П.Цэнгүүн: Монгол хөгжсөнгүй, нэг хүнд ногдох ДНБ 10 жил өөрчлөгдсөнгүй
Витезслав Кремликийн “Айдсаар хөлжигсөд” номыг Монгол хэлээр орчуулж, хэвлэн гаргахад ивээн тэтгэсэн “Алтан тариа” ХХК-ий захирал П.Цэнгүүнтэй тус номын тухай цөөхөн минут ярилцлаа.
“Айдсаар хөгжигсөд” номоос манай уншигчид юуг мэдэж авах вэ?
Гол өгөөж нь юу вэ гэвэл Засгийн Газар, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны байгууллагуудын аливаа мэдээлэл, ер нь ямар нэг асуудалтай зүйлд эргэлзэж, бодит байдлыг үнэлж, дүгнэж, рационал байдлаар хандахыг л зөвлөж байгаа юм. Гол санаа нь энэ юм.
Монголчуудад өнөөдөр ямар айдас байна вэ? Хэр их айдастай байна вэ?
Хүн бүхний айдас янз, янз л даа. Энэ номын гол агуулга нь уур амьсгал, цаг агаар, дэлхийн дулаарлаар хүн төрөлхтөнийг айлгаж хөрөнгөжиж, мөнгөжиж байгаа тухай ном л доо.
Монголчуудын хувьд, хөдөөний хүмүүсийн хувьд айдас янз бүр л байгаа.
Гэхдээ дэлхий сөнөх гэж байна, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод хоол хүнсгүй болж өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдэг ч юм уу эдгээр айдсуудаас өөрийгөө чөлөөлж, асуудалд бодитой хандаж байх ёстой л гэсэн санаатай ном юм.
Уул уурхай манай тэргүүлэх салбар. Энэ салбарыг хөгжүүлье гэхээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, билчээрийн асуудлууд хөндөгдөж эхэлдэг. Ерөнхийлөгч “Тэрбум мод” гээд төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Монголчуудын гол айдас энэ биш үү?
Энэ айдас биш л дээ.
Монголын уул уурхай бол нийт газар нутгийн 0,7 хувь гэж мэргэжилтэн хэлж байна. Үүнээс болж цөлжиж байна гэдэг нь худлаа байгаа биз дээ.
Тэгэхээр сошиал болон хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүд дотор худал, хуурмаг зүйл маш их явж байна. Энэ нь эргээд иргэдэд айдас төрүүлж, асуудлыг гацааж, түгжиж байгааг л харуулж байгаа юм.
Айдас гэж юу юм бэ?
Хүн ер нь айхаараа, айдсаа дарахын тулд мөнгө төлдөг юм байна. Хэдий чинээ их айдас төрүүлнэ төдий чинээ мөнгө, золиос гаргаж, төлбөр, тооцоо хийнэ л гэсэн үг. Жишээ нь, хүмүүс лам, бөө дээр их очиж байна.
Бидний хувьд мэдлэг, боловсрол дутуу, сургаар итгэдэг, аливаа асуудлыг сайн танин мэдэхгүйн улмаас айж явдаг тохиолдол их байна уу даа?
Тийм. Мөн мэдээлэл дутуу байна. Тийм учраас л асуудалд бодитой хандаж, эргэлзэж сурах нь хамгийн чухал байна.
Монголд айдсаар хөлждөг хүмүүс хэр их байна вэ?
Маш их байна. Хамгийн их айдас төрүүлдэг нь Засгийн Газар.
Засгийн Газар янз, янзын айдас төрүүлж байна. Хэдий чинээ айдас төрүүлнэ төдий чинээ мөнгө зарцуулна гэсэн үг. Зарцуулж буй мөнгөний хэмжээгээр төр данхайна.
Данхар төрөөс авлига, хээл хахууль, идэж, ууж, хөлжигсөд л төрөн гарна.
Манай Засгийн Газар Ковидоор хүмүүсийг их айлгасан уу?
Мэдээж. 11 их наяд төгрөг зарцуулсан гэж байна. Цэвэр айдсаар хөлжсөн хүмүүсийн л үйл ажиллагаа. Өөр юм байхгүй.
Бид айдсаасаа болж хөгжиж дэвших боломжуудаасаа хэр их зүйлийг алдсан бэ?
Маш их алдсан. Бид өнөөдөр 10 жил нэг дороо л байна шүү дээ.
10 жилийн өмнө нэг хүнд ногдох ДНБ жилийн 4000 доллар байсан. Өнөөдөр 4000 доллар хэвээрээ л байна.
Энэ бол гамшиг. Монгол хөгжихгүй байна. Нэг дороо эргэлдээд 10 жил болчихож. Яагаад гэдгийн учир, шалтгааныг л олох ёстой.
Энэ номонд нэг сонирхолтой зүйл байна л даа. НҮБ айдсаар хөлждөг гэж дурдсан байна. Бидний хувьд хамгийн их итгэдэг, жишээ татдаг, заавар, зөвлөмжийг нь авдаг байгууллага шүү дээ.
Ерөөсөө Засгийн Газрууд л хамгийн их айдас төрүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр НҮБ чинь хэнээс бүрддэг юм. Засгийн Газрын төлөөлөгч нараас бүрдэнэ. Ингээд бодохоор ямар ч ялгаа байхгүй. Айдас төрүүлж л бизнес хийж байгаа байгууллага.
Бид эдгээр айдсаасаа хэрхэн салах юм бэ?
Асуудалд зөв хандаж, сэтгэж, бодит байдал, үнэн, зөвийг дүгнэж чадаж л байвал айдсаасаа салах бололцоотой. Хүн бүр өөр, өөр айдастай. Тиймээс нийгмээрээ айдасгүй больё гэж уриалах аргагүй. Хүн бүр дор, дороо янз бүрийн мэдээллийг цензуртай хүлээж авч чаддаг л байвал боллоо.
Та газар тариалан эрхэлдэг хүн. Байгаль, цаг уур байнга ажигладаг байх. Дэлхийн дулаарал үнэхээр явагдаж байна уу?
Ер нь Монголд уур амьсгал дулаараад байгаа юм биш. Харин ч хүйтрээд байна. Үүнээс болж ургац алдах боллоо.
Хүйтэрснээс болж ган гачиг болоод байгаа юм. Будааны чанар, ургацанд нар, дулаан хэрэгтэй байна. Дулаахан өдрүүд удаан үргэлжлэх тусам бид их тарьж, үр тарианы болц гүйцэж, сайн ургац авна.
Өнөөдөр хүйтэн байхад л дулаарч байна гэж худлаа мэдээлэл тарааж болохгүй шүү дээ.
Ярилцсан Ч.Явуухүү
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
зочин [117.2.255.234] 2023-02-22 00:20:17
Үнэн шүү. Голын олоод бүх зүйлийг үнэн бодитоор нь тайлбарлаж, таалагдлаа
Зочин [66.181.177.198] 2023-02-20 11:20:13
Алтантариаг хамтран эзэмшигч Чех хүн чинь алтан жорлонд сууж алтан сойзоор шүдээ угаадаг юм билээ
Зальтан [192.82.91.160] 2023-02-20 08:10:37
айдсаар хөлжсөн гар даа
Зочин [64.119.17.49] 2023-02-19 22:16:13
Gurilaa nemsen. Eh oronch bish bna
S.Battulga [43.242.243.173] 2023-02-19 13:38:24
Nom bol ertunziig xarax zonx bilee
Зочин [152.89.163.22] 2023-02-18 23:16:19
Харин тийм ээ, энэ Цэнгүүнээс бусад хүний амьдрал нэг л явахгүй байна
Зочин [43.231.113.84] 2023-02-18 20:23:22
zochin [66.181.178.217] 2023-02-18 18:28:30
энэ номыг хаана зарж байгаа юм болоо?