Саран дээр ажиллах Оросын орчин үеийн түүхэн дэх анхны автомат станцыг энэ зун хөөргөнө
![](/files/xkhrbwprzqoy3ywbeeep/3/puujin.png)
Сансрын "Луна-25" автомат станцыг ирэх долоодугаар сарын дундуур Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна гэж “Роскосмос” корпорацын хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээллээ. “Луна-25" аппаратыг 2023 оны одон орны үйл явдлыг харгалзан долоодугаар сарын 13-нд хөөргөхөөр төлөвлөж байна” гэж тус корпорац онцолжээ.
Уг автомат станцыг өнгөрсөн онд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хойшлуулсан байна. “Роскосмос”-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, допплерийн хурд ба холын зайг хэмжигчийн хүчин чадал техникийн өгөгдлийн шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас төлөвлөсөн хугацааг хойшлуулахад хүрчээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард С.А.Лавочкиний нэрэмжит шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төвд уг төхөөрөмжийг аваачиж туршилтын хэмжилт хийсний дараа "Луна-25" станцад суурилуулсан байна.
"Луна-25" станц нь Саран дээр ажиллах Оросын орчин үеийн түүхэн анхны автомат станц болох бөгөөд манай гаргийн дагуулын өмнөд туйл орчимд судалгаа хийнэ. Уг станцыг “Богуславскийн тогоо”-ноос холгүй газар буулгахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Jdflfc [178.68.41.154] 2025-01-09 22:26:42
stromectol 6mg - <a href="https://ivercand.com/">ivermectin 12mg pills</a> tegretol drug