15 настай хүүхэд 46 машин хулгайлсан байж болзошгүй
Олон тооны тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын даргын тушаалаар байгуулагдан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ.
Энэ хүрээнд 2021 оны зургаадугаар сараас эхлэн бусдын 46 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай "Г"-г холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.
Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, "Honda Fit", "Prius-10,11", "Nissan Tida" зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байжээ.
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдсэн бөгөөд 93.8 хувийг нь олжээ.







































.jpg)












.jpg)











Сэтгэгдэл
Зочин [202.55.188.89] 2023-05-18 20:03:29
Сайхан хуу вэ хотод төмөхийн хог болсон эзэд нь хаяж чадахгуй хогийн төмөруудыг устгаж өгсөнд талархах хэрэгтэй
123 [202.126.89.249] 2023-05-15 17:36:48
Ганцаараа яавч биш цаад холбогдогчуудыг олох нь л чухал
Зочин [202.126.90.97] 2023-05-15 21:18:57
Her ni