ИРГЭН Ю.ДӨЛГӨӨН: ГААЛЬ ДЭЭР БҮХ БАРААГ ЗАДАЛЖ БАЙГАА НЬ ШИРХЭГ БАРАА БҮРД ТАТВАР НОГДУУЛНА ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ

Aдмин / Нүүр

Замын-Үүдийн гааль дээр иргэдийн ачаа бараа гацсан талаар олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна. Гаалийнхан карготой ачаа барааг нэгд нэгэнгүй буулган тоолж шалгаж байна гэх бичлэгийн дагуу тодрууллаа. Эхлээд бид “Карго ачаа бараа мэдээлэл солилцох нэгдсэн групп”-д сэтгэгдлээ илэрхийлсэн иргэн Ю.Дөлгөөнтэй холбогдсон юм.


-Та ямар ажил эрхэлдэг вэ. Яагаад Гаалийн байгууллагад бухимдах болов?

-Би онлайнаар бараа оруулж ирж борлуулдаг хувиараа бизнес эрхлэгч. Миний ачуулсан ачаа Хятад талд нэг хоноод наашаа гарсан. Гэтэл Замын-Үүдийн гаалийн хяналтын бүст 13-14 хонож байна. Яагаад ингэж удаад байгааг тодруулахаар “Дарга нар ирсэн шалгалт хийж байна” гэсэн. Хятад талаас наашаа өдөрт 100 машин гаргаад байхад Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсээс өдөрт хоёрхон машин гаргаж байна. Учир нь тэнд ачуулсан каргонуудыг бүх ачааг нь нэгд нэгэнгүй буулгаж тоолоод ачаа бүрд татвар ногдуулж байгаа гэх.

-Ачаа барааны ширхэг бүрд татвар ногдуулна гэсэн үг үү?

-Тэгж л ойлгосон. Бүх ачааг нэгд нэгэнгүй тоолж байна аа гэдэг чинь нэг ширхэг бараанд ч татвар ногдуулахаар тоолж байгаа гэсэн үг биз дээ. Түүнийг нь тооцоод үзтэл нэг машин ачааны татвар 50-60 сая төгрөг болох юм билээ. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АТГ, Б.Жавхлан сайд очсон гэсэн.

Тэгээд каргоны группүүдэд ярьсан яриаг нь үзэхээр бүх зүйл ном журмын дагуу явж байна гэх утгатай зүйл ярьсан байна лээ. Ном журмын дагуу юмаар явахаар ачаа бараа ингэж уддаг юм уу. Хоёрдугаар сарын 1-нд ачуулсан бараа одоог хүртэл ирээгүй байна. Тэр нь дандаа Цагаан сарын бэлэг сэлтний зүйл л байгаа. Одоо ирж амжаагүй байгаа бараа хэзээ ирэх вэ. Ирээд би Цагаан сараас өмнө зар амжих уу. Хүндхэн байдалд ороод байна.

-Та Гааль руу холбогдож тодруулсан уу?

-Асуусан асуусан. Бүх хяналт шалгалт ном журмын дагуу явагдаж байна. Таны бараа ирвэл эргээд холбогдоно, утсаа чагнаад байж байгаарай гэсэн. Хэзээ холбогдоно гэж хүлээх вэ. Каргоныхоо мөнгийг төлөөд оруулж ирсэн байтал бараа бүрд татвар тооцож авна гэж юу гэсэн үг вэ. Одоо бараагаа авахын тулд дахиад хэдэн төгрөг төлөх бол. Тэр мөнгийг нь дийлэх болов уу гээд түмэн асуудал гараад ирлээ. Ер нь ковидын хөл хориогоор хил гааль хаасан гэж далимдуулаад хувиараа бизнес эрхлэгчдийг их хохироож байна. Энэ асуудал зөвхөн өнөөдөр гэнэт үүсчихсэн юм биш. Гурван жил энэ маягаар явж байна. Бид улсдаа төлөх ёстой татвараа төлөөд хувиараа бизнес эрхлээд тодорхой хэмжээний ажлын байр бүрдүүлээд ажил олгогч болоод явж байгаа. Төр засаг биднийг дэмжихгүй юм аа гэхэд ядаж хавчиж шахахгүй, хил гаалийн асуудлаа шийдээд ачаа барааг түргэн шуурхай оруулж гаргадаг болмоор байна. Үнэхээр хэцүү нөхцөл байдалтай гурван жилийн нүүрийг үзлээ. Хил гааль нээгдээд сайхан болох байх гэсэн бүр хүндрүүлж байна. Яагаад хувийн жижигхэн аж ахуйн нэгжүүддээ ийм ээлгүй юм бэ.

-Гаалийн байгууллага цахимжсан гээд байсан. Цахимаар тэр тооллого татварын асуудлаа шийдэж болоогүй юм байх даа?

-Харин цахимжаад их л сайхан боллоо. Иргэдэд хүлээгдэл, чирэгдэл учруулахгүй цахимаар шийднэ л гээд байсан. Замын-Үүдийн гаалийн байр бол үнэхээр сайхан болсон байна лээ. Ажил нь яг урьдын хэвээрээ. Ажлаа сайжруулахгүй юм бол мянга сайхан шил толь болсон байраар яах юм бэ. Улам л хүнд сурталтай болоод байна гэлээ.

ГЕГ: Татвар авах ёстой бараа мөн л бол татвар ногдуулна

Хувиараа бизнес эрхлэгч иргэн ийм хариулт өгсөн юм. Ингээд Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Э.Сайнзаяатай ярилцлаа.

-Олон нийтийн сүлжээнд яваад байгаа бүх ачаа барааг задалж байна гэх бичлэг ямар учиртай вэ?

-Гаалийн хяналтын байгууллагаас үе үе эрсдэлт бүлгийн ачаа бараанд хяналт шалгалт хийдэг. Тухайн бичлэгт гарч байгаа үйл явдал нь ээлжит нэг шалгалтын үйл явцыг харуулсан байна лээ. Хүмүүсийн бичээд, яриад байгаа шиг бүх ачаа барааг суллаж зөөгөөд тоолоод, буцаж ачих боломж гаалийн байгууллагад байхгүй. Тийм их хүн хүч, нөөц бололцоо ч дутмаг. Тэгэхээр эрсдэлт ачаа байна уу гэдгийг шалгасан ээлжит шалгалт гэж ойлгож болно.

-Ачаа бараа оруулж ирдэг хүмүүс бараа болгоныг тоолж татвар ногдуулах гэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бид хяналт шалгалтаа хийгээд татвар авах ёстой бараа бол татвар ногдуулна. Түүнээс бүх ачааг буулгаад тоолоод татвар ногдуулна гэдэг нь эндүүрэл. Эрсдэлт бүлгийн ачааг тодруулаад хэдэн хувийн татвар ногдуулах ёстой вэ, тэр хэмжээний татварыг ногдуулна. Түүнээс бараа бүрийг тоолж, татвар ногдуулах хэмжээний хүн хүч, нөөц бололцоо байхгүй гэдгээ түрүүн хэлсэн.

-Гаалийн байгууллага цахимжсан гээд л мэдээллээд байсан. Энэ ажлаа цахимаар хийж болохгүй юу?

-Манай байгууллага цахимжсан. Бүх гаалийн хяналтын бүсийг камержуулаад, байцаагч болгоныг дэлгэцээр хянах, орж ирж буй бараа болгоныг рентгенээр хянах боломжтой. Гэхдээ гэнэтийн шалгалтыг дэлгэцээр хийж болохгүй. Тиймээс ээлжит шалгалтын үйл явц л явагдсан гэж ойлгож болно.

-Байцаагч бүрээ камераар хянадаг болсон гэхээр иргэдийн ачуулж явуулсан ачаа бараа дутсан байна. Гаалийнхан авчихаж, тал юм нь дутуу байна гэх мэт үйлдлүүд байхгүй болох нь ээ?

-Манай байгууллага ачаа барааг задалж шалгах ёстой бол заавал ачааны эзнийг өөрийг нь байлгаж байж задалж шалгадаг. Тэгэхээр тийм асуудал байгаагүй. Нэг хэсэг ачаагаа шалгуулахгүй, миний бүх барааг задлаад шалгаад байна гээд нэг эмэгтэй лайв хийгээд байсан. Тухайн үедээ тэр эмэгтэй өөрөө маш олон хүний барааг өөрийн нэр дээрээ оруулаад ирсэн байсан. Сүүлдээ тэр нь бараг хэрэг үүсээд явсан байх. Өөрийг нь дуудаад ачааг тань шалгах гэсэн юм аа гэхээр ирэхгүй, долоо хоночихоод миний барааг удаалаа гэх мэдээлэл цацсан. Бид эзнийг нь байхгүйд ачаа барааг задалж хяналт шалгалт хийдэггүй.

-Хоёрдугаар сарын 1-нд ачуулсан бараа хятад талд нэг хоноод наашаа гарсан гэх. Гэтэл Замын-Үүдийн гаалийн бүсэд 13-14 хонож байна гэнэ. Яагаад иргэдийн ачаа бараа хилээр орж ирчихээд эзэндээ очихгүй ингэж удаж байгаа юм бол?

-Гаалийн мэдүүлэг бичиг баримтаа хэзээ бүрдүүлж өгсөн, очер дарааллаараа иргэдийн бараа таваар орж ирнэ. Тухайн иргэн хэзээ бичиг баримтаа бүрдүүлээд дараалалд орсон, тэр дарааллаараа л орж ирэх байх.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.181] 2023-02-26 14:02:48

БАРААН ДОТОР ХАР ТАМХИ БАЙВАЛ ЯАХ ВЭ. ШАЛГА ШАЛГА

Зочин [64.119.16.181] 2023-02-26 14:02:02

ШАЛГАХ НЬ ЗӨВ ШҮҮ. ДЭЭ

Robin [108.174.49.144] 2023-02-26 11:02:59

Judi Bola : Daftar Web Judi Bola Resmi Dan Mix Parlay Bola Terpercaya No #1 Di Indonesia Judi Bola yaitu jenis taruhan yang kusus dilakukan pada kompetisi olahraga ( sportsbook ) seperti sepak bola, bolas basket, bola volley, bulu tangkasi, bola tennis, balap motoGP, dan olahraga Yang lain. Dalam permainan judi bola online pemain hanya perlu menebak siapa juara yang dapat jadi juara dalam satu Kejuaraan jikalau tebakan benar maka dapat memperoleh kelipatan hadiah sesuai nilai pasaran dan jumlah taruhan yang dipasang. judi bola terpercaya Parlay adalah taruhan uang asli yang dilakukan dengan cara online kepada beberapa kejuaraan olahraga. Pada Kebanyakan bermain judi bola parlay pemain mesti memilih minimal 3 kejuaraan dan maksimal 10. Cara memainkannya juga harus menebak juara pada masing-masing kompetisi dan seluruh tebakan mesti benar. Taruhan Judi Bola Parlay sangat digemari oleh sebahagian besar pecinta judi bola di Indonesia karena bisa membuahkan kemenangan yang sangat besar. Bagaimana tidak, karena pada tiap nilai pasaran yang ada dapat dikalikan dengan pilihan yang Ke-2. Artinya semakin banyak kompetisi yang dipilih, maka semakin besar juga nilai odd maka hasil kemenangan dapat berkelipatan besar. Bermainan taruhan judi bola parlay tidak boleh di sembarangan Situs pemain mesti Memang lah pilih website bola parlay resmi yang sudah dipercaya oleh banyak member. Maka dari itu pemilihan agen judi bola parlay paling baik perlu dianalisa diawal mulanya dan yang paling di rekomendasikan saat ini merupakan agen bola piala dunia terpercaya.

Benjamin [166.88.248.56] 2023-02-25 14:24:43

เว็บตรงสล็อต ฝากถอนไม่มีขั้นต่ำ เว็บพนันสล็อตใหม่ล่าสุด ที่กำลังเป็นที่นิยมในกล่มนักการพนันเป็นอย่างยิ่งในปัจจุบัน เว็บพนันเกมสล็อตออนไลน์เป็นที่ชื่นชอบ 2022 ของเราเปิดให้บริการ slot online ส่งตรงจากต่างประเทศ เว็บตรง ไม่มีขั้นต่ำ ช่วยทำให้ได้สัมผัสประสบการณ์ เว็บสล็อต มีใบรับรอง พร้อมได้รับมาตราฐาสากลของโลกเพื่อให้ทุกๆท่านได้ เว็บเดิมพันเกมสล็อตออนไลน์ที่มีคุณภาพที่สุด SLOT เครดิตฟรี นักเดิมพันสามารถเล่นในบริการ SLOT DEMO ได้ง่ายๆเพียงแค่ทุกๆท่านเปิด USER กับทาง เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ ไม่มีขั้นต่ำ จะทำให้ทุกๆท่านนั้นได้ SLOTเครดิตฟรีสล็อตซึ่งสามารถเล่นเกม สล็อตที่อยู่ใน เว็บไซต์ของเราได้ทุกเกมโดยทุกๆท่านไม่ต้องทำการฝากเงินเข้าสู่ระบบของเราก่อนเลยสามารถเล่น สล็อตเว็บตรง ไม่ผ่านเอเย่นต์ ไม่มีขั้นต่ำ ของพวกเราได้ทุกเกมไม่ว่าจะเป็นเกม สล็อตมาใหม่หรือเกม SLOT ยอดนิยม เหมาะกับนักเดิมพันทุกวัยที่อยากเพิ่มช่องทางในการชนะ เกมslot online โดยศึกษาเกมได้ไม่ยากหาเกมที่ถูกใจแล้วเล่นจนเข้าใจใจฟิเจอร์ รู้เรื่องการแตกของ เกมสล็อต นั้นๆศึกษาเพื่อวางแผนการเล่นให้กับเงินลงทุนของตน ช่องทางชนะได้แจ็คพ็อตอยู่ไม่ไกล สล็อตไม่ผ่านเอเย่นต์ ไม่มีขั้นต่ำ ของเรามาพร้อม บริการ ไม่มีขั้นต่ำ บนโทรศัพท์เคลื่อนที่ที่เล่นได้เงินจริง ระบบฝากถอนออโต้ฝากถอน ไม่มีขั้นต่ำ ระบบ เพื่ออำนวยความสะดวกให้ผู้เล่นมากที่สุด โดยสามารถดำเนินธุรกรรมได้ด้วยตัวเอง ไม่ต้องทักหาผู้ดูแลอีกต่อไป ไม่ต้องส่งสลิป ทุกๆคนสามารถดำเนินการได้ด้วยตัวเอง ไม่เสียค่าธรรมเนียม ฝากถอนAUTOถอนเงินไม่มีขั้นต่ำ ฝากเงินไม่มีขั้นต่ำ เบท1บาทก็สามารถเล่น SLOT ของเราได้ทุกเกมเหมาะกับมือใหม่ที่กำลังหาประสบการณ์เล่น SLOT เว็บตรง ไม่มีขั้นต่ำ รวมถึงนักเดิมพันที่มีทุนน้อย ตอบโจทย์แน่นอน เมื่อท่านเข้ามาเป็นสมาชิกกับเรา ทุกท่านจะได้รับสิทธิประโยชน์มากได้แก่โปรโมชั่นที่เราได้คัดสรรค์มาเพื่อสมาชิกของเราได้เล่น slot online เว็บตรง ไม่มีขั้นต่ำ ได้สนุกเพลินสนุกกับแจ็คพอตมากขึ้น พวกเราได้รวบรวมเกม slot แตกง่าย มารวมที่ เว็บพนันเกมสล็อต ของเรา ที่เดียวแล้วมากกว่า 15 ค่ายสล็อตออนไลน์อื่นๆอีกหลายค่ายจากค่ายสล็อตออนไลน์อื่นๆอีกหลายค่ายดังเช่น pg slot แตกง่าย , สล็อตXO แตกบ่อย , ทางเข้า SLOTJOKER , สล็อตซุปเปอร์ แตกหนัก , AMBBET แตกง่าย , PRAGMATIC PLAYS แตกหนัก แล้วก็ค่ายสล็อตอื่นๆอีกหลายค่ายเกมสล็อต ที่พวกเราได้คัดสรรค์เกม slot online กำลังมาแรงจากค่ายดังมาให้ทุกๆคนแล้ว รวมค่าย slot เว็บตรง ไม่มีขั้นต่ำ ใน เว็บไซต์สล็อต เว็บเดียวเปิดให้บริการ 24 ชม. บริการ กับ CASINO ONLINE ผ่านระบบอินเตอร์เน็ตช่วยให้นักเดิมพัน ไม่ต้องเล่นเกม SLOT ที่จำเจกับการเล่น slot online เว็บตรง ไม่มีขั้นต่ำ อีกต่อไปเรายังเปิดให้ร่วมสนุกกับรูปแบบเกม เกมสล็อต มากมายได้แก่ slot,แทงบอลออนไลน์ , บาคาร่า , roulette , แทงหวย , blackjack , poker , เกมยิงปลาออนไลน์ และอีกมากมายที่จะทำให้ ทุกๆคนได้พบกับความบันเทิงใจมากยิ่งกว่า 200 คนที่มีประสบการณ์ทำงานมากกว่า 2 ปีที่จะคอยดูแลทุกคนที่เข้ามาเล่น สล็อตออนไลน์เว็บตรง ไม่มีขั้นต่ำ ของเราหรือนักพนันท่านใดที่เกิดปัญหาต้องการขอคำแนะนำก็สามารถทักหาทีมงานพวกเราได้ตลอด 24 ชม. สล็อตใหญ่ที่สุด

Зочин [219.109.193.223] 2023-02-24 00:43:25

Дээр үед овоо шалгадаг байсан сүүлиин үед гаальтай машинууд татлагаа ч тайлахгүй хамгиин хчмдхан бараагаар бзрдүүлэлт хиигээд гардаг болсон гэж замүүдиин жолооч нар хэлж байсан

Z [192.82.91.150] 2023-02-23 09:36:46

Авилгач ардын намынхан ханаагүй юу

Зочин [103.161.242.134] 2023-02-22 22:33:07

Татвараа төлөөд наймаагаа хий

Алтай [66.181.160.6] 2023-02-22 19:11:44

Эрсдэлтэй бүлэг гэж хүн амын ямар хүмүүсийг тооцож байна тооцох ямар аргачилал байна тэр нь үндсэн хуулийн ямар заалтаар гарч ирэв ээ? Бүх зүйл хуулийн дагуу бол тэгж ангилах эрх байхгүй шүү . Гэнэт ч шалгадаг юм бол бусад үед нь яг яадаг байх нуу сонин л юм орон гаран ажилтай ч юм шиг.

Зочин [192.82.80.253] 2023-02-22 14:54:57

Hyatad bish baraa haana baina? Bugd l haytadad uildverlegdsen

Иргэн [124.158.66.180] 2023-02-22 10:49:04

Татвар завшсаар ядарсан биш задарсан наймаачид болчихоод. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр, одоо болоош дээ. Татвар төрөх тэнхээтэй болчихсон байж луу унжаад байлгүй төлөх ёстойгоо төлчихөөд нүүр бардам, харц дээгүүр явдаг байгаа даа.

Зочин [202.9.47.49] 2023-02-22 09:09:38

Дотооддоо үйлдвэрлэдэг бараанд өндөр татвар оноогоод үйлдвэрлэдэггүй бараанд бага татвар оноох гаалийн үндсэн чиг үүргийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

л [202.55.188.113] 2023-02-21 23:52:15

энэ бузарийн арчаагүй адагийн МАН,МАХНчид засаг байгаа цагт үүнээс ч дор асуудал гарнашүүдээ. сонгож байгаа мал аж ахуйнуудад юу болж байгааг ч ойлгох ухаан байгаа гэж бодохгүйл байна шүү.малнууд

аа [64.119.23.123] 2023-02-21 23:43:21

урд 5 төг байдаг юмыг энд авчирч дамлаж байгаагаа нээх сэргэлэн гээд ойлгоцон муу дамчин гарууд

gg [64.119.23.123] 2023-02-21 23:34:05

нарантуул 100 айлых нь ыүгд татвар төлөхгүй 30 жил болж ирлээ. Одоо татвараа төлдөө

Zochin [27.253.251.230] 2023-02-21 22:43:32

Neg heseg tatlaga tailahgui gardag baisan mashinuud shalguulj Baigan bol sain Baina

Зочин [59.153.113.112] 2023-02-21 22:26:09

зөв шүү. Ширхэг хадаас ч бсан ч татвар ав. Сайн бна. Монголын гааль

зочин [192.82.80.6] 2023-02-21 14:48:02

ямар сайхан мэдээ вээ?

зочин [192.82.80.6] 2023-02-21 14:44:07

ардын намаа тултал нь сонгоод байгаарай үхэрнүүдээ амьдрал чинь диваажинд хүрхэд ойртож байна

Иргэн [133.202.92.68] 2023-02-21 08:10:06

Гаалийнхан хүмүүсийн ачаанаас татвар авч төсөвөө бүрдүүлж байгаа юмаа. Төрөөс нормт төсөв өгчихсөн тэрийгээ биелүүлж чадахгүй болохоороо жирийн иргэдийн барааг задалж татвар аваад ичихгүй гэдэг нь. Томчуулын наймаанаас авч чадахгүй байж. Хуулийнхаа дагуу томчуудаас зохих татвараа аваад явбал жилийн төсөв нь бүрдэнэ дээ. Томчуудаас хахууль авч өөрсдийн хармандаа хийчихээд иргэдийг чангалж байдаг өрөвдөлтэй ч амьтадаа

Зочин [66.181.161.71] 2023-02-21 12:56:54

Ямарч улс бодлогоор ганзагачид лангуунаас татвар аваад байдаггүй нэгд ядарсан хүмүүсээ дэмжих үнийн доод хэмжээ тогтоох гээд олон шалтгаантай тэр хээль хахуул газар нутгаа ухан тоногчдод хатуу хандах ёстой

Зочин [202.9.40.33] 2023-02-21 06:52:46

Татвар авч импортыг хянах нь зөв. Ном журмаараа шүү. Харин Имарт Оргил г.м. улс төрчдийн бараа ногоо гэрлээр орж ирж байгаа хэвээр үү

Zochin [160.72.143.154] 2023-02-20 21:17:42

Татвар авах нь зөвөө

И [192.82.73.123] 2023-02-20 14:49:01

Дамчдыг дарамтал.

Зочин [202.55.191.194] 2023-02-20 11:14:13

хужаагаас бараа оруулж ирж дамлан зарахыгаа ажлын байр бүрдүүлж гэчихжээ муусайн даварсан худалдаачид, ер нь бараа таваараа шалгуулахгүй юу ч оруулж ирдэг юм байгаан, үхтэл нь нарийн шалгах ёстой, гааль нь ажлаа хийхгүй байсаар байгаад энэ хэдэн юмнуудыг давраачихсан байна

Иргэн [192.82.86.175] 2023-02-21 02:02:10

Хятадуудыг муулаад байдаг монголчууд хятадуудын гэх бараагаар л амьдардаг шүү дээ.

зочин [202.55.191.194] 2023-02-20 11:11:49

эзэнгүй баахан хүний ачаа авчихаад дундаас энэ их мөнгө олдог матаач хүн бна

ЗОЧИН [192.82.81.223] 2023-02-20 11:11:39

МАНАЙ ГААЛЬ ЭНЭ ЕРТӨНЦӨӨС 1000км ХОЦРОГДСОН, КАРГОТОЙ БАРААГ ИНГЭЖ БУУЛГАЖ, ЗАДЛАЖ ШАЛГАДАГ, ИНГЭЖ ТАТВАР НОГДУУЛДАГ ХИЛ ГААЛЬ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ, ГААЛИЙН ӨМХИЙРЧ, ХОЦРОГДСОН УДИРДЛАГА, ТЭР БАЙЦААГЧ НАРЫГ УСТГААД ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН АЖИЛЛАГААТАЙ ДАРГА,БАЙЦААГЧ НАРЫГ ТАВЬ, ТИЙМ ИХ ТАТВАР НАРИЙН ТООЦДОГ ЮМ БОЛ ЭНЭ ХҮНС, БАРААНЫ ХАР ЗАХУУДЫН ХУДАЛДАГЧ НАРААС НӨАТ АВААЧ, ИНГЭЖ АВДАГ БОЛБОЛ ЖИЛД ЛАВ ХЭДЭН ИХ НАЯД ТАТВАР ЦУГЛАНА, ГААЛИЙН ӨМХИЙ, ХОЦРОГДСОН АВИЛГАЧ ДАА УСТГАЖ БАЙЖ ГААЛЬ ЦЭГЦЭРНЭ.

Зочин [66.181.177.198] 2023-02-20 11:11:07

Гаальчин болох гэж амиа тавин хэдэн арван сая төг өгч ордог гэсэн шоо

зочин [202.9.40.43] 2023-02-20 11:00:02

амхий хужаагаас авах албатай юу та нар

Иргэн [192.82.86.175] 2023-02-21 02:03:18

Хятадуудыг муулаад байдаг монголчууд хятадуудын гэх бараагаар л амьдардаг шүү дээ.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.