13А маягтыг цахимаар олгодог боллоо

Aдмин / Эрүүл мэнд

13А маягтыг цахимаар олгох шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өвчтөн илгээх эмнэлгийн хуудсаар өнгөрсөн онд 317,736 иргэнд үйлчилжээ. Анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон нийслэлийн иргэд e-Mongolia системд нэвтрэн орж өөрийгөө ДАН системээр таниулан 13А маягтыг татаж аваад аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой. 13А маягт e-Mongolia системд албан ёсоор байршууллаа. 13А маягтын хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.144] 2023-04-15 14:53:45

Сайн байна.Зөвдөө

Зочин [66.181.191.95] 2023-04-13 07:24:17

Олгох биш дамжуулдаг болсон юм биш үү, худал шоудах хэрэгсбайгаа юм уу. 13А хэнд хэрэгтэй. Зогсох хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.