Оюуны соёл, охь түүхээрээ цангасан Монголчууд

Aдмин / Нүүр

Чингис хааны музей үнэгүй үзмэрээ дэлгэх сурагаар өдий төдий монголчууд 90-д онд талх сүүнд очерлодог байсан шигээ цуваа үүсгэлээ. Сошиал сүлжээнд олон хүн магтаж сайшаасан, бахархаж, баярласан сэтгэгдэл урсгаж байна. Гэхдээ эмгэнэл гэхэд хилсдэхгүй эл үзэгдэл нэгэн цагт дэлхийг эрхшээж өнөөгийн ертөнцийг үндэслэж цогцлоосон их хааныхаа бараа сүрийг мэдрэх гэж тэжээлийн мал шиг шавах шалтгаан нь ердөө л гэр бүлээрээ үзэхэд арай үнэтэй эл цогцолборыг сонирхох санхүүгийн боломж, цаг зав хомсоос үүдэлтэй нь чээж дотор урах шиг. Монголын ард түмэн хэзээ үзэх харах эрх чөлөөгөө, түүхээрээ бахархах үнэт зүйлээсээ ингэж их бэтгэрэх болов? Анзаарах тусам арай л давчуу.

Монголыг ядууруулах бодлого хэрэгжсээр нь үнэн бол лавтай түүх, соёлоо үзэж, сонирхох эрхгүй болтол нь доройтуулжээ. Чухам гурван цагийг дамнан хэрэгжих эл үзэгдлийг эрхшээгч хэн байв? Хэдий хүнс хоол, өмсөж зүүхээ дөнгөн данган залгуулж буй ч эрх биш дэлхийн гүрний үр сад Монголчуудад эх түүхээ санагалзах, бахархах эрх чөлөөг эзэн Чингисийн зурагтай дөрвөлжин цаасыг л шүтүүлэн эдийн шуналд хөтлөгдсөөр улам ядууруулах улмаар тулганы цаадах туурга, хана, тугаарын үнэт зүйл, хөх тэнгэрээ харах, хайрлах, бахархах нүдийг нь боож, гарыг нь хүлээд тэнэг байсныхаа төлөө амьдрах эрхээр шагнуулдаг болгожээ гэмээр.

Ядуурал ял мэт үр дагавартай болсон эл үед харийн газар орон гэр, олигтойхон амьдралын төлөө боолчлогдохоос өөр гарц үлдээхгүй хяхаж хавчих сонирхол хэнд байв. Улсын тусгаар тогтнол гэдэг хэн дуртай баян айлын эрх банди нар барьж аваад тоглож, тонгочуулж болох хялбар ойлголт бишийг ойлгуулах цаг үеийн шаардлага урган гарав уу гэлтэй Монголчууд хэн байснаа, хэн байхаа мэдэхийг хүсч байна?


Сэтгэгдэл

иргэн [103.212.118.73] 2023-03-03 20:45:43

ард түмэн нь ядуу байвал хүн амых нь тоо өсдөггүй , ард түмэн хангалуун байвал хүн ам нь өсдөг, хүн ам цөөхөн байх нь цэрэг дайчид нь цөөхөн байна гэсэн үг , монголчуудыг цөөхөн байлгах ОХУ н бодлого

Зочин [84.241.205.34] 2023-03-03 20:18:49

Олноороо ирж үзэж байгаа нь сайн хэрэг. Хүн хэн байснаа мэдсэнээрээ өөрийгөө хэн гэдгийг мэдээд юу хиййхээ мэддэг болдог.

ха [202.9.46.2] 2023-03-03 14:18:00

иимл үнэгүй хогч голохгүй улны лалрууд талбай дээр жагсаалтч очижиж чадахгүй нам дагасан өлөн хужаагиин ирлиизүүдэд тонуулах таарсан хүүрүүүд

Зочин [58.77.186.155] 2023-03-03 13:14:29

mongolians are becoming more and more foolish

зочин [59.153.86.116] 2023-03-03 12:58:48

би өнгөрсөн зууны жаран онд Улаанбаатар хотод төрж өссөн хүн . бидний багад сурч боловсрох бүх шатны сургууль төлбөргүй, кино ,жүжиг ,дуур, балет .музей ,үзэсгэлэн ,цирк ,хүүхдийн парк ,номын сан ,мөсөн гулгуурын талбай ,цана чарганы үйлчилгээ гээд олон олон үзвэр үйлчилгээ ,спортын заалуудыг маш бага үнээр зарим нь огт үнэ төлбөргүй хүмүүс бидний төлөө улсаас зориулж байсан.одоогийнх шиг хэсэг нь маш байн дийлэнх нь ядуу ийм улс байгаагүй.нэг намын хатуу үзэл суртал хяналтын дор байсан ч хүн бүр сэтгэл зүрхэндээ баяртай ирээдүйдээ итгэл төгс ажил хөдөлмөрлөж байж сайхан амьдарна орон байртай болно гэж бүгдээрээ хийж бүтээдэг байсан .одоо бол дийлэнх олонх нь хоногийн хоолноосоо илүү гарч чадахгүй цалин хөлстэй ,уруу дорой , оюун санааны хоосролтой харанхуй хүмүүс болцгоож байна .залуус монгол эх орноосоо гадагш гарч амьдарч сайн сайхныг биеэрээ мэдэрч амьдарая гэж байна

Зочин [192.82.72.219] 2023-03-04 01:17:10

Хойд Солонгос, орос шиг байсан даа. Монголчууд үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, бараг бүгд туранхай, дэлхийгээс үндсэндээ тусгаарлагдсан, дарга төвтэй хэт үзэл сурталжсан социалист нийгэм, оросын түүхий эдийг хямд бэлтгэн нийлүүлэгч, мал нь 25 сая-д хэзээч хүрч чаддаггүй, иргэд нь гадаад паспортгүй, иргэддээ ээлгүй, асар хоцрогдсон, харанхуй бүдүүлэг, оросжсон маягтай, бүх асуудлыг нь Москвад шийддэг байсан биз дээ? Өндөр хөгжилтэй улс орнуудад боловсрол эзэмшсэн өнөөгийн залуучуудын огт ойлгохгүй нийгэм байсан даа.

Иргэн [192.82.68.205] 2023-03-03 12:17:42

Түүх үнэ цэнэтэй байх тусмаа гоё үнэгүй юманд нугасгүй гэж гудрах болхоороо мөнгөнд гар татахгүй

Зочин [210.71.196.142] 2023-03-08 06:59:47

yg unen

иргэн [202.9.46.139] 2023-03-03 10:24:45

ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ ЮУ ГЭЖ ДОРОМЖЛООД БАЙНАА

ЗОЧИН [202.126.88.127] 2023-03-03 09:50:07

ХҮРЭЛСҮГЭЭ ҮҮНИЙГ ХАРААД ЧАМД ЮУ Ч БОДОГДОХГҮЙ БАЙНА УУ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.