Үндсэн хууль хэлэлцэх хооронд өөр хууль хэлэлцэх хориотой ч…

Aдмин / Хууль

Эрх баригч намын эрх мэдэл, эд хөрөнгө, хүч чадлаар эрдсэн улс төрийн шахамдуулалт сүүлийн үед улс төрчдийг ч улс орноо ч самгардуулсаар. Авлигалтай тэмцэх гэх нэрийн дор сүртэй мэдэгдэл хийж, даржин үр дүнгүй бодит байдал газар авах тусам Үндсэн хууль өөрчлөн тарьсан будилааны хорыг хуйвалдааны аргаар намжаахаар аргацаана.

Үндсэн хууль хэлэлцэх үед өөр хууль хэлэлцэх хориотой ч өөр хоорондын толхилцооноо үл дийлэх эрх баригчид Засгийн ажлыг жаахан эерсэн төсвийн мөнгөний тоогоор нам дарахаар халамжийн халууруулж бүхнийг сонгуулийн солиоролд автуулах нь.

Нийгмийн хавтгайрсан халамж гэдэг ойлголт ядуу нийгэмд хэмжээ хязгаараас давж, оновчгүй үр таран байдлаар илэрдэг аж. Өөрөөр хэлвэл Үндсэн хууль өөрчлөхөөс илүү өөрсдийнхөө хариуцлага, ухамсарт анхаарахтай адилаар эдийн засгийг ч сонгууль угтсан судалгаагүй, үр дүнгүй төсвийн зарцуулалтаар сайжруулна гэж байхгүй.

Өрхүүдийн ихэнх нь ядуурлаасаа ангижраагүй жижиг бизнесүүд зээл, татварын дарамтаас өндийхөөргүй байхад төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхэд, амраг садангуудын Боловсролын зээлийн сангаас өч төчнөөн зуун сая төгрөгөөр зээлж гадаадад суралцаад төлөөгүй баримтууд ар араасаа хөвөрч байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх үед өөр хууль хэлэлцэх нь хуулиар хориотойг хүмүүс нийгмийн сүлжээнд сануулж байгаа ч үнэндээ үүнээс ч давсан завхрал хагарсан идээ бээр адил газар бүрээс дэлбэрч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.