Шүүхийн сахилгын хороо шүүгч Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарыг "шүүнэ"

Aдмин / Хууль

Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо өнөөдөр иргэн Г.Батбаярын өргөдлийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарыг "шүүх" гэж байна. Хурал өглөөний 9:00 цагт товлогджээ.

Г.Батбаяр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд дээрх шүүгчдэд холбогдуулан "...Гурван шатны шүүхээр шийтгэгдээд байсан С.Баярцогтын хэрэгт хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан" гэх агуулга бүхий өргөдлийг АТГ-т гаргажээ. Харин АТГ үүнийг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд Шүүхийн сахилгын хороонд шилжүүлжээ. Тус хороо эдгээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж дуусаад ийнхүү хурал зарласан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

zochin [59.153.112.102] 2023-05-27 12:23:07

Suuhiig oilgohoo bolison Ilerhii gemt etgeeduud yalaas multarsaar bn

харая [192.82.82.230] 2023-05-24 11:38:52

Шүүхэд шударга шүүгч алга уу? Яагаад 10 жилийн ял авах хэрэгтэн Баярцогтыг хуучин хуулиар ялаас чөлөөлсөн дээд шүүхийн шүүгч нарыг шүүгч нар шүүмжилж, хэргийг дахин сөхөхгүй байна вэ? АВЛИГАЧИН шүүгч шүүхийг муухай харагдуулж байгааг бүгд сайн мэдэж байгаа. ЯАГААД авлигачин шүүгч нараа зайлуулахгүй байна вэ? ИРГЭД ойлгохгүй байна.

ЗОЧИН [202.126.89.244] 2023-05-24 10:57:27

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРАА ЯАЖ ШҮҮХИЙГ ХАРЖ Л БАЙЯ. ЗА ДАА БАРАГ Л ЭДНЭЭС НЭГ ИХ ЮМ ГОРЬДООД Ч ХЭРЭГГҮЙ БАЙХ ДОО БҮГД АВИЛГАЧ ХУЛГАЙЧУУД БОЛСОН ШААРНУУД

зочин [202.9.40.174] 2023-05-24 10:28:19

шүүхийнхэн бөөсөө түүж цэвэршихгүй бол бүгдээрээ нүдэнд орсон хог болно


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.