrah hetsvvlde.bas gadaadad amidrah bvr hetsvv sain bod amar bish.ene AH-n nuhudvvd ih yum yrih yuma delhiig darhsan uvchin.bas zalgaad dain bolj bhad bid baisan bol gej ireed l ydarsan ard tvmnii tolgoig ugaagaad bh yum AH-baisanch adilhan bvrch 34-bolloo geed bdag ta nar bsan bol 44-boloh baij yg adilhan alagnii hoer tal ilvvch dor yagaad gevel tanai tarvagdorj tsagaanvvl …..nar chin mongoliin hurungiig guvchihsun yum chin

Хариулт [66.181.161.167] 2023-02-17 00:04:09

66.181.184.192 оо МАН ын 100 жилийн боолчлол дарлалд нуруу минь бөгтийж сэтгэлийн минь гал бөхжээ.Энэ намыг тарж бутарахыг нь үзээд үхэхсэн дээ.Өнчирөл ,хядлага , геноцид , үгээгүй хоосрол , нийгэмчлэл ,итгэл үнэмшилийг минь энэ нам аваад эдлээд арчаад дуусгачихжээ.Дахиад төрдөг бол КОММУНИЗМТЭЙ БУУ БАРИАД Ч ТЭМЦЭХ ЮМ САН ДАА. Өндөр настан

Зочин [202.9.47.3] 2023-02-16 16:25:12

Монголд амьдрах хэцүү. Харийн нутагт амьдрах хэцүү. Одоо дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж байна.

Иргэн [94.252.122.213] 2023-02-16 15:43:21

Монгол бол нам дагасан дарга нартай их ээлтэй ,жирийн ард түмэн амьдарахад үнэхээр хүнд,маш их бухимдалтай ,наад захын асуудлаа шийдээгүй улс шүү дээ,

Зочин [192.82.77.45] 2023-02-16 13:17:32

Эвий дээ хөөрхийс минь . Ямар аргатайдаа хайртай бүхнээ орхиод алсыг зорих вэ дээ. Амьдрах бололцоо маш хүнд. Байр авна гээд л бодоод үз дээ. Яах ч аргагүй. Тиймээс л ар гэрээ тэжээх аянд гарч бна шүү дээ. Заа тэгээд Монгол улсад юу ч хийсэн төр засгийн шат бүрийн дарамттай учирдаг. Ийм байхад яах юм бэ. Нэг үгээр залуус маань дайжиж дүрвэж бна. Тэдний нүд бүгд нулимстай, зүрх бүр нь гомдолтой бгаа.

Зочин [202.126.90.93] 2023-02-16 13:11:34

Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх зайлшгүй шаардлагатай.

Zochin [116.125.182.8] 2023-02-16 13:11:11

Neg ard tumen 2 huvaagdchihaad,namchirhsan ,hulgaich ,shudarga bus togtoltsoo geed zalgahah zuiluud ih bna,zaluuchuudad ireedui haragdahgui bna..

Зочин [66.181.161.175] 2023-02-16 12:50:26

Зайлнаа удахгүй энэ лаларын улсаас Хоргодоод байх юмгүй, эцэг эх маань унаад өгсөн. Гэр бүлээрээ амьдрах газар олоод явчихна

Зочин [103.9.90.100] 2023-02-19 15:38:18

ЗӨВ ДӨӨ

Зочин [192.82.77.45] 2023-02-16 13:20:54

Хүү минь эх орноо тэгж болохгүй. Харин дээр бсан болон бгаа бирдүүд удам судраараа зайлж оронд нь эх орноо гэсэн аавын хүү ээжийн охин гарч байж л энэ улс өндийнө. Тийм эх оронч төрнө гэдэгт итгэлтай бна.

OYUNERDENE harlaj hudnii bulai bolohgui biz dee irehgui udaad ba [192.82.91.167] 2023-02-16 12:30:41

ene SOLONGOS yavsan OYUNERDENE yagaan irehgui baina 7 honog ch gesen ajilaad ireh yum baih daa ali 1 dehd yavaa biz dee

Сонг [192.82.71.99] 2023-02-16 11:59:24

Сонгуульд найдаад хэрэггүй хууль нь хулгайч сонгогдох зориулагдсан залуус маань гадаадруу зугтаалгаж хөгшдийг талхны мөнгөөр хуураад санал авдаг энэ олон сонгуульд харагдсан

Зочин [66.181.168.131] 2023-02-16 11:30:59

АРЧААГҮЙ ТӨРИЙН БАЛАГ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.126.90.36] 2023-02-16 11:20:09

ХУЛГАЙЧ НАРЫН БООЛЧЛОЛООС ЗУГАТАЖ ЗАЛУУ НАСАА АВАРЦГАА

зочин [66.181.181.118] 2023-02-16 11:07:18

Очих боломж олгочихоор цаас вариад жагсаж уйлагнаад байдаг. Өөрсдөө явсан байх аа. Монголд ажил байна аа. Бүтээмжийг өндөрсгөх нь зөв

UB hyyhen [77.87.228.70] 2023-02-16 10:57:10

za bitgii hudal medeelel taraagaad bai, henii setgel zuigeer naadah geed bg yum, Mongol zaluuchuud oor bodoltoi baidag yum shu harin ch neg

Зочин [192.82.73.79] 2023-02-16 10:41:32

ТЭНЭГЛЭЛ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ

Зочин [202.9.47.3] 2023-02-16 10:36:48

Хөгжилтэй орны иргэд бас яагаад гадагшаа цагаачилж амьдардаг юм болоо.

Зочин [43.242.243.232] 2023-02-16 10:30:13

ЭХ ОРОНД ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ЗҮЙ ЁСООР ҮНЭЛДЭГ БОЛ ЮУ ГЭЖ ИНГЭЖ БАЙХАВДЭЭ. ТӨР ЗАСАГ НЬ ЗАЛУУСЫГ АЛЬ БОЛОХ ГАДААДАД ДӨРВӨЖ ЯВАХЫГ САНААЧИЛЖ АЛЬ Ч ОРОНД АЙЛЧЛАХАА НЭГ ХЭСЭГ МӨЭГӨ ГУЙЖ ГУЙРАМЧИЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО МАНАЙ ХҮН АМЫГ ГАДАГШ ДҮРВЭХЭД НЭМЭР БОЛЖ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОЖ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛААЧ ГЭЖ ГУЙДАГ БОЛЖЭЭ. ЭНЭ ХҮРЭЛСҮГ, ОУН-ЭРДЭНЭ, ЗАНДАН ШАВАР ГЭХ МЭТ МАН-ЫН МАЛУУДЫН СЭТГЭХҮЙГ ЯАНАДАА БАЙЗ

Зочин [133.200.129.193] 2023-02-16 09:40:49

Залуус минь ирэх сонгуулиар эх орондоо байж энэ МАН ын шуналтангуулаас эх орноо аврахад хүч болоорой Арга нь олдвол гадаадад амьдардаг хэд нь ч гэсэн саналаа өгөөд буцаарай Та нарыг маань эргээд ирэхэд Хятад цэргүүд угтах болчих вий дээ

Зочин [202.55.191.130] 2023-02-20 18:01:06

Hulgaichuudiig solimoor baih um. Hulgaich bish uls turchid Mongold baihgui baih aa. Bugd l hulgai hiine. Itgel aldarsaan. Ardchilsan namiin hulgaichuudiig songoltoi bish, kk

Зочин [202.126.90.36] 2023-02-16 11:20:46

СОНГУУЛИАР ЯМАР АЦАА ӨӨРЧИЛДӨГ ЮМ ЧИ, ДАХИАД ХУЛГАЙЧ ГАРААД ИРНЭ ШҮҮ ДЭЭ


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.