“Таван толгой түлш”- ийн зүүн бүсийн үйлдвэрт ГАЛ ГАРЧЭЭ
Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгийн 3 дугаар хэсэг шатжээ. Онцгой байдлынхан дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан байна.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байжээ. 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.13] 2023-03-03 19:03:41
Хүхэрлэг тоосонцор , угаар , барьцалдуулагчтай , хортой ( 3 үүсгүүрт хорт хавдараар өвчлүүлж байгаа тухай ДЭМБ , ХӨСҮТ ээс ) мэдээлж байгааг үл тоож болохгүй , иргэдийг хордуулж болохгүй , ирэх жилээс түлж болохгүй ! ! !
Х [202.131.248.206] 2023-03-02 16:51:12
Ийм аймаар хортой түлш. гаргаад байвал энэ үйлдвэрээр яах вэ дээ. Одоо хаасан нь дээр биз дээ.
зочин [220.108.217.252] 2023-03-02 11:16:23
Нүүрснээс илүү хортой утаатай энэ түлшний үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоо. Гэрүүдийн халаалтыг ирэх өвлөөс эхлэн хийн түлш, цахилгаанд шилжүүл, өөр зам байхгүй. УБ-ын утаа хэрээс хэтэрлээ, Цасан дээр бүрхсэн утааг хар даа, ийм тортогтой утаагаар УБ-чууд 5-6 сар амьсгалаж бна. энэ түлшний үйлдвэрээ хааж, хэрэглээг бүрмөсөн зогсоо.
Зочин [66.181.186.80] 2023-03-02 10:32:48
ЭНЭ ТҮЛШЭЭ ХУРДАН ЗОГСОО ДУРАКУУДАА
Зочин [59.153.86.144] 2023-03-01 17:28:59
Энд ажиллаж байгаа ажилчид бас л хүнд нөхцөлд ажиллаж байгаа шүү. Ёстой өрөвдмөөр.
Зочин [212.227.169.235] 2023-03-02 09:33:06
Харин тийм бх аа цалин хөлс хортой нөхцөлын хангамжаа өгдөг л бгаа даа