Нөөц бүрдүүлэх зорилгоор дурсгалын болон энгийн 10,000 төгрөгийн дэвсгэртийг ДАХИН ХЭВЛЭЖЭЭ

Aдмин / Нүүр

Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрттэй холбоотой шүүмжлэл цахим орчинд өрнөөд буй.

Мөнгөн тэмдэгтийг ямар зориулалтаар ийнхүү хэвлэж гаргасныг Монголбанкны албаны эх сурвалжаас тодрууллаа.

Энэ талаар "Түүхэн үйл явдлын дурсгалыг тохиолдуулан гүйлгээнд ашиглах боломжтой 10,000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг 2021 онд гаргаж байсан.

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементүүдийг сайжруулах, нөөцийг дахин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд 10,000 төгрөгийн дэвсгэртийн хувьд анх 1995 онд хэвлэгдэж байсан. Үүнээс хойших хамгийн сүүлийн хэвлэлт нь 2014 онд хийгдэн, улмаар нөөцийг дахин бүрдүүлэх шаардлагатай болоод байсан.

Иймд 2021 онд нөөцийг дахин бүрдүүлэх, ингэхдээ хамгаалалтын элементийг олон улсын дэвшилтэт технологи, стандартад нийцүүлэн дурсгалын болон энгийн хувилбараар дахин хэвлэсэн байдаг" хэмээх хариултыг өгөв.

зураг

зураг

зураг

зураг

-Мөнгөн тэмдэгтийг түүхэн үйл явдлын ойд зориулан дур мэдэн хэвлэж болох уу? Энэ талаарх шүүмжлэл үүсээд буй.

-Үндсэн загварыг алдагдуулаагүй дурсгалын мөнгөн тэмдэгт хэвлэх нь Монголбанкны хуулиар зохицуулагддаг. Төв банкны тухай хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлнэ” гэж заасан.

Мөн хуулийн 9.1-д “Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна"

9.2-д “Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхэлнэ” хэмээн тус тус заасан байдаг.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.130] 2023-03-05 23:28:59

мохнгол төгрөгний ханш улам уналаа.хэн хариуцах вэ?үйлдвэрлэж гарын үсэг зурсан хүн үү

Зочин [202.9.47.17] 2023-03-05 14:40:51

Монгол төгрөгийг германд хэвлэдэг.

Иргэн [192.82.86.205] 2023-03-03 22:19:26

Та нар солиороод байлгүй - мөнгөний ханш чинь бүр явж өглөө Тэнэгүүд ээ??????!!!!!ядуугааарилга!!!!!!мөнгө дургал ямар хамаатайн !!!!!!!! бүгд хулгайч!!!!!!!!

иргэн [124.158.110.57] 2023-03-03 15:49:48

төгрөгийн ханш унагаж байгаа газарт хариуцлага тооц

Зочин [66.181.179.187] 2023-03-03 13:07:23

Бэлэн мөнгө хэвлэнэ гэдэг ханш унаж өргөн хэрэглээ үнээ нэмнээ л гэж ойлого

Гэнэт мэдээ юу? [64.119.26.38] 2023-03-03 00:02:20

Ийм загвартай мөнгө аль хэдийнээ 2021 оны эхээр гарчихсан ш дээ. Мэдээгүй юм уу? Одоо тэгээд юундаа гайхаад байгаа юм бэ?

зочин [64.119.20.215] 2023-03-02 22:06:16

Энэ одоо юу вэ? Юун ардын хувьсгал, Сүхбаатар вэ? Ингэж болдог юм уу? Улсын мөнгөн дэвсгэртийн загварыг баталсан, маш олон нууцлалтай байдаг биз дээ? гэтэл энэ юу вэ?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.