БЗС-аас 17 этгээдийн хувийн данс руу шилжүүлэг хийжээ
Боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь улстөрчид, тэдний хүүхдүүд, хамаарал бүхий этгээдүүд байсан нь ил болж, олон нийтийн бухимдал, шүүмжлэл дээд цэгтээ хүрээд байна.
Тус сангийн мэдээлэл ил болохоос өмнө буюу 2022 оны нэгдүгээр сараас Авлигатай тэмцэх газрын алба хаагчид БЗС-д үзлэг, шалгалт хийж байжээ. Тухайн шалгалтаар БЗС-аас “хувь иргэний данс руу шилжүүлэг хийсэн” хэд хэдэн тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь “авлигын эрсдэл бий болсон” гэдгийг харуулж, АТГ удирдамж гарган, дахин шалгалт оруулжээ.
Удирдамжийн хүрээн дэх шалгалтаар нийт 17 иргэний хувийн данс руу шилжүүлэг хийсэн нь тогтоогдсон байна.
Иймээс уг зөрчлийг арилгуулахаар БЗС-ийн удирдлагад хугацаатай зөвлөмж хүргүүлсэн боловч заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тул уг шалгалтын дүн, дүгнэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, Боловсрол шинжлэх ухааны яаманд мөн хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, БЗС-д бугласан асуудлыг салбар яам, Засгийн газар бүтэн жилийн өмнөөс мэдэж байсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдөрт иржээ.
Зургийн тайлбар: АТГ-аас ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн зөвлөмж
Тухайн шалгалтаар 900 орчим зээлдэгчийн мэдээллийг хамруулан шалгасан бөгөөд уг зээлүүдтэй холбоотой бусад баримт, мэдээллийг гаргаж өгөхийг хүсэхэд БЗС-ийн дарга Д.Гарди “устгагдсан, алга болсон. Албан бичгээр хандчих, хуулийн хугацаанд хариу хүргүүлнэ” гэх байдлаар асуудлыг сунжруулсаар ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Ийм учраас Д.Гардид холбогдуулан АТГ хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Тухайн шалгалтаар сангийн хөрөнгийг хувь иргэний данс руу шилжүүлсэн зөрчлөөс гадна УИХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулалгүйгээр зээлдэгч нарын зээлийг сайдын тушаалаар чөлөөлсөн зөрчлүүд ч олон илэрч байжээ.c
Сэтгэгдэл
Зочин [64.119.20.160] 2023-05-25 14:03:44
Арай дэндүү юм аа Төрийн сангийнхан чинь зардлыг хянаж гүйлгээ хийдэг байхад яагаад хууль зөрчиж хувийн данс руу мөнгө гаргадаг,түүнийг Аудитийн газар жил бүр Аудит хийхдээ яагаад гаргаж чаддаггүй,Санхүүгийн хяналт шалгатынхан 2 жил тутам баримтын шалгалт хийдэг тэд яагаад шалгаагүй,илрүүлээгүй юм бол ер нь ингээд харахаар дээр доргүй ажлын хариуцлага,сахилга суларсан,боловсон хүчний мэдлэг чадвар мөхөсдсөн, гол төлөв татаасны хүүсээрр дүррсэний гай гор энд гарч байна гэж үзэж байна.
зочин [103.9.90.100] 2023-05-25 09:12:40
УИХ журам тогтооно гэж хуульчилсаар байхад хуулиа биш ЗГ-ын хурлын тэмдэглэлийг удирдлага болгон шийдвэр гаргадаг, ийм л хууль тогтоогчидтой болсон байна ш дээ Монгол улс. Уул зарчим нь хууль нь ЗГ-ын тогтоол, Сайдын тушаалаас илүү хүчинтэй байх ёстой.Хууль нь ард түмэндээ сэлэм жад болж хүрдэг байхад, улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад илд бамбай нь болоод байх юм даа. Ирэх сонгуульд мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженерүүдээ УИХ-д гаргах хэрэгтэй. Дээр залардаг 76-д мэргэжлийн хүн ховор, ихэнх нь бизнесменүүд байгаа учраас хуулийг гууль болгоод байна.Тэд яаж ахиухан мөнгө идэж уух уу л гэж бодоцгоож байгаа нь илт байдаг шүү.
Зочин [64.119.19.162] 2023-05-24 14:49:05
БЗС-ийн хөрөнгө маш мэргэшсэн боловсорсон арга технологиор ашиглагдсан байхыг бодоход боловсролтой хулгайч нарын л арга байна. Бүгдийг шалгаж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Зочин [66.181.165.7] 2023-05-24 13:28:34
БҮГДИЙГ НЬ БАРЬЖ ХОРЬ
Зочин [192.82.69.171] 2023-05-24 09:53:31
17 байрны асуудал шиг 17 зээлдэгчийн асуудал таг болохвий дээ
ЗОЧИН [202.126.89.244] 2023-05-24 11:04:03
17 ЧИНГЭЛЭГ СПИРТ БАС Л АЛГА БОЛСОН 17 ГЭДЭГ ТОО ЮУ...
Солонгоо [103.9.90.130] 2023-05-24 09:26:38
Ийм ноцтой гэмт хэрэг үйлдэгдээд, мэдэгдэл хүргүүлээд байхад биелүүлээгүй тохиолдолд юун зөвлөмж өгөх вэ. Шууд дараагийн арга хэмжээ төлүүлэх гэх мэт шат шатны арга хэмжээгээ аваач. Яагаад толгойг нь элээд явуулаад байна аа. Мэдэгдэл хүргүүлсэн нь мэдээж хушацаатай байж таараа. Тэгээд үл биелүүлсэн байхын АТГ ажлаа хийнэ үү.
зочин [202.9.40.94] 2023-05-24 08:32:00
монгол залуучууд зоригтой эх оронч байгаач хар амиа хоохойлоод байвал өнөөдрөөс маргааш чинь хүндрэнэ шүү
Хувьд олгосон [202.9.41.26] 2023-05-24 06:14:21
Хувь хүнд шилжүүлж өгсөн бол боловсорлын зээл биш, байгууллага сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан болтой
Зочин [43.242.243.247] 2023-05-23 22:16:27
Ялгаж салгах хэрэгтэй муусайн үхэр монголчууд атаархаад үхэх гээд байх юм аа
Зочин [59.153.114.191] 2023-05-23 20:15:14
muu adgiin hulgaich luiwarchid
Зочин [202.9.46.14] 2023-05-23 19:36:31
Залуусаа бүгд тэмцэцгээе
Иргэн [59.153.114.140] 2023-05-23 19:25:37
Бүгд зайлуулах хэрэгтэй яаралтай Ёстой Тэнэгүүд ээээ Бүгд Огцороо!!!!!!!! бүгд өөрсдөө л дамбууруулж ёстой Улсийг минь байхгүй болгох нээ !!!!!!! Залуучууд шударгаар босоод Энэ хулгайчийг Зайлуулаач !!!!!!!!! бос тэмц Ирээүйн Зауусаа???????!!!!!!!!!