ГЭР БҮЛИЙН ДАЛД ХҮЧИРХИЙЛЭЛ, НИЙГМИЙН АЙДАС

Aдмин / Нүүр

Нийгмийг бүрдүүлэгч анхны нэгж гэр бүл гэдгийг мэдэхгүй хүн ховор. Гэвч Монголд олон шалтгаантай гэр бүлийн тогтворгүй байдал, ил, далд хүчирхийлэл нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг бол эрчүүдийн хувьд сэтгэл зүй, ахуйн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, архидалтаас үүдэх хохиролын үүтгэгч байх нь олон.

Гэр бүлийн хүчирхийлэл бие махбод, бэлгийн сэтгэл санааны гэх мэт төрлүүдэд ангилан авч үзэх ч орчин үед сэтгэл санааны болон эдийн засаг, ахуйн хам шинжийг агуулсан санхүүгийн далд хүчирхийлэл гэр бүлүүдийн дунд эрс нэмэгдэх хандлагатай боллоо.

Үнийн өсөлтөөс үүдэх өртгийн талийлт, үйлдвэржилгүй Монголын хямралыг дагаад нийгмийн бичил түвшинд буюу гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал доройтож, хумигдах нь гарцаагүй ч боловсролын түвшин, хувь хүний дотоод ухамсар хандлага сэтгэл зүй, гэр бүлээ авч явах чадвар зэрэг нь дутагдахад гэр бүлийн үүрэг хариуцлага алдагдан, эрчүүдийн гэр бүлдээ хандах хандлага ухамсар нь шалдаа бууж, эргээд эхнэр хүүхдийнхээ хоол хувцасны мөнгөнөөс өөрийн хэрэгцээнд хүчлэн хуваарилж, сэтгэл санааны болон ахуйн дарамт үүсгэх тохиолдол олширсоор.

Хүний нийгэм үүсэн бүрэлдэх цагаас эрчүүд ан ав хийж гэр бүлдээ хоол, хэрэгцээний эд зүйлээр хангах үүрэгтэй байсан бол эхнэрүүд гэр бүлийн нөөцийн хуваарилалтыг маш оновчтой хийж ирсэн. Нийгмийн анхдагч амьжиргаа ахуйн амьдралын хэлбэрүүд өөрчлөгдсөн ч бүтэц, зарчим, эр эм хүйсийн нөлөөлөл, онцлогийн ялгаа төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр. Иймд дэлхийн бүх оронд эхнэрүүд гэр бүлийн санхүү, ахуйн тооцоо, зохицуулалтаа хийсээр.

Зарим гадаадын орнуудын хүн амын дундах судалгаанаас үзвэл гэр бүлийн нөөцийн шударга бус хуваарилалт эмэгтэйчүүдийн үйлддэг хүчирхийлэл гэгддэг ч Монголд эсрэгээрээ байна. Ядуурлын нөлөө бий ч үүнд хувь хүний сэтгэлгээ ухамсар нөлөөлж байгаагаас үзвэл хөгжихийн тулд эхлээд төлөвшиж, боловсорсон иргэнтэй байх шаардлагатай нь харагдана.

Хүн амын сэтгэлгээний түвшин, ухамсар, сэтгэлзүйн хандлага, нийгэмд төлөвших бие хүний хүмүүжил асар дутагдалтайг харуулсан эл асуудлыг судлах, тооцоолох, салбарын бодлогод тусгах шаардлага тулгарчээ.

Архидалтын хамж шинж, ахуйн мэдрэмжгүй хандлага, тооцоолоогүй үрэлгэн зардлаас үүдсэн гэр бүлийн далд хүчирхийлэл, салалтын гол шалтгаан гэдгийг хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон нийтийн болон улсын төсвийн байгууллагууд судлан тогтоох цаг болжээ.


Сэтгэгдэл

Hhh [174.192.196.10] 2023-03-01 01:40:25

Ueneheer darangui erchuud bdag bh.zarim emegteichuud esergeeree dald huchirhiilliig bii bolgoj bdag shuu.tedend surgalt shaardlagatai.erchuud erchuud l gedeg ugui umaa

Зочин [174.192.196.10] 2023-03-01 03:33:46

Arab hyatadad bol er emiin asuudliig ger dotoroo shiidehiig uureg bolgodog.ger bul bat nyagt bj ur huuhed onchrohgui ireedui batalgaatai

Зочин [202.9.46.147] 2023-02-28 16:18:51

Монголын эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийллийг өдөөн турхирдаг тэгээд дараа нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд өөрсдөө болчихдог.

Hh [174.192.196.10] 2023-03-01 01:42:39

Yaaag zov odoo eniig bur yarih heregtei

Зочин [109.252.128.136] 2023-02-28 15:01:23

Гэр булийн хучирхэлийг хуухнууд их гаргаж байна.дээхэн уед гэрийн эзэн хуухдийн эцэг гэж байсан бол одоо хуухнууд нохороо дарамталдаг нохрийнхоо эцэг эхийг. Доромжилдог элдэвээр хэлдэг цагаан сараар эцэг эхтэй нь уулзуулдаггуй аймшгийн бэр манайд байна. Энэ хуухэн хувийн нэг банкинд ажилдаг .а . Аймшгийн муухай хуухэн. Уих гишуун . Ундрах шиг нохороо дарамталдаг.хэл ам гэж естой галзуу. Хадамаа зоддог.........

Зочин [202.9.46.147] 2023-02-28 10:33:23

Зарим галзуу авгай нар гэр бүлийн хүчирхийллийг өдөөдөг.

Bb [174.192.196.10] 2023-03-01 01:41:44

Yag Unen shdee.er nohoroo hundlehgui hool tsai tuich bhgui.hunii erh erh choloo yarisan balai emegteichuud ih baina.dagaad huuhduud n daam garchdag

хөвсгөл [122.201.24.125] 2023-02-28 09:49:12

мөрөнд сормуус хийдэг сувдаа гэх авгай олон эртэй амьдарч явалдаж тэр болгондоо эд хөрөнгө орон байр машин унаа хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгийг элдэв аргаар авч сурчээ. дарханд байх нүүргүй болж 40 гарсан хүүхэд гаргадаггүй авгай 22 той нялх хүүхэдтэй залуу гэр бүл үймүүлж нөхрийг нь хажуунаадаа байлгадаг болж. худал яриа хуурамч дүртэй бузар явдалтай нийгэмд бусдын амьдралд гай болдог юмнуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.